fbpx ГАРЫН VСЭГ /ЄГVVЛЛЭГ/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 30 секунд

ГАРЫН VСЭГ /ЄГVVЛЛЭГ/

Хєдєєлж гадаалсан тоосоо ч арилгалгvй ажил дээрээ очив. Ширээний ард дєнгєж суумагц нарийн бичгийн дарга хvvхэн сагсайсан цаас авчраад урд тавилаа. Баахан урилга харагдана. Юун урилганууд байдаг билээ гэж гайхав. Гэтэл єнєєдєр арванхоёрдугаар сарын 31. Шинэ жилийн баярын єдєр шvv дээ гэж санав. Урилгуудыг задалжүзэв. Ихэнх нь баяраа тэмдэглээд єнгєрсєн байна. "Доктор Норов таныг хvрэлцэн ирэхийг урья" гэсэн нэг хэвэнд цутгасан мэт үгсийг урилга бvрээс уншижүзэв. Єлєє орой тэмдэглэх шинжлэх ухааны академийнхаа шинэ жилийн баярт эрдэмтэн хvний хувьд оролцох нь чухал гэж биүзээд урилгыг нь тусад нь тавив. Тэгтэл хаалга сэвхийн онгойж тас харүсээ мєр хондлой руугаа асгаруулсан єндєр гоолиг бvсгvй хаалганы наана зогсоод "Орж болох уу?" гэж байна. Орж ирчихээд орох уу гэх юмдаа гэж шоолонгуй бодоод толгой дохив. Бvсгvй эрvvл чийрэг залуу хvний алхаагаар товолзтол алхлан ширээний дэргэд ирснээ "Уучлаарай. Таныг мал аж ахуйн хvрээлэнгийн захирал доктор Норов гэдэгүv?" гээд миний "Тиймээ" гэж гэхийг ч хvлээлгvй цvнхээ уудалж дугтуй гаргаж сарвайв. Бас л нэг урилга ирлээ дээ. Очиж чадахгvй л юм байна даа гэж бодоод бvсгvйн урмыг унтраахгvйн тулд "Баярлалаа" гэвэл єнєєх бvсгvй нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд "Хvлээн авлаа..." гэсний арын зайг сvмбэ шиг урт хуруугаараа зааж яг энд та гарынүсгээ єєрийнхєє тогтсон хэв загвараараа зурчих. Єгvvлсэн эзэн нь ингэхийг танаас хvссэн юм гэв. Урилга єгснєє доллар єгсєн шиг гар хєлийнүсэг зуруулж сvржигнээд яах нь вэ гэсэн шvv юм бодож бvсгvйг тvргэн гаргахаарүзгээ шvvрч аваад гарынүсгээ зурав. Дэгжин хvvхний сvр бадруулж єгсєн дугтуйг задлах гэтэл лацадсан байв. Урилга єгєх гэж нууц амрагийн захиа хvргэх шиг юм болох нь гэж санаад инээд хvрэв. Гэтэл бvсгvйн хэлсэн "Та гарынүсгээ тогтсон хэв загвараараа зураарай" гэсэнүг сэтгэл сэрхийлгэн нэгийг бодож лацтай урилгаа ширээ рvv тvлхээд тээр жилийн нэгэнүйл явдлыг эргэн санах гэж дурдатгалын цэнхэр манан дунд боддоо бэлчээв.

Тvvнээс хойш хорин жил єнгєрчээ. Арванхоёрдугаар сарын 31 байв. Найтаахад саахалтын газраас сонсогдохоор намуухан аниргvй сумын тєвєєр морьтой, явган хvмvvс нааш цааш давхилдаж холхилдон дарвицгаана. Сумын ёолкүзнэ гэж бvтэн жил хvлээсэн хєдєєгийнхний сэтгэл хєєргєж бvслэсэн дээл шигээ хєвсєлзєж байлаа. Ёолкны албан ёсны арга хэмжээний дараа нийтийн бvжиг хийх болов. Бараг газар шvргэсэн эрээн даашинзтай, ганцаар сvлжсэн гэзэг нь тахимаа шvргэсэн Уньтын мод шиг чилгэр гоолиг бvсгvй хєдєєгийн эгэл боргил бидний дунд тэнгэрээс бууж ирсэн хvмvvн мэт содон байлаа. Сумын улаан буланг язартал чихэлдсэн хvмvvс хотын ганган бvсгvй рvv нvдээ унагана. Эхний ганц хоёр бvжгэнд бvсгvйг хэн ч урьж бvжиглэх гэж зориглосонгvй. Сайхан бvсгvйн сvрнээс эмээсэн эрчvvд дэмий л алсаас мэлтийтэл ширтэнэ. Малын бага эмч миний бие энэ хонхортоо л дэгжинд нь ордогсон. Сумынхаа хамгийн царайлаг, хамгийн сайхан бvжиглэдэгтэй нь би л бvжиглэдэгсэн. Намайг байхад миний бvжиглэдэг сайхан хvvхнvvдтэй хэн ч бvжиглэж зvрхлэхгvй. Хєдєєгийнхнєє бодоход би чинь хол явж юмүзэж нvд тайлсан дэгжин хvн. Гэтэл єнєєдєр хотын сайхан бvсгvйг хараад сvнс минь зайлаад явчих шиг санагдана. Би энэ насандааүзээгvй зориг зvрх гарган босч єнєєх хангайн согоо шиг сайхан амьтны дэргэд хvрээд бvжгэнд урих санаатай єрєєсєн гараа эв дvйгvй сарвайв. Би гэдэг хvн муурын сvvдэр харсан хулгана шиг орох байх газраа олж ядна. Бvсгvй харин азарган цагаан шvд яралзуулан инээмсэглээд босоод ирэв. Танго бvжгийн аянд бvжиглэх гэж байсан залуус болиод бид хоёрыг харж зогсоцгооно. Миний бvх бие салгалан чичирч нvvр халуу шатаж хєл гуйвж тамир барагдах шиг болно. Тэгтэл бvсгvй "Чи битгий сандар. Хоёулаа тайван бvжиглэе" гэв. Ямар арчаагvй жижигхэн хvн болохоо мэдрэх тутам сандарна.

Vйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг энэ бизээ. Яах гэж бvжиглэв дээ гэж єєрийгєє зvхэж, явсан болж байв. Бvсгvй намайг удирдан юу ч болоогvй мэт бvжиглэх нь айж ичихийг аль эрт архивалчихсан доль цохисон амьтан бололтой. Харин би айж ичих зэрэгцэн аргаа барж явахад єгєр Балдан салхи сийгсэн муу гармоноо пажигнуулаад салдаггvй. Арай гэж бvжгийн ая дуусмагц хvvхэн намайг сугадаж аваад нэг дор суув Хоёр дахь удаагаа бvжиглэж явахад айдас хvйдэс арилж хотын сайхан хvvхэнтэй надаас єєр хэн бvжиглэхэв гэж цээжиндээ битvvхэн баясна. Ингэж бид хоёрүvр цайтал бvжиглэв. Тэсгим євлийн єглєєний хvйтэн жавар хацар хайравч сэтгэл зvрх халуун шатаж явав. Би тvvнийг сумын мужаан Дарам гуайн хашааны хаалганд хvргэж єгєєд туяхан гарыг нь атгаж зогсохдоо Дарам гуайн хотод байдаг дvvгийнх нь хvvхэд гэдгийг мэдэв. Нэр нь Сvглэгмаа гэнэ. Хаана юу хийдэг вэ гэвэл оюутан гэхээс єєр юм хэлсэнгvй. Чи аль сургуульд сурдаг юм бэ гэвэл "Яахнав. Чи очиж сурах нь уу" гэж хєхрєєд хэлэхээс зайлав. Єнєє орой сумын залууст хоёулаа манго бvжиг заая. Надад ая нь байгаа гэж тэр хэлэв. Оюутан байхаасаа манго оролдож байсныг хэлэхүv би тэгье гэж дуу алдлаа. Дэлгvvрийнүvдэнд манго бvжигтэй зарлалыг улаан булангийн эрхлэгч залуу тавьжээ. Залуус манго бvжиж марал гудайлгаад єндєрлєв. Бид хоёр миний амьдардаг муу модон байшингийн ганц єрєєнд орж ирээд гал тvлж дулаацав.

Тэр маргааш буцна гээд нэг их санаашрав. Холдоод явчихна гэж айсных ч юмуу бие биедээ улам наалдан шахаж суув. Тэгээд л бие сэтгэлийн жаргал эдэлсэн дээ. Тэр надаас нэг л юм хvссэн. Миний тэмдэглэлийн дэвтэрт тогтсон загвартай гарынүсгээ зуржүлдээгээрэй. Би гарынүсэг шvтдэг гэв. Тэгээд л би маргааш нь єдєржин гарынүсгийнхээ тогтсон загвартай болох гэж хэдэн хуудас цаас эрээчиж байж тvvний дэвтэрт гарынүсгээ зурж єгсєн. Тvvнээс хойш миний гарынүсэг єєрчлєгдєєгvй. Холбооны шоо дєрвєлжин цагаан байшингийнүvднээс шуудангийн машинд суугаад явчихсан тvvнийхээ араас би гунигтай харц чулуудаж хоцров. Сvглэгмаа явсан тэр єдрєєс эхлээд л сумын тєв маань айл нь нvvсэн намаржаа шиг элэн хулин болоод явчихав. Нар хvртэл бvvдийж харагдана. Шартсан архичин шиг дотор бєлбийнэ. Тэр бvсгvй миний, манай сумын єнгєтэй єєдтэй болгоныг аваад арилсан мэт гуниг тєрнє. Би муу шавар байшингийнхааүvдэнд Сvглэгмаагийн гишгисэн мєрүлдсэн дээ гэж элс ширтэнэ. Намайг дуудуулав. Сумын нам, захиргааны дарга нар ярайтал суужээ. Малын эмч Норов Улаанбаатарын зайгуул хvvхэнтэй хамтарч сумын залуучуудад хєрєнгєтний бvжиг зааж сургасан. Одоо залуучууд хаана л бол хаана яг л таталзуураарүхэж байгаа мал шиг татганах болов. Ялангуяа сургуулийн сурагчдад энэ халдвар тvргэн тархаж байна. Бид хєрєнгєтнийүзэл суртлын єчvvхэн элементийг ч таслан зогсоохүvрэгтэй гэжүзээд нєхєр малын эмч Норовыг холын сумын алсын бригадад ард тvмний амьдрал мэдvvлье гэж шилжvvлэхээр аймагтай ярьж тохирсон гэдэг байгаа. Ганц бие хvнд шилжиж суурьших шиг амархан юм байхгvй. Ємбєє цємбєє юмаа боож баглан аюутуулаад л дэлхий тойроход ч бэлэн болов.

Нэг л чухал ажилүлдэв. Мужаан Дарам гуайнд очиж Сvглэгмаагийн хаягийг авах шиг эрхэм юм байсангvй. Би гэж сvv долоосон муужгай шиг гєлєлзсєн амьтан Дарам гуайнд орж учирлав. Тэгтэл Дарам гуайн дуу чангарч "За хvv минь муу дvvд минь битгий гай бол. Улс амьтан ярих нь чамайг чинь улс тєрийн алдаа гаргасан хvн гэх юм. Бусдад гай бололгvй мєрєєрєє зайлжүз" гээд хаяг єгєх байтугай эгээтэй л алгадсангvй. Ингээд л Сvглэгмаагийнхаа сууж явсан шуудангийн машинаар арилж одсон. Тэр цагаас хойш би Сvглэгмаагаа хэчнээн жил хайлаа даа. Их, дээд сургууль, техникумд тэрүед Сvглэгмаа хэд байсныг тооцох гэж хєєцєлдсєн. Хєдєєгийн бvрэг даруу малын бага эмч залуу миний бие их хотод тєєрvvлээд орхисон гєлєгтэй л адил балчирдсан. Би Сvглэгмаагаа санаж бодоогvй єдєр гэж байгаагvй. Гvн шєнийн нойроо алдаж эрдмийн ажилд чємгєє дундартал суухдаа ч, цэнхэр огторгуйн чанадад 6000 метрийн єндєрт нисэж явахдаа ч, Ломоносовын их сургуулийн лекцийн танхимд ч, Москвагийн дэлхийд данстай номын санд ч би Сvглэгмаагаа санаж дурсаж явсаан. Сайн явааг миньүзээсэй гэж бахархаж саар явааг миньүзчихвий гэж эмээж 20 євлийн хуучин оныгүдэж 20 євлийн шинэ оныг угтсан юм.үнэндээ миний Сvглэгмааг хайсан эрэл мухардлаа. Хэчнээн шєнє яаж уулзах вэ гэж бодол нэрээд юу ч олсонгvй. Гэвч горьдлого тасарсангvй. Хэзээ нэгэн цагт Сvглэгмаатайгаа уулзаж болох ганц найдвар байв. Энэ бол бурханы хишиг байв. Бурхан ямар хишиг хайрласан бэ гэвэл олонд танигдсан эрдэмтэн болж Сvглэгмаадаа мэдэгдэх байв. Тэгээд хэрээс хэтэрсэн тэвчээр гаргаж эрдмийн эрэлд буцалт цуцалтгvй гарсан даа. Би зєвхєн Сvглэгмаагийнхаа тєлєє ажиллаж сурч байв.

Нэг л мэдэхэд би эрдэм номын амтанд орж хэзээ ч салж чадахааргvй нєхєрлєсєн байлаа. Эрдэм ном, энхрий Сvглэгмаа хоёр бол намайг єндєрлєг єєд хєтєлсєн хоёр жигvvр байлаа. Энэ мэт дурдатгалын цагаан мананд умбаж суутал гэнэт нэг бодол цахилгаан гvйдэл мэт зурсхийн орж ирэв. Тиймээ. "Тогтсон загвараараа гарынүсгээ зураарай". Энэүгийг Сvглэгмаа л хэлж байсан шvv дээ гэж бодоод мєнєєх лацадсан дугтуйг яаран сандран задлав аа. Гар салгалж зvрх цээжээ задлах мэт балбачна. Дугтуйнаас сурмаг таталган бичгээр бичсэн захидал гарав.

.. .Уучлаарай. Та бид хоёр нэг л удаа уулзаж учрах тавилантай байсан юм болов уу. Таныг би санчгаа бууралттал хvлээжүйл тамаа эдэлж байсан тэр єдрvvддээ хайртай. Ямар азаар чамтай учирч ямар хувь зохиолоор чамайг мєрєєдєж явна вэ гэж баярладаг. Хэрвээ би чамтай ерєєсєє учраагvй гэж бодоход нуруу руу хvйтэн жавар сэнгэнэж сэтгэл хагсардаг байлаа. Чамайг би зургаан жилийн ємнє л олж танилаа. Телевизээр харагдсан дvр чинь нvдэнд уягдаж, радиогоор хэлсэнүг чинь сэтгэлд бичигдэж, сонинд єгсєн ярилцлага чинь зvрхэнд шингэжээ. Чамайг минь олон тvмэнүнэнүгтэй, шударгаүйлстэй гэж магтдаг юм. Олныхоо итгэлийг умарталгvй хайрыг нь дааж яваарай. Чи надад хорин жилийн ємнє хоёр юмүлдээж дурсгаснаа санаж байна уу? Тэмдэглэлийн минь дэвтэрт гарынүсгээ, хэвлийд миньүрээүлдээсэн. Тэр жилийн шинэ жилийн баяраас хойш 20 жил ард хоцорчээ. Єнєєдєр чам руу 20 жилийн ємнєх дурсгалын гэрч болгож 19 настай охиноор чинь баярын мэнд хvргvvллээ. Охин чинь харин хорвоод ховор хойт эцэгтэй шvv. Єєрєєрєє овоглодог хоёр хvvхдийнхээ нэгийнх нь хойт эцэг гэдгээ одоо ч мэдэрдэггvй гvндvvгvй тvвшин тэр "тэнэг" хvнтэй дэр нийлvvлээд бєєрєє бvлээцvvлж хэвтэж байхдаа ч би чамайг л бодож байдагсан. Нэгэнт учрахын тавилангvй орчлонд гомдоод ч яахсан билээ. Хvний их эмч Сvглэгмаа гэжээ.

Би захидлаа атгаж яг л баримал шиг болчихоод ширээгээ ширтэж суув. Арай зvvдлээгvй байгаа даа гэж бас гараа базажүзэв. Тэгтэл хаалга сэвхийн нарийн бичгийн дарга бvсгvй орж ирэв. Би тvvнээс тvрvvхэн над дээр орж ирсэн охин хаана байна гэж бараг хашгиран асуув. Тэр миний яадгаа алдсан царай зvсийгүзэж хашгирсанд сандран "Явчихсан. Тантай адилхан болохоор нь охиныг чинь гэж бодоод асуулгvй шууд оруулчихсан. Уучлаарай" гэж бутны туулай шиг бэмбэгнэж харагдана. Би "Тэр охин нээрэн надтай адилхан байна уу. Чиүнэн хэлж байна уу гэж ухасхийн босч сайхан мэдээ хvргэсэн нарийн бичгийн даргаа барьж авчүнсэв. Миний ер бишийн байдлыг ажигласан хєєрхий бvсгvй таны бие зvгээрүv гэж нэг их гэм хийчихсэн хvн шиг зогсоно. Цээжнээс нэг том хар чулуу аваад хаясан мэт хєнгєрєєд бvрхэг тэнгэр хvртэл нартай мэт сайхан санагдана. Жил жилийн шинэ жилийн баяр надад уулзаж учрахын, хvсэж мєрєєдєхийн, хvлээж цєхрєхийн жаргал зовлонг эн тэнцvv амтлуулсан. Сvглэгмаагаа олно доо олно гэж бодоход хvйтэн жавар бvлээн дулаан юм шиг, бvрхэг тэнгэр нартай юм шиг, юм болгон єнгєлєг сайхан, хvн бvхэн єєдрєг сайн санагдана.

Соёлын гавьяат зvтгэлтэн, зохиолч Жа.ПVРЭВ

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв
Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв
 
ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ
ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​