fbpx Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 0 секунд

Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл  өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ заид баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан. 

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч,  шинэ төрлийн цар тахал болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.  

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа илэрхийлж, Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурьдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ. Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн амны хаалт буюу маск зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм. 

С.Амарсайхан: Дэлхий нийтэд хомсдоод байгаа амны хаалтыг дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж  хэрэглээгээ хангах хэрэгтэй.

Үүний дараагаар Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд БЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв. Тиймээс  нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо

 

Налайх дүүрэгт Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулагджээ

Хотын Захирагч С.Амарсайхан үдээс хойш Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залуусд үзүүлж байгаа үйлчилгээ зэргийг сонирхлоо. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд, амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ.  Тус төв нь:

- Мэргэжлийн багштай нийт 10 төрлийн дугуйлан, секц хичээллэдэг ба үүнд дүүргийн 174 гаруй хүүхэд хамрагддаг. Хөгжлийн 4 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 733 хүүхэд хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд хүүхдийн оролцооны 35 байгууллага байдаг ба үүнд 550 гаруй гишүүд хамрагддаг.


- Хүүхэд хамгааллын чиглэлээр:

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллээ.

 -Гэр бүлийн чиглэлээр:

Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн зорилтот өрхүүдээс 112 өрхийн 588 иргэдэд 18 үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Одоогоор шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотой эдгээр өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч бодис, амин дэмүүдийг тарааж ажиллаж байна гэв.

 

- Залуучуудын хөгжлийн чиглэлээр:

“Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Соёлч Налайх” аяныг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг түгээх, “Экологич хүүхэд” чуулган хэрэгжүүлэн ажилладаг. Мөн Залуучуудын хөгжлийн жишиг төвийн хүрээнд “Хаан бугуйвч-Хатан сүйх”, “Энх төрөхүй”, “Share office”, Старт ап-залуучуудын гарааны бизнес хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийхн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандан хийж хэрэгжүүлж буй ажил үйсдээ эзэн байж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллахыг захив. Түүнчлэн  өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг боломжийн хэрээр үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын төлөвшил хандлагыг зөв чиглүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа залууст амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​