Булган аймаг, Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан хоёр иргэн Улаанбаатар хотыг энэ сарын 10-ны өдөр зорьж гараад сураггүй болжээ.
Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, 44 настай, эрэгтэй М, 43 настай, эрэгтэй М нар байсан бөгөөд тухайн өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай гарсан байна. Сураггүй болсон иргэдийн ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажлыг эхлүүлсэн ч амжилт олоогүй тул өчигдөр эрлийн ажлыг зогсоожээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР