fbpx Компаниуд цалингаа өсгөөд ч ханшийн өсөлтийг гүйцэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

Компаниуд цалингаа өсгөөд ч ханшийн өсөлтийг гүйцэхгүй байна

  • Яаж амьдрах вэ, энэ их дарамт, татвар, хураамж дор...
  • Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний ханш өсөж, нүүрс зэсийн баяжмалын үнэ тогтвортой байснаар бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлэх, үйлдвэрлэлээ тэлэх тамир тэнхээтэй болдог. Энэ нь ажилгүйдлийн түвшин буурахад онцгой нөлөө үзүүлж байна. Манай улсын худалдаа, үйлчилгээний салбарт уул уурхайн нөлөөлөл хэр их болсныг эндээс анзаарч болохоор.
  • Хувийн хэвшлүүд цалин, урамшууллаа тодорхой хэмжээгээр дор бүрнээ өсгөжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 13 хувиар өссөн байна. Сонирхуулахад, төрийн өмчит компанийн цалин хязгаарлагдмал хариуцлагатай компанийнхаас даруй 100 гаруй мянгаар бага байгаа юм.

Өнөөдөр гар дээрээ авч буй цалиндаа сэтгэл хангалуун монгол хүн тун ховор болов уу. Байлаа гэхэд тэдний дийлэнх нь гаднын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид эсвэл олон улсын байгууллага, урт, богино хугацаатай төсөл, хөтөлбөрт ажилладаг гэхэд эргэлзэхгүй нь.

Мөн төрийн өмчит томоохон компанид ажилладаг бол магадгүй авч байгаа цалин, урамшуулалдаа олонх нь сэтгэл тэнэгэр алхдаг байж болох юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингийн судалгаагаар Монголд дээрх төрлийн байгууллагууд хамгийн өндөр цалин ажилчдадаа олгож байна. Мөн компани, байгууллагын ажилтны тоо олон байх тусам ажилчдынх нь дундаж цалин тэр хэрээр өндөр байх аж.

Тухайлбал, 200 хүнээс дээш ажилтантай байгууллагын цалин дунджаар 1.6 сая төгрө­гөөр хэмжигдэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлүүд цалин, урамшууллаа тодорхой хэмжээгээр дор бүрнээ өсгөжээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 13 хувиар өссөн байна. Сонирхуулахад, төрийн өмчит компанийн цалин хязгаарлагдмал хариуцлагатай компанийнхаас даруй 100 гаруй мянгаар бага байгаа юм.

Сонирхуулахад, төрийн өмчит компанийн цалин хязгаарлагдмал хариуцлагатай компанийнхаас даруй 100 гаруй мянгаар бага байгаа юм. 

Хэдий төрийн өмчит компанийн нэрлэсэн цалин бага гэдэг боловч урамшуулал, 13 дахь сарын цалин гээд нэмэгдэл хамгийн өндөр байх жишээтэй. Эдийн засаг эргэн сэргэхтэй зэрэгцэн хөдөлмөрийн зах зээлд хамгийн бодитой өөрчлөлт гарч эхэлдэг. ДНБ энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өссөнөөр хувийн хэвшлийн ажил олголт тэр хэрээр нэмэгдсэн байна. Эдийн засаг уналттай жилүүдэд дундаж цалин буурч, ажилгүй хүний тоо олширдог.

Тэгвэл уул уурхайн бараа, бүтээгдэхүүний ханш өсөж, нүүрс, зэсийн баяжмалын үнэ тогтвортой байснаар бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлэх, үйлдвэрлэлээ тэлэх тамир тэнхээтэй болдог. Энэ нь ажилгүйдлийн түвшин буурахад онцгой нөлөө үзүүлж байна. Манай улсын худалдаа, үйлчилгээний салбарт уул уур­хайн нөлөөлөл хэр их болсныг эндээс анзаарч болохоор.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 13 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд ажилгүйд­лын түвшин энэ оны байдлаар 6.6 хувьтай тэнцэж, өнгөрсөн онтой харьцуулахад 1.2 хувиар буурчээ. Эргэн сануулахад, эдийн засаг гүнзгий хүндрэлд орсон 2016 онд ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 10 хувь хүрч байв. Тэгвэл үүнээс хойш жилд дунджаар нэг хувиар ажилгүйдэл буурсан байна.

Мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж, санхүүжилт нь тасралтгүй орж ирсэн болон манай улс ОУВС­гийн гурван жилийн хугацаатай тусгай хөтөлбөрт хамрагдсан цагаас хойш ажилгүйдэл буурсан дүр зурагтай байгаа юм. Тэр тусмаа төсвийн орлого бүрдүүлэх голлох таваарын үнэ харьцангуй өндөр өсөлттэй байсан нь уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийг түлхүү дэмжжээ. 

Манай улсын ажилгүйдэл 2016 оноос хойш хамгийн бага түвшинд ирээд байна. Ажилгүйдлийн түвшин буурахтай зэрэгцээд айл өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2018 онтой харьцуулахад энэ онд 1.3 сая төгрөг болж, 17.6 хувиар өсжээ. Энэ нь 189.12 мянган төгрөг бөгөөд өрхийн орлого, зарлага аль аль нь цалин өсөхтэй хамт өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн байна.

Инфляц улсын хэмжээнд 5.2 хувьтай байна.

Сүүлийн жилүүдэд нэрлэсэн цалин богино хугацаанд хурдтай өсөж байгаа боловч үл үзэгдэгч татвар гэгдэх инфляц, валютын ханшид нэрвэгдэж дууслаа. Тэрчлэн сар бүр айл болгоны цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж бичигдэх болсоор удлаа.

Эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар мөн төлж байна. Үүний хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэхээр байгаа.

Инфляц улсын хэмжээнд 5.2 хувьтай байна. Хэрэглээний үнийн индекс буюу инфляц өндөр байх нь таны орлого, хадгаламж төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч инфляцын улмаас хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг.

Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд одоогийн ханшаар 117.3 ам.долларт дөнгөн данган хүрч байгаа юм. 

Үүнээс гадна цалингийн худалдан авах чадварыг эрс муутгаж буй өөр нэг хүчин зүйл бол валютын ханш. Хэрэглээний эдийн засагтай, өөрсдөө үйлдвэрлэгч бус оронд валютын ханш өсөхөд өрхүүд хэрэглээгээ танахаас аргагүйд хүргэдэг.

Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2727.25 төгрөгтэй тэнцлээ. Үндэсний статистикийн хорооны тооцон гаргасан нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнөөдөр 476.71 ам.доллар болж байна.

Гэтэл манай улстай адилхан социалист дэглэмтэй байсан орнуудын дундаж цалин аль хэдийнээ 800, 900 ам.долларт хүрчээ. Зарим нь 1000 ам.доллар хол давсан байх жишээтэй.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны гуравдугаар улирлын тайланд 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 685.4 мянган ажилчин хамрагдсан байна.

100 гаруй жилийн өмнө АНУ- ын Ford компани ажилчдадаа дээрх хэмжээний цалин олгож байжээ.

Шимтгэл төлж буй аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 4.6 хувь буюу 1.9 мянгаар нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажилчдын 67.7 мянга нь 320 хүртэлх мянган төгрөгийн цалинтай байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд одоогийн ханшаар 117.3 ам.долларт дөнгөн данган хүрч байгаа юм. 

100 гаруй жилийн өмнө АНУ- ын Ford компани ажилчдадаа дээрх хэмжээний цалин олгож байжээ. Хүн амын амьжиргааны гол эх үүсвэр нь цалин. Гэтэл хувийн хэвшил ажилчдынхаа цалинг дор бүрнээ нэмэх боловч ам.долларын ханшийн өсөлт цалингийн нэмэгдлийг баллуурдаж байна. 

Ажилчдын үндсэн цалингийн улсын дундаж 528.7 мянган төгрөг. Одоогийн ханшаар 193.8 ам.доллар.

Хөгжиж буй ихэнх орнуудад гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд илүү ажилгүй байх хандлагатай байна. Нийт ажил эрхэлж буй хүмүүсээ авч үзвэл, хамгийн том ажил олгогч салбар үйлчилгээний салбар бөгөөд нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь тус салбарт хамаарч байна.

Ажилчдын үндсэн цалингийн улсын дундаж 528.7 мянган төгрөг. Одоогийн ханшаар 193.8 ам.доллар. Мөнгөний худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш өссөөр байвал иргэдийн гар дээр очих цалингийн бодит үнэлгээ улам багасахаар байна. Уул уурхайн салбарын цалин хамгийн өндөрт тооцогдох боловч ханшийн нөлөө, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй дүйцэх хэмжээнд лавтай өссөнгүй.

Нийт цалингийн дундаж өсөлтийг байгууллагын хэлбэрээр харьцуулахад, хувьцаат компанийн нийт цалингийн дундаж бусад байгууллагуудтай харьцуулахад хамгийн их хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, компани ил тод, нээлттэй, зөв засаглалтай байх хэрээр санхүүгийн хувьд илүү эрүүл, хүчирхэг болдог гэдгийг үүнээс харж болох нь.

Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Ц.Цогзолмаа: Яг үнэндээ Батзоригийг золиосонд явуулчихсан
Ц.Цогзолмаа: Яг үнэндээ Батзоригийг золиосонд явуулчихсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​