Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүока хотноо 15 өдөр амжилттай үргэлжлэн явагдсан билээ. Тэгвэл өнөөдөр уламжлал ёсоор жюүрёо зиндаанд дэвшсэн бөхчүүдийг албан ёсоор зарлалаа.
Макүшита зиндаанаас Чүраноүми, Чиёоотори, Асагёкүсэи, Сакигакэ болон өнгөрсөн башёгийн макүшитагийн түрүү бөх озэки асан Тэрүнофүжи нар сэкитори болон жюүрёо зиндаанд дэвшихээр болжээ. Энэ удаад шинэ сэкитори байсангүй. Бүгд өмнө нь сэкитори байсан бөхчүүд дахин гарч иржээ.
Харин энэ бөхчүүдийн оронд жюүрёогоос макүшита руу Ичияамамото, Каишо, Вакамотохарү, Гагамарү, Акисэяама нар унажээ. Манай 35 дахь сэкитори Хошорюү С.Бямбасүрэн зиндаандаа тогтож үлдэж чаджээ. Ингээд ирэх тэмцээнд монголын 13 сэкитори барилдахаар болж байна
Шуурхай.мн