fbpx Цагаан будааны дизайн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 54 секунд

Цагаан будааны дизайн

Та бид цагаан будаагүйгээр гал тогоогоо төсөөлөх аргагүй болтлоо энэхүү хүнсэнд дассан атлаа дотооддоо тарьж ургуулдаггүй  гэдгийг нь ч төдийлөн ойшоодоггүйгээ анзаарч байсан уу. Үгүй л болов уу. Учир нь цагаан будааны хэрэгцээгээ импортоор хангадаг ч гэлээ өдөр тутамд бүх нийтээрээ өдрийн гурав хоол хийгээд ч гачигдахааргүй нөөцтэй явж ирсэн болохоор тэр байх. Тэр тусмаа цагаан будааны хамгийн өндөр хэрэглээтэй япончуудаас хямд үнээр худалдан авдаг гэхээр бидэнд цагаан будаа хомсдох, аливаа хомс зүйлийн үнэ өсөх зэрэг бэрхшээлтэй нүүр тулж байсангүй. 

Айл өрх, нийтийн хоол, үйлчилгээний газар, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоолонд өдөр тутамд, цэс бүрт будаа, будааны хачир дагалдах төдийгүй баяр ёслолын тансаг хоол ч будаагүйгээр таваглагдах нь бараг үгүй. Бид улсынхаа хэмжээнд жилд 90-100 орчим мянган тонн цагаан будааг гадаадаас худалдан авдаг ба сүүлийн таван жилд жил тутамд Импортоор гаднаас авах цагаан будааны хэрэглээ сүүлийн таван жилд жил бүр 15-20 хувиар нэмэгддэгийг статистикийн мэдээнд дурджээ. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш монголчуудын хэрэглээ дэлхий дахинтай улам ойртож, өмнөх нийгмийн үед хөгшчүүд “сэрүүн чанар”-ын хүнс гээд төдийлөн таалдаггүй байсан цагаан будааг өнөөдөр бантангийнхаа дараа эрэмбэлэх болсон нь сонин.

Нярай хүүхдийг бор хоолонд оруулахдаа “алтан медальт” бантангаар эхэлдэг байсан бол одоо цагаан будааны шүүс, зутан түүнээс дутахгүй шилдэг жор гэгдэх болсноос үзвэл аль хэдийнэ “мөнгөн” медаль хүртэхээр гавьяа байгуулжээ. 

Хоол хүнсээ “цатгах” зориулалттай л гэж боддог байсан борогшуу үе ард хоцорч, бүгдийг нь нарийн судалж мэдэх, чухам ямар найрлагатай, эрүү мэндэд яагаад тустайг ойлгох эрмэлзэл бүх нийтийн хамарсан соёл болж байна. Энэ нарийн “лаборатори” ажиллагаанд цагаан будааны соёл, хэрэглээ ч нэлээн нарийвчлагдан шүүгдсээр. Хүүхдээ бор хоолонд оруулахаас эхлээд хүүхнүүд турах дэглэм барих, арьсаа цайруулах хүртэлх ажиллагаагаа будаагүйгээр төсөөлөхөд бэрх болсны цаана чухамдаа цагаан будааны өөрийнх нь шид оршиж буй. Түүний найрлагад биологийн идэвхэт бодис, В, С, Е амин дэмүүд ихээр агуулагддаг учраас хүнсний тэжээлийн үнэт чанар өндрөөс гадна 60 хувь нь нүүрс ус, 25 хувь нь өөх тос, 15 хувь нь уураг байдаг байна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлэн сайжруулахаас гадна өөхийг шатаадаг. Японд явуулсан судалгаагаар өдөрт 150 грамм цагаан будаа иддэг хүмүүс өдөрт 14 грамм будаа иддэг хүмүүсээс илүү гуалиг байжээ. Тэгэхээр цагаан будааны хэрэглээгээ ихдүүлэхээс айх хэрэггүй байх нь.

Ямар ч сурталчилгаагүйгээр монголчуудын өдөр тутмын хүнс болсон цагаан будааг дотооддоо тарьж ургуулах, 2021 он гэхэд дотоодын хэрэглээгээ хангах том зорилгыг төр засаг дэвшүүлж байсан ч төдийлөн амжилт олоогүй л байна. Гэлээ гээд гутрах шаардлага огт үгүй. Цагаан будааны эх орон болсон Азийн улс орнуудаас импортоор хямд үнээр хэрэглээгээ хангаж чадаж буй тохиолдолд хэрэглэгчдийн хувьд энэ нь тийм ч санаа зовоох асуудал биш билээ. Тэр тусмаа сонголтууд өргөжиж байгаа өнөөдрийн зах зээл дээр шүү дээ. Ямар будаа нь илүү сайн бэ гэдэгт хүмүүс төдийлөн хариулж мэддэггүй. Гаднах савлагааны дизайн, үнийн зөрүүг нь харж байгаад сонголтоо хийдэг хүмүүс дийлэнх олонх. Ялангуяа гал тогооны бурхан тэнгэр босон бүсгүйдэд дизайн нь юун түрүүнд нүд, сэтгэлийг нь татдаг. Жишээ нь би “Сараана” будааны савлагаанд татагддаг, будаа нь ч таашаалд нийцдэг. Хүнсийг шим тэжээлээс гадна таашаал гэж үзэх болсон орчин цагийн концепцид түүний савлагаа, дизайн ч бас хамаарах чухал хүчин зүйл билээ.

Шуурхай.мн 

Улсын арслан Ц.Содномдорж чөлөөт бөхийн дэлхийн аваргатай халз барилдана
Улсын арслан Ц.Содномдорж чөлөөт бөхийн дэлхийн аваргатай халз барилдана
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​