fbpx Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 25 секунд

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

Энэ онд тохиох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэн өрсөлдөх марафон ид өрнөж байна. Нэн ялангуяа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх эсэх асуудал бүр ч илүү олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлтөөр Гучдугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ заалтаар Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой юу. Энэ талаар хуульчид ийнхүү ярьж байна.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа өөрөө 6 жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг хүнд хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан бол тэр зарчмууд ялгамжгүйгээр хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй.

Хуулийг буцаан хэрэглэхгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.

Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа 6 жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ.

Хуульч О.Мөнхсайхан:

-Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд байгаа. Эхнийх нь бол Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Тэрүүгээр харах юм бол 6 жилээр нэг удаа гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан явж байгаа. Тийм учраас 2025 он гэж  тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар зөвхөн нэг удаа зургаан жил гэж байгаа. Нэг удаа гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр текст нь бас тэр талын үндэслэл.

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү:

-Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгогдоно. Тэгэхдзээ 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж байгаа. Тэгэхээр энэ чинь 6 жил гэж байна, 8 жил гэж байна. Х.Баттулга гэдгийг больё. Н.Энхбаяр Ерөнхийлөгч жишээ нь 4 жил байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Хоёрт, Ерөнхийлөгч нэг удаа. Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга, нэг удаа байгаа биз дээ. Тэгэхээр би 4 юм чинь 8 байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй гэдэг хууль. Монгол Улсын Үндсэн хуулинд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэх хууль байхгүй.

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн:

-Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг нь ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм.

Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв нэг удаа 6 жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт байхгүй болонгуут Дагаж мөрдөх журмын тухай хууль байхгүй болчихсон.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Ард түмний боломжийг хулгайлсан Ш.Раднаасэдийн ээлжит будлиан
Ард түмний боломжийг хулгайлсан Ш.Раднаасэдийн ээлжит будлиан
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​