fbpx Б.Баттөмөр гишүүн шатахуун импортлогчдыг буруу зүгт уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
6 минут 40 секунд

Б.Баттөмөр гишүүн шатахуун импортлогчдыг буруу зүгт уриалав

Өөрсдийгөө бизнесмэн хэмээн цээжээ дэлдэх дуртай шатахуун импортлогчид Монгол Улсын зах зээл дээр өөрсдийн дур зоргоор үнэ тогтоодог жишиг тогтоод удаж байгаагийн цаана асар их мөнгө, томоохон эрх мэдэл байдгийг өдгөө хүн бүхэн гадарлах болсон биз ээ.  Яг үнэндээ эд нар зовж зүдэрч бизнес хийж мөнгө олдоггүй. Тэр тусмаа ямар ч баялаг бүтээдэггүй зүгээр л шулаачид гэхэд болно.  ОХУ-аас шатахуун түлш авчирч, улстөрчдөд авлигын түвшинд нөлөөлж ард иргэдэд өндөр үнээр шахдаг гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.  МАН-ын угшилтай тэднийг санхүүжүүлэгч “Петорвис”-ийн Ж.Оюунгэрэл, мөн МАН-ын угшилтай “Сод Монгол”-ын Ц.Анандбазар нар гээд эрх баригчдад нөлөөлж тэднийг санхүүжүүлж шатахуун түлшний монополь эрхийг атгадаг нөхөд олон бий. Тэдний нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр юм.

Өнөөдрийн байдлаар түүний үүсгэн байгуулсан мөнгөнийх нь уурхай гэж болох “Тэс петролиум” бусад шатахуун түгээх компаниуд үнэ нэмээгүй байхад литр тутмынхаа үнийг нэмчихсэн нь бусдыг үнийн хөөрөгдөлд уриалж байгаад хаа хаанаа шүүмжлэлтэй хандаж буй. УИХ-ын эрхэм гишүүн Б.Баттөмөр өнөөдөр шатахууныхаа үнийг литр тутамд нэмж байгаа нь маргааш бусад шатахуун импортлогчдыг уриалан дуудсан явдал биз ээ. Хэдийгээр литр тутамдаа 20 төгрөгөөр нэмсэн ч энэ бол маш том уриалга мөн. Ерөөсөө манай шатахуун импортлогчид шатахуун түлшний үнийг байнга өндөрт барьж ирсэн. Тэд үгсэн хуйвалдаж, шатахууныхаа үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмдэг, харин шатахуун импортлогчдын халаасанд орсон улстөрчид хэдхэн хоногийн дараа 50 төгрөгөөр үнэ бууруулсан тухай хэвлэл мэдээллээр баахан хөөрдөг. 100 төгрөгөөр нэмчихээд 50 төгрөгөөр хямдруулж иргэдийг хуурдаг ийм л жишигтэй улс. Бидний шатахуун түлшээ авдаг ОХУ-д үнэ хямд, бүр дэлхийи зах зээл дээр барелль нефтийн үнэ шалан дээр унасан байхад манайд эсрэгээрээ нэмэгдэж байдаг тийм хуультай. Үүнийг улстөрд нөлөөлдөг мөнгө төгрөг атгуулдаг нөхөд хийж чаддаг. Гэтэл өнөөдөр бүр шатахуун импортлогч Б.Баттөмөр гэгч УИХ-д ороод ирсэн нь шатахуун түлшний үнийг дур зоргоор өсгөхөд нэгэн алхам дөхсөн байна. Дөхөхөөр барахгүй нэмээд эхэлчихсэн сууж байна.

Яахав, “Тэс петролиум”-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны IX хорооны нутагт дэвсгэрт гэр хорооллын айлуудын дунд шатахуун түгээх станц барихаас эхлээд хууль бус зүйл хийдэг нь үнэн. Төлөвлөлт нь замбараагүй нийслэл хотод өрсөлдөөн их байгаагийн хэрээр тэд хаа сайгүй шатахуун түгээх станцаа барьдаг нь үнэн. Гэвч УИХ-ын гишүүний хувийн компани шатахууны үнийг нэмж байна гэдэг сайны ёр биш. Цагтаа Татварын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга гээд мөнгөлөг айлууд толгойлж явсан Б.Баттөмөр тэгтлээ мөнгө олж чадахгүй болж, УИХ-д суучихаад ядарсандаа шатахууны үнэ нэмж бусдыг уриалж байна уу гэсэн бодол ч төрж сууна.  

Түүнийг УИХ-д сонгож явуулсан дарханчуудын хувьд ч энэ тал дээр анхаарч байхгүй бол танай тойргийн эрхэм түшээ ирэх 2020 он гэхэд шатахуун түлшний үнийг бага багаар буюу 20, 50 төгрөгөөр нэмсээр байгаад сонгуулийн өмнөх өдрүүдэд өөрийн харъяа шатахуун түгээх салбараар хямдаруулсан шатахуун түлш зарж сонгуульдах нь ойлгомжтой болов. Айсуй сонгууль хүртэл лавтай хоёр жилийн хугацаа бий. Энэ хугацаанд хүнд мэдэгдэхгүйгээр 20, 50 төгрөгөөр нэмээд байхад бараг л литр тутамдаа 300-400 төгрөг нэмчихсэн байна. Тиймээс эрхэм түшээ маань гэнэт өөрийнхөө шатахуун түгээх салбараар шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр хямдруулаад хэд хоног шууруулахад санал юүлнэ гэж тооцоолсон бололтой. Иргэд өнгөрөгч хоёр жилийн хугацаанд мэдэгдэхгүйгээр 400 төгрөгөөр нэмсэн шатахуун түлшийг гэнэт 200 төгрөгөөр хямдруулчихаар их л үнэ буурсан мэт санагдахаар төлөвлөгөө зурчихсан мэт харагдана.

Ядахад шатахуун импортлогчдыг УИХ-д оруулж ирмээргүй байна. Тэд импорт гэхээсээ илүү иргэдийг шулсан зүйл хийж явдаг. Монголын хэдхэн толгой нөхөд хуйвалдаж, шатахууны үнийг тогтоогоод тэр мөнгөөрөө эрх мэдэлтнийг угжиж, өөрсдөө монополь эрх эдэлж суудаг нь эртний явдал гэдэгтэй хэн маргах юм бэ. Гэтэл одоо бүр тэдний нэг төлөөлөл нь УИХ-д суучихсан байгаа нь бүр ч харамсалтай. Дарханчууд уг нь Б.Баттөмөрийг 2008 онд нэр дэвшихэд нь хөөгөөд явуулсан ч өнгөрөгч 2016 онд сонгочихсон байгаа нь хачирхалтай. Нэг талдаа сонгогчдын санал хэтэрхий нэг тал руугаа савласан нь ийнхүү Б.Баттөмөр мэтийг сонгоход хүргэсэн байх. Түүнээс бус дарханчууд энэ мэт бизнестэйг нь мэддэг л баймаар юм. Хамгийн гол нь төрийн түшээ хүн байж буруу зүгт шатахуун импортлогчдыг уруу татаж байгаа нь хэний ч бухимдлыг хүргэнэ. Өнөөдөр шатахуун түлшний үнийг нэмэх ямар ч шаардлага байхгүй. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ хэвэндээ буюу доош уруудах маягтай байна. Наашлуулж харвал ОХУ-ын “Роснефть”-ийн үнэ ч тогтвортой буурах хандлагатай байхад ийнхүү дотооддоо зохиомлоор үнэ хөөрөгдөж байгааг юу гэж үзэх вэ.

Х.Баатар

Шуурхай.мн 

У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа
 
Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ
Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​