fbpx Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 4 секунд

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Манай хүүхэд бага ангийн сурагч. Бүх хичээлийн сурах бичиг хангалттай байдаг гэж хэлэхэд хэцүү. Зарим хичээлийн ном хүүхэд бүрд байдаг боловч зарим нь хүрэлцээгүйгээс хоёр хүүхэд нэг сурах бичиг хэрэглэх үе гардаг. Мөн хүүхэд гэрийн даалгавраа хийхдээ сурах бичгээ ашиглах шаардлагатай байдаг. Ном нь байхгүй үед номтой хүүхдээс зургийг нь авах болон цахим номоос хайх зэрэг арга хэрэглэдэг. Зарим номыг нь хувиараа худалдаж авах шаардлага ч гардаг. Нэг ном үнэ худалдаж авахад 20-30 мянган төгрөг. Сургуулиас хэзээ сурах бичиг ирэх талаар тодорхой мэдээлэл өгвөл эцэг эхчүүдэд илүү ойлгомжтой байх болов уу” гэх кейсүүд жил бүрийн намар давтагдаж, эцэг эхчүүд, сурагчид, багш нарын “Толгойны өвчин” болсон гэлтэй байдаг. Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна. Гэтэл хичээлийн гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийн хүрэлцээгүй байдал эцэг, эхчүүдийн дунд бухимдал дагуулж эхэлжээ. Сурах бичгийн хүрэлцээгүй байдлын улмаас сурагчид сугалаагаар, амьдралын бололцоо, сургуульд нэг айлаас хэдэн хүүхэд сурдаг зэрэг олон янзын байдлаар сурах бичигтэйгээ золгох нь бий. Тэгвэл энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар сурвалжиллаа.

“Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ”

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын үйл явцад нэлээд өөрчлөлтүүд гарсан. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр "Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ. Сурах бичиг нь хөтөлбөрөө дагаж гардаг зарчимтай.

2026 оны хоёрдугаар сард 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг Үндэсний зөвлөл болон мэргэжлийн зөвлөлүүд хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нэгдүгээр ангийн хөтөлбөрийн агуулга, арга зүйд гарсан өөрчлөлтийг тусгасан сурах бичгүүд зохиогдож байна.

Ажлын даалгаварт сурах бичгийн зургийн эзлэх хувь, агуулга, жишиг даалгаврыг нарийн зааж өгсөн. Өмнөх жилүүдэд сургуульд ороход 60–80 цагийн бэлтгэл хөтөлбөр хэрэгждэг байсан бөгөөд хүүхдүүд шууд зурлага, татлага зэрэг хичээлдээ ордог байсан. Харин энэ жил бэлтгэл хөтөлбөрийг эрс өөрчиллөө. Хичээлийн эхний дөрвөн долоо хоногт дараах үе шатаар хүүхдүүдийг бэлтгэж байна. Үүнд, эхний долоо хоногт сургуулийн орчинтойгоо танилцах, хоёр дахь долоо хоногт анги хамт олон гэдгийг ойлгох, өөрийн үүрэг оролцоог мэдрэх, гурав дахь долоо хоногт “Би сурагч боллоо” гэдгээ ухамсарлах, дөрөв дэх долоо хоногт “Би сурч чадна” гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авах, айдсаас ангижрах юм. Энэхүү сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр багш нарт зориулсан алхамчилсан удирдамж, зөвлөмжийг гарган ажиллаж байна. Ингэж хүүхдийг сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэсний дараа аравдугаар сараас эхлэн сурах итгэлтэй болсон сурагчдад зурлага, татлага болон бусад үндсэн хичээлийг оруулахаар зохицуулсан” гэв.

Шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэнэ

Энэ жил II-V ангийн хичээлийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй тул хуучин сурах бичгүүдээ хэрэглэх юм. Сурах бичгүүд хүүхдүүдийг 100 хувь хангах боломжтой нөөцтэй байгаа гэж БЕГ-ын дарга Х.Тамир мэдээлж байв.

Харин VI-XII ангийн 71 хувийг түрээсийн сурах бичгээр хангах тооцоо байгаа. Үүн дээр шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэж, хүргэх ажил явагдаж байна. Ингэснээр сурах бичгийн 85 хувийг хангана.

Харин үлдсэн 15 хувийг зах зээлд зарагдаж байгаа сурах бичгүүдээс компаниудын тогтоосон жишиг үнээр худалдан авах зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Гэвч сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Нэр бүхий сургуулиудад сурах бичгийг хүүхдүүдийн дунд сугалаа байдлаар хангаж байна” гэх асуудал яригдсан. Энэ талаар тодруулахад “Ийм асуудал байхгүй. Сурах бичгийг бүрэн хангахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа хэмээн Боловсролын яамны ЕББГ-ын дарга Л.Ганбат мэдээлэв. Ийм байдлаар сурах бичгийн хүрэлцээ, хангамж асуудал дагуулсаар байх уу.

“Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг”

Энэ жил сурах бичгийн хүрэлцээ ямар байх нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болж буйг тэд хэлж байна. Иргэн Д.Ганзориг “Манай хүүхэд дунд ангид сурдаг. Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, шаардлагатай хичээлийн хэрэгсэл болон ном сурах бичгээр хангахыг хичээдэг. Гэвч хичээлийн сурах бичгийн хүрэлцээ нь хангалтгүй байсаар олон жил болж байна. Намар бололхоор л асуудал дагуулдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн сурах бичигтэй байвал сайн.

Өмнө нь бид хувиараа хүүхдэдээ сурах бичиг худалдаж авах шаардлага гарч байсан. Дутагдалтай сурах бичгүүдийг худалдаж авахад ойролцоогоор 80-100 мянган төгрөг зарцуулсан. Сургуулийн зүгээс сурах бичгийн хүрэлцээ болон хуваарилалтын талаар мэдээлэл өгч байсан.

Зарим номын тоо хүрэлцэхгүй байгаа, шинэ сурах бичиг ирэхийг хүлээж байгаа гэх мэт мэдээлэл сонсдог. Сургуулийн зүгээс арга хэмжээ авч байгаа гэж боддог ч энэ асуудлыг системтэй шийдэх хэрэгтэй санагддаг” гэлээ. Сурагч Н.Мөнхсаруул “Би нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн V ангид сурдаг. Манай ангид сурах бичгийг маргаашаас бүх хүүхдүүдэд тарааж өгнө гэж багш хэлсэн. Одоогоор анги дээрээ нэг сурах бичгийг хоёр хүүхэд дундаа ашиглаж байгаа. Сурах бичгээ гэр лүүгээ авч явдаггүй. Гэрийн даалгавраа номгүй болохоор хаанаас харж хийхээ мэдэхгүй байдаг. Заримдаа гэрийн даалгавраа дутуу хийх ч үе гардаг. Номоо гэр лүүгээ авч явж болохгүй болохоор хичээлээ хийхэд хүндрэлтэй байгаа.

Сурах бичигтэй бол гэрийн даалгавраа илүү сайн хийх боломжтой гэж бодож байна. Энэ асуудлыг сургууль, багш нартаа хэлдэггүй” гэж байв. Харин Нийслэлийн ерөнхий боловсролын VI сургуулийн 7Б ангийн сурагч Г.Рэнцэнханд "Одоогоор сурах бичгээ аваагүй байгаа. Манай ангийн зарим хүүхдүүд сурах бичээ хувиараа худалдаж авсан.

Харин би улсаас түрээсийн сурах бичиг тарааж өгөхийг хүлээж байгаа. Өөрсдөө худалдаж авахад үнэ нь өндөр санагдсан. Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг болохоор гар утаснаасаа хараад гэрийн даалгавраа хийдэг. Би зарим үед цахим сурах бичиг medlee.nm -ээс хараад хичээлээ хийдэг. Гэхдээ гар утсаар удаан хугацаанд ном үзэхэд нүд ядрах, анхаарал сарних зэрэг хүндрэл гардаг. Тиймээс сурах бичгээ хэвлэмэл байдлаар аваад, хичээлээ хийх нь илүү амар гэж бодож байна” гэсэн юм. Сурах бичгийн хүрэлцээгүй байдал нь сурагчдын хичээлийн идэвхийг бууруулах, хичээлээс “цалгардах”, анхаарал сарних зэрэг олон сөрөг шалтгааныг бий болгодог. Түүнчлэн хувиараа сурах бичиг худалдаж авах нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт ч олдог талаар ярьж байна. Иймд сурах бичгийн хангамжийн асуудлыг системтэйгээр шийдвэрлэх нь чухал гэдгийг жил бүрийн энэ асуудал харуулж байна.

М.АЛТАНТУЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​