fbpx      МАНАН-гийн гурван найз буюу Б.Чойжилсүрэнгийн   “ЕС болох шинэ төлөвлөгөө”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 50 секунд

     МАНАН-гийн гурван найз буюу Б.Чойжилсүрэнгийн   “ЕС болох шинэ төлөвлөгөө”

                         

                   -“МАНАН-гийн гурван найз” цуврал нийтлэлийн нэгдүгээр хэсэг-

МАНАН хэмээх гэмт бүлэглэлийн гол төлөөөлөгч гэгддэг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сүүлийн үед ирээдүйн Ерөнхий сайд болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн гар хөл болдог зарим залуучуудтайгаа энд тэнд сэм уулзаж, элдэв янзын хор наайруулдаг болжээ. Түүний баруун гар талд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, зүүн гарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар манлайлан дараагийн Ерөнхий сайд болох мань эрийн  зам харгуйг засалцахаар харцуй шамлан зүтгэж байна. 

МАНАН-гийн ийм гурван этгээдийг үнэндээ Монголын улс төр дэх хамгийн чинээлэг  эрүүгийн элменетүүд гээд хэлчихэд нэг их дэгэстүүлсэн хэрэг болохгүй болов уу. Учир нь эдгээр гурван “найз”-ын зүсэн бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хууль хяналтынхны өмнө тулж очоод төд удалгүй замхарч алга болсоор байгаа билээ. Тэр бүгдийг энд тоочих нь бараг илүүц биз. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах талаар асуудал хөндөн хөөцөлдөж яваад учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхлийг ойр орчмынх нь хүмүүс одоо болтол тэнд лицензтэй талбай эзэмшин аархаж буй Б.Чойжилсүрэнтэй холбон хардсаар байгаа юм. Мөн Н.Номтойбаярын багын найзыгаа хутгалсан “Le Triskell” хэмээх Франц рестораны хэрэг нь мөрдөн байцаалтын явцад илбэ шидийн үзэгдэл мэт түүнд өөрт нь ашигтайгаар эргэж замхарсан бөгөөд урьд нь 7 жил туслахаар нь ажиллаж байгаад түүний байнгын зодуур, дарамтыг  тэсэлгүй эрүүгийн хамаг хэрэг, булхайг нь нэгмөсөн дэлгэж хаяад гадаад руу оргож зайлсан Б.Батзоригийн аавын үхлийн шалтгааныг хуулийнхны хэн нь ч үнэн зөвөөр тогтоосонгүй. Амьдралдаа нэг ч өдөр хувийн компани байгуулан бизнес хийж үзээгүй шахуу Ж.Мөнхбат нь 3 тэрбумаар байр худалдаж авсан санхүүгийн тооцоогоо олон нийтийн шахалтаар арга буюу танилцуулахдаа 550 гаруй сая төгрөгийг сох дутааж орхисон хөгтэй явдал гэх мэтээр тоочоод байвал зөндөө их жагсаалт цуварч өгнө.   

Тэгвэл саяхнаас тэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 19 дүгээр хороолол дахь  Н.Номтойбаярынхаа МАК компанийн байранд тогтмол уулздаг болжээ. Уулзалт ярианых нь гол сэдэв мэдээж хэрэг өнөөх Б.Чойжилсүрэнгээ Ерөнхий сайд болгох “мастер төлөвлөгөө” гэгчийгээ  боловруулан, янз бүрийн ухуулга, сурталчилгааны бүх зардалыг түүний “Хурд групп” компаниар  даалгаж, тооцоо хийх зэрэгт чиглэж байна. 

Ингээд сүүлийн өдрүүдэд Н.Номтойбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ огцруулах гарын үсэг цуглуулахаас гадна МАК компанийнхаа мэдэлд байгаа Цагаан суваргын ордын лицензийг төрд буцааж өгөхгүй байх бүхий л арга саамыг сүвэгчилж буй аж. Мань эр бүр аргаа барахдаа хэдэн жилийн өмнө аавтайгаа хамт хууль зөрчин байж МАН-д хандив нэрээр өгсөн 2 тэрбум төгрөгөө буцааж авна хэмээн дөвчигнөж үзэв.  Нэг үгээр хэлбэл, тэр Улс төрийн намын тухай хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, намд хандивлах мөнгөний хуульд заасан хэмжээ хязгаараас хэдэн зуу дахин давчихсан  тийм их мөнгөний булхайгаа  илчлээд авчээ. 

Б.Чойжилсүрэн Хятадаас авсан гуч гаруй сая ам.доллараа цайруулахын тулд нүүрсийг хэдэн мянган тонноор нь хил давуулж байна. Мөн барилгын компанийнхаа ашгаас x хятадууддаа өгдөг болжээ. Өөрөөр хэлбэл, түүний “Хурд групп” компанийн арав гаруй охин компанийн мөнгө Хятад руу урсаж байгаа аж.  Гэлээ ч гэсэн иймэрхүү эрсдэлд хотойхооргүй баян эр тул Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат мэтийн залуу “дайчдаа” тийнхүү уриалан Ерөнхий сайдын суудал руу зүтгэж эхэлжээ. 

О.Баяр 

Үргэлжлэл бий.

Шуурхай.мн 

ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
 
Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ
Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​