fbpx Нийслэл “Хавдаргүй ХОТ” хөтөлбөрт хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 4 секунд

Нийслэл “Хавдаргүй ХОТ” хөтөлбөрт хамрагдана

Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн  нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай уулзлаа.

Тэрбээр Хотын даргад “Хорт хавдаргүй ХОТ” хөтөлбөрийн агуулгыг танилцуулж, явц ямар байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Ж.Чинбүрэн эмч “Манай улсад жилд 6,000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдараар өвчилдөг. Хавдарыг эцсийн шатандаа орсоны дараа мэдсэнээр 4,000 орчим хүн жилд нас бардаг гэсэн судалгаа бий. Иймд “Хот хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдвал бид тоног төхөөрөмж, сургалт, оношлогоо, эрт илрүүлэг, эмчилгээ, менежмент гээд иж бүрэн шинэчлэл хийх боломж бүрдэнэ” гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид хүн төвтэй хөгжлийг бий болгох том зорилго тавин ажиллаж байгаа. Хорт хавдраас үүдэн жилд 4,000 хүн нас барж байна гэдэг бол маш харамсалтай тоо. Иймээс хорт хавдарын эрт илрүүлгийн ажилд анхаарч ажиллах нь чухал байгаа юм. Энэ хөтөлбөр дэлхийн 17 хотод хэрэгжиж байгаа. Бид 18 дахь хот  нь болж “Хорт хавдаргүй хот” байхын төлөө ажиллана” гэж хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд хорт хавдартай тэмцэх олон улсын байгууллага бий. Энэ байгууллагын Удирдах зөвлөлийн хурал ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хот “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдэх аж.

Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур МУГЖ М.Баярмагнай Ж.Чинбүрэн эмчтэй уулзахаар утсаар ярьж, зөвшөөрөл авч Хотын даргын өрөөнд орж ирсэн юм. Учир нь Ж.Чинбүрэн эмч коронавирусийн түргэн оношлуурын талаар өөрийн цахим хуудастай мэдээлж байсан билээ.

МУГЖ М.Баярмагнай коронавирусийн оношлогоо өгөхөөр ирсэн гэдгээ хэлж, Хотын дарга С.Амарсайханы хамт коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээ өглөө.

Тус оношлуурын хувьд өндөгний цусаар үзэж, хариу нь  хоёр зураастай гарвал эерэг, 1 гарвал сөрөг, 0 байвал тест ажиллахгүй байна гэж үздэг гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэллээ. Мөн тэрбээр “Вирусийн далд үед илрэхгүй бөгөөд халуунтай байгаа бол энэхүү оношлуураар үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн иргэд олон нийт халуунтай байгаа бол халууны эм ууж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, МУГЖ М.Баярмагнай нараас авсан коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээний хариу 5 минутын дотор гарч, хариу нь сөрөг гарсан юм.

Жүжигчин М.Баярмагнайн хувьд Хотын даргатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, иргэдийг гадуур явахдаа тогтмол амны хаалтаа зүүх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх тухай зэрэг Хотын даргын гаргасан шийдвэр, уриалгыг дэмжин, өөрийн хамтлаг болох MACК пордакшны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байгаагаа дурдлаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Франц иргэнтэй харьцагчтай ойр байсан гэх иргэдээс COVID19- халдвар илрээгүй гээд нийслэлийн иргэд тайширч, санаа амарч болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, гэр орон, албан байгууллагадаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийх чухал. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бид бүгд хаанаа хаанаа анхаарал болгоомжоо сулруулах учиргүй” гэдгийг нийслэлийн иргэдэд хандан илэрхийллээ.    

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ц.Элбэгдорж нэн шаардлагатай иргэдэд багтсангүй
Ц.Элбэгдорж нэн шаардлагатай иргэдэд багтсангүй
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​