fbpx Д.Мөнх-Эрдэнэ: Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурснаа өнөөдөр нотолчихоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

Д.Мөнх-Эрдэнэ: Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурснаа өнөөдөр нотолчихоод байна

Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн, Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

"330 сум, 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөл болон сонгогддог Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдээ төлөөлж энэ хурлыг хийж байна. Өнөөдрийн хурлыг С.Эрдэнэ гэж хувь хүнд хандан хийж байна. Түүнээс биш намаа янз бүрийн байдлаар харагдуулах гэж хийгээгүй АН-ынхаа мянга мянган гишүүдэд хэлж байна" гэдгээ тэрбээр мэдээллийн эхэнд онцолсон юм.

 

Тэрбээр "Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад , хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд бий ойролцоогоор тогтоосон.

Миний хувьд төрж өссөн Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр 20119 оны 12 сарын 15-ны өдөр эхний дэнчин болох  40 сая төгрөгөө тушаасан. 2020 оны нэгдүгээр сарын 31-ны дотор дараагийн 30 сая төгрөгөө, 2020 оны гуравдугаар сарын 1-ны дотор сүүлийн гучин сая төгрөгөө тушаасан баримт нь байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд 100 сая төгрөгөө миний адил тушаасан.

Өнөөдөр  нэр дэвшихээ илэрхийлсэн 100 гаруй гишүүний нэрсийг ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. ҮБХ-ны гишүүдэд одоогоор зарлаагүй.

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр 100 гаруй хүний нэрс гэж мэдээлсэн. Тэрийг би хэн нэгэн мэдээлэл өгсөн гэсэн тийм зүйл огт байхгүй. Манай намынхнаас  мэдээллээ гаргаад явах гишүүд ховор.

Хүн хэчнээн боловсролтой, царай зүстэй байгаад мөнгөгүй байвал дэвшиж чадахгүй гэсэн мэдэгдлийг С.Эрдэнэ том намын даргын хувьд  хариуцлагагүйгээр  мэдэгдсэн.

Гурван нэр бүхий шаардах хуудсыг хүргүүлж байна. Иймд нэр дэвшигчдийн нэрсийг ил болго, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. 

Сонгуулийн зардлын дээд хэмжээг 2020.02.28-нд Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн.  

Үүнийг миний бие ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан 100 гаруй хүний мөнгө буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодож байтал дахиад сонгуулийн зардал гаргаж ирж нэхэж байгаа нь хар дагуулсан. Тэгээд дунд шатны гэрээ гэж нууц гэрээ  байгуулан хүч түрж биднээр гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэрээгээр дүгнэнэ гэсэн.

Эрдэнэ даргын хамаарал бүхий хүмүүсээр Үнэлгээний хороо байгуулагдсан. Гэрээг байгуулагдсан. Гэтэл гэрээг ерөнхий менежер Баярсайхан, Баттулга, манай аймгийн дунд шатны намын дарга, сонгуулийн менежер гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёрдугаар шатны гэрээг байгуулсан.  

Уг гэрээгээр бол 10,20, 20 хувь гэсэн гурван үе шаттайгаар тавдугаар сарын нэгний дотор төлөх юм.

Миний бие Эрдэнэ даргаас ганц зүйл асуусан. 100 саяа тушаачихсан араас нь 400 саяын тавин хувь буюу 200 саяа тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн чинь "Хохьчино" гэж байна лээ. Нам ялчихвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэнэ. Энэ бол Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурчихаад байгаагаа нотолчихоод байна" гэв. 

 

АН-ын дарга С.Эрдэнэ намаа сонгуульд оролцох эрхгүй болголоо гэв
АН-ын дарга С.Эрдэнэ намаа сонгуульд оролцох эрхгүй болголоо гэв
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​