fbpx АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮД ЯМАР ШАТАНДАА ЯВАА ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 9 секунд

АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮД ЯМАР ШАТАНДАА ЯВАА ВЭ?

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлын талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй уулзаж тодрууллаа.

-Өнгөрсөн 1 дүгээр сард 20 хэрэг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл танай цахим хуудсанд тавигдсан байна. Та жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2020 оны 1 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 126 гомдол, мэдээллээс 68 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ оны 1 дүгээр сард 579 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Нийт шалгасан хэргээс эхний 2 сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Үүнд: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг, НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг, “Хейлан Жиан” ХХК-ний захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

АТГ өөрийн үйл ажиллагааны талаар хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг тогтмол олон нийтэд өгсөөр ирсэн. Энэ нь нэг талдаа буруу ташаа мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлдэг. Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манайд шалгагдаж байсан хэргийн баримт, мэдээлэл гарч байгааг та бүхэн мэднэ. Хэрэг шалгагдаж дуусахад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулдаг. Хэрэгт авагдсан материалуудтай өмгөөлөгчийн хамт танилцаад өөрт шаардлагатай гэсэн баримтыг өөрөө хуулбарлан авдаг. Энэ ч утгаараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэргийн зарим мэдээ, баримт гарч байгаа байх гэж харж байгаа.

Хэрэг шалгах ажиллагаа нь мөрдөх байгууллага, прокурор, шүүх гэсэн шат дамжлагатай. Олон хүн хэргийн материалтай танилцаад хуульд заасны дагуу өөрсдийн зардлаар хувилж авах эрхтэй. Гэтэл зарим албан тушаалтнууд АТГ санаатайгаар уг мэдээллийг тараасан мэт ойлгоод байна. Манай байгууллагаас ийм мэдээлэл гарах боломжгүй, гаргах ч шаардлагагүй. Тиймээс цаашдаа АТГ хэрэг шалгаад прокурорт шилжүүлсэн тухай л мэдээлж байх болно. Бусад асуудлыг прокурорын байгууллагаас тодруулж байсан нь зөв байх. Оролцогч нарт холбоотой, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн өөрсдийн мэргэжлийн хүрээнд нийтэлж байгаа асуудлыг бидэнтэй холбох хэрэггүй юм.

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг эрэн сурвалжилж байна, орогнол хүссэн гэх мэт олон янзын мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу? 

-Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн Оюу толгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан. Нийслэлийн прокурорын газраас 2019.10.25, 2019.11.15, 2019.11.14, 2019.12.09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.

Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг. Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын нрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно. Авлигын эсрэг хуульд зааснаар аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох “Ти Ди Би Капитал” ХХК болон тэдгээрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд НПГ-ын хяналтын прокурорын тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшортой холбоотой болон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг доройтолд оруулсан гэх үйлдэлтэй хэргүүдэд давхар шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан бүртгэлтэй тул 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд товчооны ажлын албанд гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох “Хөх булант” зар мэдээ байршуулах хүсэлт хүргүүлээд байна.

-Ч.Сайханбилэгийг гадаадын хуулийн фирм өмгөөлөх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Дурын гадны байгууллага гарч ирээд манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байх боломжгүй. Тэгээд ч манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА
ШУУРХАЙ МЭДЭЭ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​