fbpx Хийн хоолойд баярлах болоогүй...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 6 секунд

Хийн хоолойд баярлах болоогүй...


Хийн хоолойг монголын нутгаар барина тавина гэж монголчууд бид хөөрцөглөх болоогүй, тэр болтол зай ч байна лай ч байна наандаж техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах таван жил, за тэгээд арваад жил барьж дуустлаа бид улаан лууны аманд багтаж цагаан баавгайн савруунд атгаастай байна гэсэн үг. Бариулахын тулд шанд нь бид Шанхайд шахуулж ардчилал эрх чөлөө Америк НАТО хэмээн далчигнахгүй байх зэрэг ам мөчгөө өгөхөөс эхлээд ямар болзол нөхцөл тулгахыг тааж мэдэшгүй. Одоо үед хийн хоолой дан ганц нэг улсын гуйлтаар бус гурвалсан улсын чин хүсэл тэмүүлэл бүр заримдаа гучаад улсын нэгдмэл ашиг сонирхол харилцан буулт дээр асуудал шийдэгддэг болсон цаг.
Уг нь бид гуйх биш харин оросууд ерээд онд гуйхад нь бид өөрсдөө нөхцөл болзлоо тулгаад барьчихсан бол өдийд манай Ерөнхий сайдын Орост хийсэн айлчлалтай зэрэгцүүлэн бодлогоор нээлтээ хийж байгаа Сибирийн хүч хийн хоолойн нөөц баялаг зам маршрут монголоор дайрч хөрөнгө оруулалт үр өгөөж нь монголд шингэх байлаа.
Тухайн үед оросуудыг бид бараг л Шөнөжингөө нүргэлээд байшин барилга бариад гагнуур хийгээд нүд гялбуулаад унтуулахгүй байна гээд дарга цэрэггүй хөөж тууж гаргасан тийм нийгмийн синдромтой ерээд онд алдсан шигээ хоёрдахиа алдаж өнөөдөр монголчууд бид араатны аманд өөрсдөө гуйж гүйж очиж ормооргүй байна.
Тухайн үедээ оросуудтай аятайхан шиг байж байгаад одоогийн UB palace-ийн буурин дээр бараг бариад дуусгаж байсан Спорт цогцолбороо гүйцээгээд, Гацууртын хар усан тохойн усан сангийн төсөл төдийгүй хийн хоолойгоо барьчихсан бол өдийд бид Ази Европын аашинд нь тохируулан крантаа нээж хаасан шигээ устай утаагүй Улаанбаатартаа маадайж суухгүй юу.
Эрчим хүчний эцсийн захиалагч Хятад Алтай чиглэлийн шууд хийн төслийг арвантаван жил аргацааж хойш сууж аль болох хямд төсөр төв азийн торгоны замаар хөврөх туркмен мэтийн төсөл газ дээр тоглолт хийсээр байхаар нь Оросууд аргаа бараад альтернатив монгол дүр хувилбар гаргаж ирж шавдуулаад ч Бээжин таг чиг чимээгүй суух нь транзит газанд хятадууд угаасаа дургүйтэй холбоотой.
Эцсийн эцэст Орос Хятад хоёр үнийн санал дээрээ тохиртлоо биднээр баахан амлалт үүрэг авхуулж ам мөчгийг нь авч хошгируулж хошгируулж байгаад ямарч транзит төлбөр тооцоогүй Алтай нурууныхаа 54 км зурвасхан орой дээгүүр хоёр талаасаа хоолойгоо холбон баруун зүүнээрээ байгалын хийгээ өгч авалцан арвантаван жил удаан ч гэсэн урагшлаж байгаа Алтай төслөө юуны өмнө чулуу болгох нь тэдэнд ашигтай.
Одоо бол оросууд коммунист социалист ахан дүүс байхаа больж өөрт ашигтай нөхцөл байдлаа тулгадаг болсон цаг томордог цаг болсон, харилцан ашигтай гэхээсээ илүү зөвхөн өөрт ашигтай арилжаа наймааг илүүд үздэг болсон цаг. Ялангуяа транзит хийн хоолойн тухайд оросууд анд нөхөд белорусь украин нартаа хангалттай хулхидуулж замаас нь хулгайд хийгээ алдсаар байгаад бүр долоо буудуулсан чоно шиг хаширсан товарищууд. Ямартаа, транзит бус чиглэлээр бол ямар ч үнэ цэнээр хамаагүй шууд нийлүүлэх хийн хоолойг илүүд үзэж хятад орос монгол казакстан дөрвөн улсын торгон уулзвар уул хадтай Алтай нурууны 54 км зурвасаар хоолойгоо барихаар арвантаван жил зүтгүүлж байхав.
Тухайн үедээ торгоны зам цайны замаар цай гэдэг геополитикийн хүчтэй товар одоогийн нефть хий шиг урсаж байх үед цайндаа хорхойсох Орос Англи хоёр дорно зүгт Гонконг Порт-Артур Аляска хүртэл газар нутгаа тэлсээр цайгаа зөөсөөр нэг нь төмөр замын нөгөө нь далайн супер гүрэн болсон түүхтэй.
Цай анх алдарт торгоны транзит замаар дамжин хятадаас Орос Европ Англид хүрч байсан ч зуучлагч худалдаачид дундаас нь үнээ нэмсээр байгаад асар өндөр үнээр Лондонд хүрч байв. Үүнд ундууцах англичууд цайгаа хятадаас шууд усан замаар очиж авахын тулд тэнгисийн флотоо сайжруулсаар байгаад далайд хэнд ч дийлддэггүй далайн гүрэн болсон бөгөөд бүр давраад Хятадаас төлбөрөөр цай авснаас өөрсдөө Энэтхэг Шри-Ланкаг дараа нь Африкийн талыг колончлон үнэгүй цай тариалах түшэц газраа болгосноор дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон юм.
Торгоны замаар дамжиж Москвад очих цай нь мөн л үнэтэй тусах тул цайндаа ойртох зорилгоор Орос улс дорно зүгт жилээс жилд хүрээгээ тэлсээр 1727 онд Чин улстай Буурын гэрээ гэгчийг байгуулж цайгаа Хиагтаар дамжуулж авах болсон бөгөөд Бээжингээс мянган тэмээгээр гарсан цайны цуваа сүүлдээ үхэр тэрэг морин чаргаар бүтэн жил явж Москвад орж ирдэг ч торгоны зам Бухарын дамчдаас авдаг байсан цайнаас гурав дахин хямд тусч байлаа.
Аажмаар англичууд өөрийн колони орнуудаас цайгаа татах болсноор хятадын цайны зах зээлийг оросууд эзлэж хятадын нутаг дээр найман том цай боловсруулах үйлдвэр, анхны төмөр замыг барьж ашиглалтанд оруулан цайгаа Аляска Европ хүртэл зарах болов.
Үүний гол судас болох Бээжин Хүрээ Хиагт Москвагийн чиглэлд нийтдээ 9000 км-ын цайны замыг туулж гурван жилдээ ганцхан эргэдэг хүндхэн бизнесээс оросууд зүрхшээж цайндаа улам ойртох зорилгоор транс-сибирийн төмөр замыг тавьж 1903 онд ашиглалтанд оруулж Владивостокын боомт давхар ажилд орсноор манай Хиагтын цайны зам зогсонги байдалд орж монголын хөгжил эдийн засагт хүчтэй цохилт болсон юм.
Өнөөдөр ч гэсэн Ази Европын гол хаалга Улаанбаатар Хиагт-Наушки байхаа больж монголын хоёр талаар нефть хийн хоолой бусад бараа товар хойшоо урагшаа урсан түүх давтагдаж байгааг манай шийдвэр гаргагчид анзаарч байгаа бизээ.
Тиймээс геополитикийн том тоглоом крант түлхүүрийг эзэгнэх чадалтай хийн хоолойг монголын нутгаар бариач тавиач гэж гуйж гувшаад барина тавина гэсэн гэж баярлаж хөөрцөглөөд амьтны аманд очиж багтаад хэрэггүй харин түүнийг монголын нутгаар дайруулахад бид татгалзах зүйлгүй хамтран ажиллахад бэлэн гэдгээ тунхаглаад л асуудлыг гол хоёр захиалагч нийлүүлэгчийн дунд нь хаячих хэрэгтэй. Тэгээд Орос Хятад хоёр Монголд ямар богцтой орж ирэхийг харъя.



ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Оны онцлох тамирчид: Мэргэжлийн боксын дэлхийн аварга "Кинг" Төгсөө
Оны онцлох тамирчид: Мэргэжлийн боксын дэлхийн аварга "Кинг" Төгсөө
 
OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна
OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​