fbpx "Жаст"-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 32 секунд

“Жаст“-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?

Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ш.Батхүү хаана явна вэ? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж буй. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөлгүй мурьчихсан Ш.Батхүү гав ганцаараа хариуцлага хүлээх бус, зээлийг нь батлан дааж гарын үсгээ зурсан нэр бүхий хүмүүс бүгд л хариуцлага хүлээх ёстой гэсэн хандлага нийгэмд давамгайлж байна л даа. За тэгээд тэр гарын үсэг хуурамч энэ тэр гэх асуудлаа Монголдоо нэг тийш болгож шийдэлгүй унжирч сунжирсан нь арбитрын шүүхийн шийдвэр манай талд ашиггүй гарахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх зүйлийг албаны хүн хэлж байгаа юм.

Нэг зүйлийг тодотгоход, “Стандарт” банкнаас авсан зээл уг нь бол буух эзэн буцах хаягтай. Зээл авсан хүн нь Ш.Батхүү. Батлан даасан газар нь “Эрдэнэт” үйлдвэр. Тэгэхээр эдийн засгийн энгийн ойлголтын үүднээс харахад эдгээр талууд хариуцлага хүлээж таарах юм.  Гэхдээ өнөөдрийн тухайд “Эрдэнэт” үйлдвэртэй холбож яриад байгаагаас биш Ш.Батхүү гэдэг этгээд яах болж байна вэ гэдэг дээр яригдаад байгаа юм бараг алга шахуу байна.

Эргэн санахад, 5 жилийн өмнө түүний удирдаж байсан “Хадгаламж” банк дампуурсан билээ. Тэр л үеэс Ш.Батхүү гэж хүн улстөртэй ямар холбоо сүлбээтэй байв гэдэг асуудлыг хэвлэлийнхэн илүүтэй анзаарах болсон. Ерөнхийдөө бол МАН-ын акулуудтай түүний хэтэвч нэг байсан тухай мэдээллүүд бий. Тиймдээ ч “Олон овоот гоулд”-ыг хөдөлгөх мөнгийг “Стандарт” банкнаас олно гэж явахдаа зэвсэг нэгт ахан дүүсээсээ гарын үсэг сэлтийг нь авсан гэж ойлгогддог. Чухамдаа харин түүнийг бизнесийн талбараас арчих сонирхол хэнд, ямар учиг шалтгаантайгаар байсан бэ гэдэг нь нэлээн нарийн асуудал болов уу.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ  ""Стандарт" банкнаас зээлсэн 51 сая ам.доллар хүү, торгуультайгаа нийлээд 102 сая ам.доллар болсон гэсэн мэдээлэл байгаа... Зээлийн асуудлыг гэхдээ яаралтай шийдэх ёстой. Монгол Улсын нэр хүнд, "Эрдэнэ үйлдвэр"-ийн нэр хүндийн асуудал учир итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХЗДХЯ-ны албан ёсоор хариуцаж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Битүүмжлэх, сөрөг үр дагавар гарах магадлалтай учир холбогдох арга хэмжээгээ авч байгаа. Сардаа 870-900 мянган ам.доллар төлөх асуудал гарч байгаа юм билээ. Гэхдээ бүхэлд нь төлөхгүй байх асуудлаар банктайгаа ярилцана. ТӨУҮГ-аас "Эрдэнэт"-д баталгаа гаргаад өгчихсөн учраас Засгийн газар оролцсон нь ойлгомжтой" гэсэн байр суурийг хэвлэлд илэрхийлсэн байсан. Үнэхээр ч энд Монгол Улсын нэр хүндийн асуудал хамт яригдаж байгаа шүү дээ.

Тэгэхээр асуудлыг хойш тавьж, дахин дахин нэрээ сэвтээлгүйгээр шийдэх шаардлага манай талд үүсээд байгааг хэлэх хэрэгтэй юм. Тэрчлэн зээл аваад бултсан Ш.Батхүү гэдэг хүн ер нь өр төлбөрийнхөө хэдэн хувийг барагдуулах чадамжтай вэ гэдгийг хуулийнхан хурдан шуурхай нягтлаж, ажиллах ёстой юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Ш.Батхүү гэж нөхөртэй холбоотой асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байсан. Тэрээр “Энэ хэрэг нь өөрөө Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна...  Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Одоогоор шүүхэд шилжээгүй. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажина. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно... Хилийн хориг бол таслан сэргийлэх арга хэмжээ. Хэргийг шалгахын тулд оргон зайлах, эсвэл удаан хугацаагаар гадаадад явах учраас таслан сэргийлэх арга хэмжээ гэсэн үг. Монголд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна, АТГ-аас асуух хэрэгтэй. Миний ойлгосноор хэргийг түдгэлзүүлээгүй гэж ойлгосон. Түдгэлзүүлээгүй гэдэг нь шалгагдаж байгаа гэсэн үг. Шалгагдаж байна гэдэг нь тэр хүн Монголд байна л гэсэн үг байх. Өөрөө байхгүй, ямар нэг шалтгаантай бол хэргийг түдгэлзүүлдэг шүү дээ” гэж байгаа юм.

За мөн уг асуудалтай холбоотойгоор гарсан арбитрын шийдвэрийн талаар “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй...Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг нь асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” гэсэн байна.

Тэгэхээр яамны хүний энэ байр суурийг харахад Монгол Улс нэр хүндээ, бүхий л талаа бодсон ч, асуудлыг хурдан шийдэх нь чухал байна. Харин энэ хандлагатай зэрэгцээд Ш.Батхүү гэж нөхөр уснаас хуурай гарах гэж буй юм биш биз гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байна даа.

Энэ дашрамд, Ш.Батхүү гэж хэн бэ? гэдэг асуултад товч хариулт өгье.

Ш.Батхүү  1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд “MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд “Жамп” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. 1999 оноос “Жаст Групп” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байсан. “Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байсан. 2013 онд “Хадгаламж” банк дампуурсан. Тэрээр бизнесийн талбараас гарч буйгаа мэдэгдсэн. Харин түүний өр зээлийн асуудал өнгөрсөн олон жил Монгол Улсын нэр хүндэд саараар нөлөөлж, өдийг хүрлээ.

Шуурхай.мн 

Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
 
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​