fbpx Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогдсон Л.Эрдэнэбулган гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 33 секунд

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогдсон Л.Эрдэнэбулган гэж хэн бэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Эрдэнэбулган гэдэг олон асуудал дагуулсан нөхөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогджээ. Яамны газрын даргаар ажиллаж эхэлснээсээ бүх шатанд өөрийн гэх хүмүүсээ томилуулж, дархлаагаа тогтоосноор сайдаас илүү эрх мэдэлтэй хүн болж, өөртөө таалагдаагүй бүхнийг өрөөндөө дуудаж, ажлаасаа халагдах өргөдлөө өг гэж шантаажлах болсныг тус яамны учир мэдэх улс толгой сэгсрэн өгүүлэх аж. Л.Эрдэнэбулганы гар хөл бологсод ажил хийх нь огт сонин биш бөгөөд наад захын төрийн албан хаагчийн ёс зүй, ур чадвар байхгүй тэдгээр хүмүүс нь ажлаа хийж чадахгүй, наад захын албан бичиг боловсруулж чадахгүй байгаатай холбогдуулан тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хариуцлага тооцох асуудал яригдахад Л.Эрдэнэбулган нь миний хүмүүсийг чи халж чадахгүй, би чамайг энэ яамнаас зайлуулнаа гэж даналзаж явсан нь төрийн албаны захирах, захирагдах ёс гэж үгүй болсныг биеэрээ нотлох мэт.

            Улмаар Н.Цэрэнбат нь явснаар, хөөрхий Л.Эрдэнэбулганы Төрийн захиргаа удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаа өгөх болоход бас л заль гаргаснаар уг албан тушаалаасаа Япон руу сургуульд явахаар өргөдлөө өгсөн тул чөлөөлөгдсөн гэх утгатай тушаал 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргуулж дөнгөжээ.

Гэвч өнөөх нөхөр нь сургуульд яваагүйгээр үл барам тухайн өдрөө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга болоодхов. Чингэхдээ тус яамны Усны нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг түүнд хадгалнаа гэсэн утга бүхий өгүүлбэрийг ч уг тушаалдаа багтааж, Д.Сарангэрэл сайдаар зуруулж амжжээ. Уул шугамандаа бол уг албан дээр Төрийн захиргаа ангиллын албан тушаал огт байхгүй бөгөөд зарчмын хувьд энэ хүн Авлигатай тэмцэх газраас “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” зөвшөөрөл авч, уг зөвшөөрлийн дагуу нэршлээр л /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр/ томилогдох ёстой байтал шууд даргаар томилогдсон байна. Уг ажлын албанд 1 ширхэг ТЗ /төрийн захиргаа/ ангилал зэрэглэлтэй албан тушаал байхгүй байтал нөхөр Эрдэнэбулган шинээр ангилал, зэрэглэл бий болгож томилогдсон байна. Хэрвээ ТЗ /Төрийн захиргаа/ ангилал, зэрэглэлтэй албан тушаалд томилогдох бол Төрийн албаны зөвлөлөөс ч чиглэл авах ёстой байдаг.

Ингээд боддоо та минь ээ, нэг хүн төрийн 3 албан тушаалыг минийх гээд тамгалаад авчихжээ. Нэгийг нь хадгалаад, нэгээс нь зүгээр сургуульд явж байгаа гэж чөлөөлөгдөж, нөгөөг нь хийж болдог байх нь. Төрийн алба ямар үе дамжин, уламжлагдаж очдог хааны суудал уу????? Чадалтай, боловсролтой, олон мянган залуус төрийн албанд ажиллаж чадахгүй байхад зарим нь бүр 3,4-өөр нь хадгалж, сургуульд явах нэрийдлээр гарч, орон төрийг ч, түмнийг ч хууран самарч явж байна.

            Энэ хүний хаанчлал үүгээр дууссангүй ээ. Төрийн машиныг хувьдаа унаж, дуртай газраа зөөлгөж, тэтгэвэрт гарсан хүнээр жолооочоо хийж, аль яамны газрын даргын эдэлдэггүй эрх ямбыг эдэлж явна. Ийм байхад яаж, төрийн албанд шударгаар өрсөлдөж, залуус ажилд орж, ажилгүйдлийн түвшин буурах вэ???

Одоо хамгийн ноцтой баримтыг дэлгэе. ХҮНД ГАР

Хуучин нэрээр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болж, үүрэг, чиглэл нь өргөжсөн байдаг. Энэ ч утгаараа уг байгууллага бол агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого тодорхойлох, бодлогын уялдааг хангаж, төрийн албаны үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой. Уг байгууллагын даргаар урьд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж, олон шинэчлэлийг асар богино хугацаанд хийж чадсанаар өнгөрсөн өвөл бид агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. 2019-2020 оны өвөл хэрэгжүүлсэн хамгийн том бодлогын нэг бол яах аргагүй сайжруулсан түлшний бодлого байсан. Өнөөдөр энэ Засгийн газар агаарын бохирдлыг үр 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ ч утгаараа маш их хариуцлага, туршлага, томоохон бодлогын дэмжлэгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хүлээгдэж буй нь ойлгомжтой. Уг хорооны шийдвэр, тогтоолыг бэлтгэж, гишүүдээ мэдээллээр хангадаг Ажлын албаны даргаар томилогдсон Л.Эрдэнэбулган нь өмнө нь 2014 онд Авлигатай тэмцэх газраас эрэн сурвалжлагдаж байсан.

Л.Эрдэнэбулган нь 2013 оноос тухайн үеийн БОАЖ-ын сайд Л.Гансүхийн туслахаар ажиллаж байгаад улмаар Л.Гансүх нь сайдын ажлаа орхиж, Ерөнхий сайдын зөвлөх болох үед нь Шинэчлэлийн Засгийн газрын "Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхад ямар нэгэн тендер зарлалгүйгээр ганцхан компанийг шалгаруулж, бүх ажлыг өгсөн байдаг. Уг "Эм Жи Эл Эс Би” компанийнх нь захирлаар Л.Эрдэнэбулган ажиллаж байлаа. Багануурын уурхайгаас тонныг нь ердөө 27-хон мянган төгрөгөөр авч, цааш нь зарахдаа 80 мянган төгрөг болгож дамласан байдаг. Багануурын тоосжилт ихтэй уг нүүрснээс агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, олон хүн шоронд суух ёстой байсан ч Л.Гансүх бараг ганцаараа шахуу уг хэргийг “дааж гарсан” байдаг. Яг тухайн үед энэ хүн оргон зайлснаар Авлигатай тэмцэх газраас эрэн сурвэлжлагдаж байсан энэ хүн өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах 75 тэрбум төгрөгийн төсөвтэй үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогдсон байна.

Л.Эрдэнэбулганы эрэн сурвалжлагдаж байсан Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь:

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

            150.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            150.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

     265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн

                                     албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

265.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, арбитрч хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.    

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ,

Таны эхлүүлсэн, үр дүнг нь амжилттай үзэж яваа энэ чухал салбарт та яагаад ийм мөнгө улаан нүд цагаан, хулгай хийж, эрэн сурвалжлагдаж, Улаанбаатарчуудыг утаанд хөвүүлж, хямд нүүрсийг үнэтэй нийлүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө байвал юуг ч худалдахад бэлэн ийм нөхрийг агаарын бохирдлыг бууруулах ажилд томилох болов оо.

Л.Гансүхийн хамтаар шүүгдэж байсан Мөнгөнтуяа хүртэл энэ хүнийг яагаад шүүхгүй байгаа талаар тухайн үед шүүх хурал дээр ярьж байсан бичлэг нь байсаар байна.

/Энэ бичлэгийн 8 дахь минутаас маш тодорхой хэлсэн байдаг/

БОАЖСайд Д.Сарангэрэл ээ.

Та үеийн үед Байгаль орчны яаманд бугшсан, бүх сайдуудыг вакумдаж, зөвхөн өөрсдийнхөө хүссэн үр дүн, тушаалыг гаргадаг Эрдэнэбулган тэргүүтэй хулгайч нараар юунд өөрийгөө хүрээлүүүлж, үйлсээ түймэрдүүлж байна вэ. Олон сайдын ард нь гарч, аавынх руу явуулахыг нь явуулсан бүлэглэлийн атганаас гарч ажлаа хийхгүй бол та байгаль орчны салбарт шинэчлэлийг хийж чадахгүй байх.

Эх сурвалж: Mass.mn

МАН-ААС НИТХ-Д ӨРСӨЛДӨХ 45 НЭР ДЭВШИГЧ
МАН-ААС НИТХ-Д ӨРСӨЛДӨХ 45 НЭР ДЭВШИГЧ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​