fbpx Б.Бат-Эрдэнэ: ДХИС ард, иргэдийн амар амгаланг сахиулах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулагч мэдлэг оюуны төв байх эрхэм зорилготой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 56 секунд

Б.Бат-Эрдэнэ: ДХИС ард, иргэдийн амар амгаланг сахиулах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулагч мэдлэг оюуны төв байх эрхэм зорилготой

Дотоод хэргийн их сургууль /ДХИС/ нь  хууль зүй, дотоод хэргийн болон аюулгүй байдлын салбарын бүх шатны хүний нөөцийг бэлтгэх чиг үүрэгтэй, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хэв шинж бүхий дээд боловсролын байгууллага билээ. Тус Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,  доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэтэй их сургуулийн хөгжлийн тулгамдсан сэдвээр ярилцлаа.

- ДХИС 2019-2020 оны хичээлийн жилээ дуусгаж байна. Өнгөрч буй хичээлийн жилийн онцлог юу байв?

- Энэ хичээлийн жил үндсэндээ төгсөлтийн шатандаа орж байна. Аливаа сургалтын байгууллагын үйл ажиллагаа элсэлт, төгсөлтийн хооронд хэвшил болсон дарааллаар үргэлжлэх боловч хичээлийн шинэ жил бүр сонсогч оюутны хувьд ч, багш албан хаагчийн хувьд ч өөр өөр, өвөрмөц онцлогтой байдаг. Энэ нь улс орны хөгжил, нийгмийн амьдралын мөчлөг, их сургууль, хамт олны ажил үйлс, хувь хүний өмнөө тавьж буй зорилт зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Энэ хичээлийн жил бидний хувьд хийж бүтээсэн зүйлээ дүгнэн цэгнэж Их сургуулийнхаа түүхт 85 жилийн ойг тэмдэглэсэн, хөгжлийн дараагийн  алхамуудаа эхлүүлсэн бүтээлч жил байлаа.

- Сургууль үүсэн байгуулагдсан тэртээх он жилүүдийн үйл явдлаас ярилцлагаа үргэлжлүүлбэл ямар вэ?

- Манай их сургуулийн түүх нь орчин цагийн монголын нийгмийн хүрээнд өрнөсөн бүхий л үйл явдалтай салшгүй холбоотой байж, эдгээр үйл явдлын шууд тусгал нь тус сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлж иржээ гэж дүгнэж болохоор байдаг. Тус сургууль үүсэн байгуулагдсан 1930-аад оны эхэн үе бол дэлхий дахинаа олон улсын нөхцөл байдал хүндэрсэн, бүс нутаг, манай улсын дорнод хил орчим гадаадын түрэмгий бодлогын аюул бодитой нүүрлэсэн, дотоодод  ангийн тэмцэл хурцадсан, лам нарын бослого, хөдөлгөөн идэвхжсэн, ард иргэд олноор дүрвэн нүүж байсан, шинэ тутам байгуулагдсан нам, төрийн бодлого, үйл ажиллагаа эрсдэл, сорилтой учирсан түгшүүртэй он жилүүд байсан юм билээ. Гадаадын тусгай албадын үйл ажиллагаа идэвхжиж, тагнуул, туршуулууд нутгийн гүнд нэвтрэн бодитой хор хохирол учруулах оролдлого хийж байсныг тусгай албаны архивын материалууд гэрчилж байна. Тэр үед гэмт хэргийн нөхцөл байдал харьцангуй тайван гэж хэлж болохоор байсан хэдий ч хязгаар нутгийн ард иргэдийн санаа бодол янз бүрийн өдөөн хатгалга, явуулгын уршгаар тогтворгүй болж, үүнээс үүдэлтэй бослого, тэмцэл, нүүдэл, суудал өрнөж, улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд бодитой аюул занал нүүрлэсээр байжээ. Энэ үед эх орны тусгаар тогтнолыг сахин бэхжүүлэх, улсын хилийг хамгаалах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах боловсон хүчин улс орны хэмжээнд дутмаг, аюулгүй байдал, хууль эрх зүйн мэдлэг бүхий мэргэжсэн алба хаагч үндсэндээ байгаагүй. Энэ байдлыг харгалзан үзэж 1934 онд ДХГ-ын даргын тушаалаар ДХГ, Хязгаарын цэрэгт боловсон хүчин бэлтгэх дунд сургуулийг “Төв сургууль” нэртэйгээр байгуулжээ.

- Танай сургууль их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулаад цөөн жил болж байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд ч нэлээд өөрчлөгдсөн байх?

- Олон жилийн түүхтэй сургууль маань их сургуулийн статустай болж эрдэм шинжилгээ, сургалтын хэв шинжид шилжээд 9 жил болж байна. Энэ хугацаа их сургуулийн хувьд ч, эрдмийн хамт олны хувьд ч амар хялбар байсангүй боловч төрөлх сургууль маань “их сургууль” хэмээх шинэ эрх зүйн байдлаа бүрдүүлж чадсан он жилүүд байсан гэж үзэж болно. Энэ богино хугацаанд Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчин, материаллаг бааз цоо шинээр бүрдэж цаашид хөгжих үндэс сууриа хангалттай тавьж чадсан. Энэ богино хугацаанд хөгжлийн стратегаа тодорхойлж, сургалтын хөтөлбөр, агуулга, чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өнөөгийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах, их сургуулийн хотхон байгуулж сургалтын таатай орчин бүрдүүлэх, багш, судлаачдыг мэргэшүүлж бэлтгэх, эрдэмжүүлэх чиглэлээр бодитой ахиц гарсан. ДХИС нь өнөөдөр Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлагчийн сургууль, Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Шинжлэн магадлахуйн институт, Ерөнхий боловсролын ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн 10 сургууль, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, бусад алба, нэгжийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хэлбэрээр 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, судалгааны тэргүүлэх 30 орчим чиглэлээр эрдэм шинжилгээний  үйл ажиллагаа явуулж байна.

- Танай Их сургуулийн оюутны хотхонд саатахад их таатай байна, ажиллаж суралцах хамгийн сайхан орчин бүрдсэн гэдэгт бүгд санал нэгдэх байх?

- Сүүлийн цөөхөн жилийн хугацаанд Хичээлийн шинэ байр, Сонсогчийн дотуур байр, Багш нарын орон сууц, Сургалт-дадлагын цогцолбор зэргийг ашиглалтанд оруулж Их сургуулийг “Оюутны хотхон” загвараар хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан. Их сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтанд орсноор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэх нөхцөл бүрдлээ. “Сургалт-дадлагын цогцолбор” жилийн 4 улирлын туршид үйл ажиллагаагаа явуулж байна. Нэмж  хэлэхэд Номын сан, спорт цогцолборын барилга тун удахгүй ашиглалтанд орно. Номын сангийн хэсэгт төрөлжсөн уншлагын танхимууд, конференц заал, цахим лабораториуд байрлана. Спорт цогцолбор нь биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлийн заал, танхимуудаас бүрдэнэ. Мөн ердийн болон гүний шумбалтын зориулалт бүхий 2 бассейн байрлана. Эдгээр бассейнуудад усны гүнээс аврах сургалтууд явагдана. Уг цогцолбор байгууламжид гал унтраах, аврах машин, бүрэн тоноглол бүхий “Аврах, гал унтраах сургалтын анги” мөн байрлана. Онцгой байдлын сургуулийн сонсогчид багш нарын удирдлага дор обьектын болон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож онолын мэдлэгээ клиникийн сургалтын хэлбэрээр бататгах нөхцөл анх удаагаа бүрдэж байна.

- Сургалтын агуулга, технологийг шинэчлэх хүрээнд бүрэлдэхүүн сургууль, тэнхим, профессорын баг ихээхэн зүйлийг хийж байна. Энэ ажлын явцаас танилцуулна уу?

- Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийг хамарсан шинэчлэл эрчимтэй өрнөлөө. Манай хамт олон энэ үйл явцаас хоцрохгүйг хичээж байна. Шинэ шинэ хөтөлбөрүүдийг бий болгох, хуучнаа шинэчлэх, уламжлалаа сэргээх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Энэ үйл явц багш, мэргэжилтэн бүрийн оролцоотой өрнөж буй тул ихээхэн үр нөлөөтэй ажил болж байна гэж би үздэг. Ингэснээр багш бүр сургалтын технологич байх урьдач нөхцөл хангагдаж, сургалтын үйл явцын идэвхтэй оролцогч болно гэсэн үг. Энэ үйл явцаас багш, мэргэжилтэн бүр суралцаж байна гэж бид ойлгодог. Тэр тусмаа бараг тал хувь нь шинээр бүрдсэн манай залуу хамт олны хувьд сургалтын агуулга, технологийн шинэчлэлд биечлэн оролцох, хувь нэмрээ оруулах явдал чухал ач холбогдолтой. Сургалтын болон хичээлийн хөтөлбөр шинэчлэх ажил бүх шатны сургалтыг хамран цаашид үргэлжлэх болно.

- Практик байгууллагууд та бүхнээс их зүйлийг хүлээж байгаа. Сургалтын үйл ажиллагаанд ойрын ирээдүйд ямар шинэлэг алхамууд хийгдэнэ гэж та үзэж байна вэ?

- Сургалтыг илүүтэй амьдралд ойртуулсан нөхцөлд явуулах, практик байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүний нөөцийг бэлтгэх шаардлага бидний өмнө оршиж байна. Үүнтэй холбоотойгоор академик сургалтыг прагматик сургалттай оновчтой хослуулах, түүнчлэн чадамжид суурилсан, асуудалд суурилсан, үр дүн, үйл ажиллагаанд суурилсан, судалгаанд суурилсан болон клиник, зайн сургалтын технологиудыг нутагшуулах ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг бий болгохын тулд лаборатори, кабинет байгуулах замаар сургалтын орчинг шинээр бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, заах арга зүйд суралцуулах зэрэг олон ажил шат дараатай хийгдэнэ. Сургалтын шинэ технологи эзэмших үйл явц нь багшлах бүрэлдэхүүн, профессорын багуудаас ихээхэн зүйлийг шаардана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багш, судлаачдад тавих шаардлага өндөрсөнө гэж ойлгож болно.

- Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэр ахицтай байна вэ? Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн үйл ажиллагаа жигдэрч цаашид их зүйлийг хийхээр төлөвлөж байгаа байх?

- Тиймээ. Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц харагдаж байна. Өнгөрсөн цөөн жилүүдэд Их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно. Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр энэ судалгааны жилд хийхээр олон ажлыг төлөвлөсөн. Гарааны компаны үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхамуудыг хийнэ. Ингэснээр Их сургууль маань “эрдэм шинжилгээ – сургалт – үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.

Тус Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдья. Нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцлийг тодорхойлох судалгаанууд,  хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, обьектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа г.м. олон судалгааг нэрлэж болно.

Манай Их сургуулийн Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж их сургуулийн хөгжлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлээд докторын сургалтын өдрийн хэлбэрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзлээ.  Иймд докторын эчнээ сургалтын зэрэгцээ сургалтын өдрөөр явуулах хэлбэр бий болгох санал боловсруулаад байна.  Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр явуулснаар сургалтад хамрагдаж буй албан хаагч үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөж тус Их сургуульд 3 жилийн хугацаанд тасралтгүй суралцан, боловсролын докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

- Танай Их сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байна вэ?

- ДХИС 10 гаруй орны 20 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээртэй бид багш солилцоо, оюутан солилцооны болон хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэд хэдэн их сургуультай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их сургуульд суралцах хүсэлтийг гадаадын иргэдийн зүгээс илэрхийлэх болсон нь биднийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

- Цар тахлын гаралттай холбоотойгоор их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлаад байна. Танай сургууль энэ өвөрмөц нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож байна вэ?

- Манай их сургууль дээд боловсролын бусад байгууллагуудын нэгэн адил цахим зайн сургалтын технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, үүсээд байгаа шинэ нөхцөл байдалд тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил тасалдалгүй, хэвийн явагдаж байна гэж ойлгож болно. Манай төгсөх дамжааны сонсогчид үйлдвэрлэлийн дадлагаа өндөржүүлсэн бэлэн байдалд төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд дээр хийж дуусгалаа. Энэ нь цар тахлын аюултай тэмцэх үйл ажиллагаанд манай сонсогчид оролцож хичээлийн анги танхимд сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр бататгасан гэсэн үг. Манай багш, судлаачид нөхцөл байдлыг мэдэрч ном бүтээл туурвих, сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэх зэргээр цагийг оновчтой ашиглаж байна. Эрдэм судлалын ажилд нь ч ихээхэн ахиц гарлаа.

- Их сургууль хөгжлийн чиг баримжаагаа хэрхэн төсөөлж байгаа вэ?

- 2018 онд Их, дээд сургуулийн багш нарын “Тогтвортой хөгжил – дээд боловсрол” улсын зөвлөгөөн, 2019 онд Монголын шинжлэх ухааны ажилтаны анхдугаар их хурал хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр их хурал, зөвлөгөөн, чуулганы явцад дээд боловсролын байгууллагын ойрын ирээдүйн зорилтуудыг дэвшүүлсэн. Судалгааны их сургууль болох чиглэлд бодит алхамуудыг хийх, багш, судлаачдыг хөгжүүлэх, эрдэмжүүлэх, сургалтын дэвшилтэт технологиудыг нутагшуулах, инновацийг дэмжих, өндөр технологи, шинжлэх ухааны агууламж бүхий судалгаанд хөрөнгө оруулах зэрэг бидний хийж эхлээд байгаа, цаашид хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий.

ДХИС цаашид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль хэрэгжүүлэх ажлын шинжлэх ухаан, боловсрол, үйлчилгээний нэгдлийг хангахуйц инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх, судалгааны тодорхой чиглэлүүдэд тэргүүлэх байр суурьтай, зөвлөх эрхтэй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны хамт олон болон төлөвших замаар ард түмнийхээ энх амгалан байдлыг сахиулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмэр оруулагч мэдлэг, оюуны төв байхад үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Л.Наранбаатар: З.Энхболд мангас болчихож, хуулийн байгууллага айгаад шалгахгүй байна
Л.Наранбаатар: З.Энхболд мангас болчихож, хуулийн байгууллага айгаад шалгахгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​