fbpx Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 18 секунд

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Эдүгээ чинэрэн улайссан улс төрөөс Монголын ард нийт юу харж мэдэж байна вэ? Юуг нь огт харахгүй бөгөөд олж мэдэхгүй байгаа вэ? Онолын үүднээс: Ард нийтийн олж хардаг нь улс төрийн ил гарсан хэсэг гэх шулуухандаа театр. Хэвлэл, сошиалаар дамжуулж зориуд харуулж буй улс төрийн үзэгдэл, үйл явдлууд. Францын онолч, философич, зохиолч, кино найруулагч, улс төрийн төлөөлөгч Ги Деборын Үзвэрийн нийгэм буюу Society of the Spectacle-ийн онолоор: Улс төр нь ард нийтэд зориулсан жүжиг. Эдүгээ нийгэмд хүмүүс бодитоор амьдрахаа больж, гагц хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, брэндүүдийн бий болгосон хийсвэр дүр төрх, үзвэрийг хэрэглэж, тэрэндээ автсан. Амьд байх нь эзэмших буюу хэрэглээ болон хувирч, цаашаагаа тэр нь харагдах буюу имиж, үзвэр төдий юм болж доройтсон. Эцсийн бүлэгт: Ард нийт улстөрчдийн имиж, уриа лоозон, мэтгэлцээн, сошиал медиагийн постыг олж хардаг болсныг хэлж. Энэхүү онол эдүгээ улс төрийг байгаагаар нь онож хэлсэн гэгдсээр буй.

Харин ард нийтийн огт мэддэггүй, олж хардаггүй далд бүтэц буюу гүн улс төр гэж байх. Энийг ард нийтийн мэдээллийн хомсдол гэх нь зохисгүй, улс төрийн тогтолцооны гүн дэх бүтцийн механизм. Италийн эдийн засагч, инженер, нийгэм судлаач Вильфредо Парето, Италийн улс төр судлаач, социологич, хуульч Гаэтано Моска нарын онолоор: Нийгмийг, улс төрийг үргэлж улс төр, бизнесийн цөөнх удирддаг. Ард нийт сонгууль өгч буйгаа: Ардчилал гэж харах. Гэвчиг: Цаана нь тэрхүү улс төрийн цөөнх, бизнесийн фракцууд эрх мэдлийг хэрхэн хуваарилах тохиролцоогоо хэдийнэ хийснийг ард нийт мэддэггүй. Америкийн улс төр судлаач, профессор Питер Бахрах, Америкийн эрдэмтэн, профессор, судлаач Мортон Баратц нарын онолоор: Эрх мэдэл нь гагц шийдвэр гаргах биш, юуг хэлэлцэх, юуг хэлэлцэхгүй байхыг шийдэх чадал.

Ард нийт: Биднүүс сонирхож буй сэдвийг чөлөөтэй хэлэлцэж байна гэж боддог ч үнэндээ систем ард нийтийн анхаарлыг чухал биш асуудал руу чиглүүлж, суурь хэлэлцүүлгээс хассан байдаг. Жишээ нь: Италийн гүн ухаантан Антонио Грамшийн Хегемони онолоор: Ард нийт өөрсдийг нь мөлжиж буй тогтолцооны үзэл суртлыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, тэрнийгээ эрүүл ухаан гэж андуурах. Эрх баригчид ард нийтийг хүч хэрэглэж, албадлагын аргаар бус, ухамсар, соёл, үзэл суртал, үнэт зүйлийг удирдах замаар өөрсдийн давамгайллыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрүүлэх. Иймэрхүү үйл явц. Жишээ нь: Ядуурлын шалтгаан нь системийнх биш, гагц хувь хүний залхуугаас болсон гэх мэт. Энэхүү хийц маягаар улс төр, бизнесийн шийдвэр гаргагч цөөнх ард нийтийн сэтгэхүйг хэрхэн форматалж буйг ард нийт мэддэггүй. Базах нь ээ: Эдүгээ чинэрэн улайссан улс төрөөс ард нийт юу харж мэдэж байна вэ, юуг нь огт харахгүй, олж мэдэхгүй байгаа вэ гэхийн утга энд буй.

Эдүгээ намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улайссан улс төрийн наадах талд: АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд, МАН-ын 30-ын бүлгийн гишүүд чуулганыг бойкотолж хуралдаанд суусангүй өнгөрөгч долоо хоногийг өнгөрөөлөө. Наанаас нь: Эднүүс чуулганд суухгүйгээс ирц бүрдэхгүй, тэрнээс болоод төсвийн тодотгол гэх улс орны амин чухал асуудлыг хэлэлцэхгүй цаг алдлаа, ард нийт цалин тэтгэвэргүй болох нь гэх халаглал явах. Нарийндаа: Энэхүү төсвийн тодотгол бол улсын төсвийг ирэх он жилүүдэд сөнөөе гэсэн л төсөл гэх тодорхойлолтыг эдийн засагчид өгч буй. Гэлээ гэхдээ: АН-ын бүлэг, МАН-ын 30-ын бүлэг чуулган таслаад буй нь энэнээс өөр шалтгаан үндэстэй гэх. Улс төрийн тамхины цэг, өөр юу гэж болох юм, тиймэрхүү сувгуудаар: Эднүүсийн бойкот засаг огцруулах, төсвийн тодотгол хийгээд төсөв батлахтай огтоос холбоогүй. Засгийг шүүмжилж буй ч: Огцруулъя гэж огтоос ярихгүй байгаа. Энүүний учир нь: Эднүүс УИХ-ын ээлжит бус сонгуулиас зайлсхийж буй гэх. Энийг хоёр намын хавиар болж буйтай холбох нь зүй.

АН: Итгэл үзүүлэх эсэхээ шийд гэх шахалтыг засагт тавьсан. Хуулиар энийг засаг өөрөө УИХ-д оруулах жанцантай. Тэрнийгээ шахаж, тэрний хүрээнд УИХ-ын чуулганд бойкот хийж буй. Энэ нь дэлхийн улс төрд байдаг, сөрөг хүчний тэмцлийн нэг хэлбэр. АН цаашаагаа дахиад шахах хэрэгтэй.

МАН: Үзэл бодлын зөрүүтэй буюу 30-ын бүлгийн гэх зарим гишүүн засгаа шүүмжилж, хувийн сургуульдаа санхүүжилт тавиулсан байж магадгүй баримт төсвийн төслөөс гарч ирсэн гэж. Энэнд нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уурсаж: Засгийн эсрэг ажилласан хэнбугайг ч намаас хөөнө гэж мэд хэмээж. Энэхүү мэдэгдэл арай чүү эвлэх аядаж байсан МАН-ыг буцаагаад зад авч. Энүүнээс нь болоод 30-ын бүлгийн зарим гишүүн МАН-аас гарна гэж. Тэднүүс: Засгийн алдааг С.Амарсайхан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарт нялзаалаа, ер нь Я.Содбаатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ирснээс хойш нам хагарсан, энэ хүн 24 оны сонгуулиар хаана байсан юм бэ, хуруугаа ч хөдөлгөөгүй байж яасхийж яваад ерөнхий нарийн бичгийн даргаар хүрээд ирэв ээ, эдүгээ юун хойноос ирээд хот манайх болчихов оо гэцгээж. Өөр зарим нь: УИХ-ыг тараавал тараана л биз гэдэг хатуу саналууд гаргаад эхэлж. Нарийндаа: МАН-ын 30 гэлтгүй, АН-ын ардчиллаа ярьдаг хэсэг, МАН-ын олонхтой бүлгээс ээлжит бус чуулганы сургийг дэнсэлж эрсдэл шолцуу ярих болж. Жишээ нь: Засаг огцрох нь зөв буруу гэж ярихаа больцгооё. Хэрэвзээ засаг уначихвал ээлжит бус сонгууль хийж магад. Гэлээ гэхдээ ээлжит бус сонгууль хийж чадах уу үгүй юу. Мөнхүү: Эдүгээгийн засаг өөрийн толгойгүй, огцруулчхаар шинэ Ерөнхий сайд тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ээлжит бус сонгууль хийнэ. Цаашаагаа Үндсэн хууль өөрчилнө. Ард нийтийн санал асуулга зохион байгуулна. Дарангуйлал руу явна гэцгээж. Учир жанцан нь: Засгийг авч үлдэх буюу хамгаалах шалтгаан ээлжит бус сонгууль л болж. Эдүгээгийг засгийг унагачихаар Үндсэн хуулийн 22-ын 3-т заасан: …эсхүл Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэх зүйл заалт хэрэгжих гээд байгаа гэх. Энийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын засгийн эсрэг гишүүдийг намаас хөөх тухай мэдэгдэл нь батлах мэт: Алив таануус хурдхан огцруулаач гэсэнтэй адил байна гэх. Тиймийн учраас 30-ын бүлэг засаг руу дайрч шүүмжлэхээ больж хамгаалаад суучихаж. Хэрэвзээ: Энүүгээр эдүгээгийн УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас өмнө үйл ажиллагаагаа зогсоовол хугацаанаас нь өмнө сонгууль зарлах нөхцөл байдал үүснэ. Тэрнээс болоод: Хөрөнгө оруулагчид дайжих, төслийн санхүүжилтүүд зогсох, үндэсний валютын ханш сулрах гэх мэт эдийн засгийн тогтворгүй байдал нүүрлэх, мөнхүү ээлжит бус сонгууль болж, дараагийн УИХ, засаг бүрдэх хүртэл хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын ажил удаашрах, нэмээд хугацаанаас өмнө сонгууль зохион байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний гэнэтийн зардал үүсгэх эрсдэл үүсгэнэ. Гэтэл нь: УИХ тарах, тараах гарт баригдам шалтгаан өнөө хэр үүсээгүй. УИХ-ыг тараахад: Засагт УИХ итгэл үзүүлэхээс татгалзсан бөгөөд шинээр засаг бүрдүүлж чадахгүй гацах, УИХ доторх намууд зөвшилцөлд хүрч чадахгүй, төсөв болон стратегийн чухал хуулиудыг баталж чадахгүй өөрөө гацах, нийгмийг хамарсан томоохон эсэргүүцэл, авлигын дуулиан эсхүл системийн хямралын учир жанцангаар УИХ өөрөө тарах шийдвэр гаргах шалтгаан үндэс байх. Эдүгээ аль нь ч алга. Тиймийн учраас: Ээлжит бус сонгуулийн санаархал засгийг түрдээ хамгаалалтад хийгээд орхиж.

Энүүнээс юу улбаалав гэхлээр: АН-ын бүлэг, МАН-ын 30-ын хамгаалах байр суурьт шилжиж, огцруулъя гэж шууд дайрахаа больж. Гэвчиг: Засаг хэдийнэ дефакто огцорсныг онцлох нь зүй. Легитим буюу хүлээн зөвшөөрөгдөх байдлаа нэгэнтээ алдаж, дэмжлэг нь УИХ-д 50+1 хүрэхээ больж. Энэ нь МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд, засаг доторх сайд нарынх нь хандлага, засгийн авч байгаа арга хэмжээ гэх мэтээс тод харагдах. Ийнхүү эмзэглэж ядах засагт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй зүгээс улс төрийн шахалт, өдөөн хатгалт хийж буй нь эдүгээгийн улс төрийг хааш нь эргүүлэхийг хүсээд буй зүг чигийг алтангадас мэт заах ажгуу. Тэрнийг нь ойлгож авцгаая, олж харцгаая, ард нийтээрээ…

Ө.БАТБИЛЭГ

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​