Нийгэм / 2018/04/17 / 9

Ураг төрлийн эрхэнд шилжин буй Сүхбаатар аймаг



Нэгэн цагт Төрийн албанд анд нөхдийн хэлхээтэй байсан бол өдгөө ураг төрлийн хэлхээтэй болж, улам л хаалттай, түмэнд өгөөжгүй болж байгааг хаа хаанаа шүүмжилж, Төрөөс энэ тал дээр хариуцлага тооцон арга хэмжээ авах болсон нь сайшаалтай. Учрыг дурдвал тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний татаасаар, хадам хүргэнээрээ нийлж улс төр хийж буй явдал хэмээн Сүхбаатар аймгийн иргэд ярьж байна. Үүний хамгийн тод жишээ нь Сүхбаатар аймгийн Засаг даргад санаархагч Р.Эрдэнэцогт, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, Р.Эрдэнэцогтын хүргэн хүү Б.Мөнхбат хэмээлээ. Харин Ерөнхий сайдаас батламжлах эсэх асуудлыг хөөцөлдөж буй хүн нь тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан байх магадлалтай хэмээн үзжээ.

Хэрвээ эртний сайхан ерөөлөөр, олны ярьж тааварлаж байгаа шиг Ч.Улаан Р.Эрдэнэцогтыг батламжлах эсэх асуудалд эерэг хандвал аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хадам аавынхаа талд орж таарна. Тиймээс Сүхбаатар аймгийн иргэд аймаг орон нутгийг маань ураг төрлөөрөө удирдаад, өвөр түрийдээ орж  гэр орондоо Төрийн асуудлыг ярилцаад шийдчихнэ гэвэл эндүүрсэн хэрэг хэмээн тэмцэл илэрхийлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Хамгийн гол нь Р.Эрдэнэцогт 2004-2008 онд аймгийн Засаг даргын албыг хашиж байхдаа таатай нэр зүүсэн нь ховор. Тиймээс ч иргэд ихээхэн бухимдалтай байгааг эх сурвалж дуулгасан юм. Р.Эрдэнэцогт 2004 онд “Эрэл”-ийн намаас нэр дэвшин аймгийнхаа ИТХ-д сонгогдсон ч Ч.Улаантай ойртож ялалтын буухиа атгуулсан намаасаа урваж шарван явсаар Засаг даргын суудалд очсон зэрэг нь ч түмэн олонд таалагддаггүй бололтой. Мөнхүү түүхэндээ Ардчилсан намд ялалтын туг өргөж байгаагүй аймгийн сонгогчид Р.Эрдэнэцогтыг аймаг тэргүүлж байх хугацаанд цэнхэр туг өргөн бөхийснөөс хойш энэ аймагт улс төрийн тогтворгүй байдал үүссэн гэдгийг ч ажиглагчид хэлдэг. Тиймдээ ч өдгөө Төрийн эрх барьж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнийг батламжилаагүй биз ээ. Үүнээс үүдэн Сүхбаатар аймагт улс төрийн “Учиртай гурван толгой” бий болж, аймаг орон нутгийн ажилд гацаа тээг болох нь гэсэн яриа ч газар авч байна.

Аймгийн хэмжээнд ч гэлээ “Учиртай гурван толгой”-г улс төрийн тайзнаа тавихад найруулагч, зураглаач, жүжигчид, тайз засалч гээд баг бүрэлдэхүүн хэрэгтэй болж таарна. Тэгвэл энэ тайзнаа тавихад бэлэн болоод байгаа жүжгийг ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Т.Мөнхболд, Засаг даргын зөвлөх Д.Амарбаясгалан тэргүүтэй хэсэг хүмүүсийг тодорхой дүрд тоглуулахаар урвуулан авсан бололтой.

Иргэд олон нийтийн мэдээлэл бусад эх сурвалжаас харвал Р.Эрдэнэцогтын зохиолоор, Ч.Улааны найруулгаар, ИТХ-ын дарга Б.Мөнхбатын тайз зассанаар, аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатарын зурсанаар, Засаг даргын зөвлөх Д.Амарбаясгалангийн зөвлөснөөр улс төрийн тайзнаа “Учиртай гурван толгой” жүжиг Сүхбаатар аймагт дахин тавигдах нь гэж ойлгогдож болохоор. Энэ мэт орон нутагт үүсч буй улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Р.Эрдэнэцогтыг Засаг даргаар томилж болохгүй ямар үндэслэл байгааг хэвлэл мэдээлэл, цахим хуудсанд үлдсэн тэмдэглэлээс тодруулахыг хичээлээ.

Р. Эрдэнэцогтыг Засаг даргаар томилж болохгүй шалтгаанууд

Нэгдүгээр шалтгаан

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат нь Р.Эрдэнэцогтын хүргэн хүү учраас Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар байж болохгүй асуудал.  Хадам аав нь ИТХ-аас сонгогддог Засаг дарга, Засаг даргаа хянаж үүрэгдэж байх ёстой ИТХ-ын дарга нь хүргэн хүү нь байсан түүх ч алга. Ийм Төрийн алба ч гэж хаа байх билээ.

Хоёрдугаар шалтгаан

Түүнийг аймгийн Засаг даргад зүтгүүлж буй хэмээн хардагдаж буй УИХ-ын гишүүн Ч.Улаан нь мөн л Р.Эрдэнэцогттой ураг төрлийн холбоотой гэх.

Гуравдугаар шалтгаан

Төрд урваж шарвах үзэгдэл газар авахын хэрээр төрийн ажил гацах болсон. Энэ тал дээр эрх баригч намын дарга тодорхой арга хэмжээ аван ажиллаж байна. Тэгвэл Р.Эрдэнэцогт нь 2004 онд “Эрэл”-ийн намаас нэр дэвшиж, улмаар МАН-д элссэн нэр зүүгээд Засаг дарга болсон түүхтэй.

Дөрөвдүгээр шалтгаан

Өнгөрөгч хугацааны түүхэнд Сүхбаатар аймагт хэзээ ч Ардчилсан нам ялж байсан түүх үгүй билээ. Тэгвэл Р.Эрдэнэцогтыг ажиллах хугацаанд буюу 2008 онд АН ялалт байгуулсан цагаас хойш 10 жилийн хугацаанд МАН ялалт байгуулсан түүх үгүй. Тэгэхээр ялалтын төлөө ажилладаг улс төрийн ямар ч нам ийм хүн томилж болохгүй шалтгаантай.

 

 

Н.Гандөл

Шуурхай.мн 



  • ЗОЧИН · [203.91.115.44] · 2018/06/05

    ГИШҮҮН УЛААН БӨГС УХАХДАА САЙН ТУРШЛАГАТАЙ ХҮН ШИГ Б/А, ТЭГЭЛГҮЙ ЯАХАВДЭЭ, МАН-Д.УИХ-Д ОЛОН ЖИЛ БОЛСОН ТУРШЛАГА СУУХААС,


  • Зочин · [202.179.24.156] · 2018/04/24

    Сүхбаатарчууд наад урвагч Улаанаасаа залхдаггүй юмуу Ус нутгаа бузарлаад дууслаа шдээ. Хуучин Батсуурь даргаа тавиач дээ. Та нарт байтугай зам зуур дайраад өнгөрөх улсад өөрчлөлт бүтээн байгуулсан нь харагдаад байсан. Наадмаар очиход өөрөө Алтан-Овооны бэлд тааралдахдаа энгийн сайхан гэрийн эзэн хүн шиг ажлын шалгаад юм хумаа өөд нь татаж явж харагдсан. Батсуурь даргад амжилт хүсье.


  • Өмхий жорлон · [180.149.78.99] · 2018/04/23

    МАН гэдэг өмхий жорлонгийн өтнүүд үржээд эхэлж


  • Болд · [66.181.178.160] · 2018/04/20

    Улаан улс төрд олон жил боллоо. юу хийж юу санаачилж гийгүүлвэээ. Сагсан муу новш, тойрон хүрээлгэчид нь гэж манарсан биеэ тоосон том толгойлсон гөлөг, бие төлөөлөгч нь нийслэлд хүний машины араас мөргөөд 8811тэй цагдаа давхиж ирж мөргүүлснийх нь буруу гэж зүтгэхыг хараад уур хүрч дэлбэрэх нь дөхөж билээ


  • Эридэн цогту · [64.119.26.55] · 2018/04/20

    Эрдэнэцогт гэгч энэ шуналын тулам болсон хулгайч хуучин Сүхбаатар аймгийн засаг дарга байхдаа улсаас их хулгайлсан даа. Сүүлд ажилгүй лааз өшиглөж байхдаа хужаа нартай нийлж Дундговь аймгийн Гурван ёайхан суманд байрлах ЖиПиЭфххк гэх уурхайгаар тус сумыг буүарласан даа


  • шшшш · [202.21.106.145] · 2018/04/19

    Эрдэнэцогтынхон их л шуналтай улсууд даа


  • зочин · [103.212.116.75] · 2018/04/18

    Эрдэнэцогт нэр цэвэр чадвартай залуу аймгийн МАН-намын нэг албанд олон жил буг болсон юумнууд Эрдэнэцогт дарга болно гэхэд үхэтлээ айж зүрх нь амаараа гарх шахаж байна Эрдэнэцогт аймгийн дарга хийх чадавартай залуу Аймгийн МАН-хан бүү ай бүү сандар


  • Зочин · [59.153.112.136] · 2018/04/18

    Улаан гэж урваж,шарвадаг, албан тушаал, ашиг сонирхлоо үхтлээ хамгаалдаг ёстой улаан нэрэндээ таарсан улайрсан нөхөр, ийм балай юмнуудыгдахиж л уих-д гаргахгүй юмсан. Өөрийгөө мэдэхгүй тв -ээр хэнийг юу гээд муулаад бсанбэ, ичдэггүй амьтан, өөрөө их ариухан амьтан юм байх даа.новш


  • эмч · [103.229.120.149] · 2018/04/18

    ЕС-тайгаа бөгс бөөрөөрөө хүртэл холбоотой гэгддэг Сарангэрэл сайд ЭМЯ-г алж байна ш дэ. Худалдан авалтын газарт ажиллаж байсан хүүгийнхээ жолооч байсан залууг Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьж, бас нэг ХАГ-т ажиллаж байсан найзыг нь Хуулийн хэлтсийн даргаар тавьж, тэр нь тэндээ нэг өрөөнд хамт суудаг байсан хүүхнээ ахлах мэргэжилтнээр авчрав. Арай ч дэ, ЭМЯ эдний гэр бүлийн Стимо боовны үйлдвэр биш биз дэ. Бүүр болоогүй ээ, Санхүүгийн газрын даргын түр хорлон гүйцэтгэгчээр авчирсан Содномжамц гээчид Төрийн нарийнийг хавсруулав - төрийн жинхэн албан хаагч биш түр хорлон гүйцэтгэгч Төрийн нарийний үүрэг гүйцэтгэж болдиймуу? Арай л дур зоргоороо авирлаж байгаам бишүү гахай чинь?