fbpx УИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой” ХК-тай холбоотой  нүүрсний хулгай гэх гүтгэлгийг хоёр жил гаруй ярьсаар байгаа. Энэ асуудлаар өнөөдөр “Тавантолгой” ХК-ийн ажилчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тус компанийн ҮЭ-ээс санаачлан энэхүү хурлыг хийсэн бөгөөд гурван жилийн турш  УИХ-ын гишүүн Л.Энхболд ийнхүү хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ. “Тавантолгой” ХК-ийн ҮЭХ-ны дарга Д.Махбалын хэлснээр, нүүрсний хулгай гэх энэ асуудлаас болж “Тавантолгой” ХК-д ажиллаж буй 200 гаруй ажилтнуудын сэтгэл зүйн дарамт хийгээд аж амьдралд ч нөлөөлж эхэлжээ. Тэд сүүлдээ ажлаа хийж байгаагийнхаа төлөө хулгайч нэр зүүж байгаа мэт дарамттай явах болсон байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэ компанид ажиллаж байгаа жирийн ажилчдыг зөвхөн ажлаа хийгээд явж байгаагийнх нь төлөө хулгайч болгож нийгэмд харагдуулж байна. Нүүрс хулгайлсан гэх асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулж, компанийн санхүү, нийгмийн хамгааллын асуудлыг гурван жил зогсоолоо. Хулгай хийсэн гэж манай компанийг гурван жил гүтгэлээ. Энэ бол хэрээс хэтэрч байна. Монгол улс чинь дархан хил дээрээ хил, гааль, мэргэжлийн хяналт, тагнуулын албатай. Ийм давхар давхар хяналт шалгалт байж байхад тэр их хэмжээний нүүрс хаагуур нь гараад явчихдаг юм бэ,  үнэхээр уурхайчид бид нар энэ асуудалд их гайхаж байна. Хэдэн тонн нүүрс гэнэ үү, замбараагүй их тоо яриад байгаа. Уурхайчид  биднй бодож байгаагаар, яагаад ч ийм хэмжээний нүүрс хулгайгаар, хилээр гараад явах ямар ч боломжгүй. Монголоос гарлаа гэхэд маш хатуу хууль хяналттай Хятад улсын хил гааль байна шүү дээ. Тэгэхээр юун машин, машинаар нь тонн тонноор нь нүүрс гаргах, шуудай нүүрс байтугай атга нүүрс гаргахад л  хил, гааль яаж шалгадаг билээ. Халаасандаа байгаа юмаа хүртэл шалгуулаад гардаг биз дээ. Тэгэхээр энэ асуудалд үе үеийн уурхайчид маань ч эмзэглэж, ахмад уурхайчид минь хүртэл бидэнтэй хамт тэмцэх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Үнэхээр та нар итгэхгүй бол манай уурхай дээр очоод үзээч ээ, бид нарын хувьд маш их эгдүүцэж байгаа. Нүүрс олборлолт гэж юу болохыг өөрсдийн нүдээр хараасай гэж хүсч байна. Нүүрсийг олборлоход эхлээд өнгөн хөрс, саажсан нүүрс гээд гурав дөрвөн үе давхарга явж байж сайн чанарын коксжсон нүүрсээ гаргаж авдаг. Бидний хувьд компаниараа маш их бахархдаг. Маш цөөхөн ажилтантай мөртлөө маш өндөр үр чанартай ажилладаг. Иймд  манай компанийг удаа дараа гүтгэн гутааж буй Л.Энхболдыг уучлал гуйхыг бид шаардаж байна. Мөн хууль хяналтын байгууллагыг ч хурдан шалгаж тогтоон, компанийн маань хэвийн үйл ажиллагааг хангахыг хүсч байна” гэлээ. 

Мөн  “Тавантолгой” ХК-ийн эмч Б.Батмөнх ч өөрийн байр сууриа илэрхийллээ.  Тэрээр   “Бид улстөржмөөргүй байна,  өнгөрсөн жил энэ асуудлаас болж уурхайн үйл ажиллагаа бараг дөрвөн сар зогссон. Нүүрсний хулгай гэх  гүтгэлгээс болж, бид өнөөдөр нэмэгдэл урамшууллаа авч чадахгүй байсан бол одоо бүр цалингаа  ч авч чадахгүй нөхцөл үүслээ. Бид нар ямар хүнд хортой нөхцөлд ажилладаг гэж бодож байна, битүү тоос тоосонцортой хүнд нөхцөлд ажиллаж байхад яагаад бид нарыг  ч гэсэн хулгайч болгож харагдуулаад байгаа юм бэ. Монгол Улс чинь хил гаальтай юм байгаа биз дээ. Тэгэхэд хаагуур нь яаж гаргах юм бэ. Тэгэхээр энэ чинь давхар манай компанийг төдийгүй Монгол улсын хил гаалийн байгууллагыг ч гүтгээд байна шүү дээ. Ийм улстөрийн асуудлаас болж жирийн ажлаа хийж байгаа бид нар хохироод байна. Зөвхөн компанийн ажилтнууд төдийгүй аймаг даяараа хохирч байна.  Иймд бид ҮЭ-ийн байгууллагадаа хандан, өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхээс өөр аргагүй болж байна” гэж ярилаа.

Ийнхүү Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдын гүтгэлгээс болж, 53 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан Монгол улсын ууган уурхай “Тавантолгой” ХК хүнд байдалд орж байгааг ажилчид нь мэдээлж, Л.Энхболдыг цаашид гүжир гүтгэлгээ зогсоохыг шаардлаа.  

О.Баяр

Шуурхай.мн 

Цайрын савхаа Сантагаар хүргүүлж аваад УСНЫ САВ бэлгэнд аваарай
Цайрын савхаа Сантагаар хүргүүлж аваад УСНЫ САВ бэлгэнд аваарай
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​