fbpx Ц.Монгол: "Эрдэнийн хөгжил" компани гурван хүний аминд хүрчихээд удирдлагууд нь эрх чөлөөтэй явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 45 секунд

Ц.Монгол: “Эрдэнийн хөгжил“ компани гурван хүний аминд хүрчихээд удирдлагууд нь эрх чөлөөтэй явж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд осол гарч, гурван хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Осол болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байгаа тул ослоор амиа алдсан иргэдийн ар гэр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Ц.Монгол "“Эрдэнийн Хөгжил” компани нь 2002 онд зөвшөөрөл аван үйл ажиллагаа  явуулж эхэлсэн. Тус компанийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Налайх дүүргийн  Мэргэжлийн Хяналтын Газраас хааж, уурхайг лацадсан. Гэвч дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ажиллахыг зөвшөөрсөн гээд ажилчдаа дуудан хууль бусаар үйл ажиллаагаагаа эхлүүлсэн. Ингээд осол дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болж, гурван хүн газар дээрээ амиа алдаж, нэг хүн маш хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн. Гэтэл осол болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрч байхад ямар ч шийдэгдсэн зүйл байхгүй байна. Хэргийг сүүлд улсын прокурын газар луу шилжүүлсэн гэх боловч хохирогчдын ар гэрт хэрэгтэй холбоотой ямар ч мэдэгдэл ирээгүй, мөн очиж тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй. Тиймээс энэ хэргийг санаатайгаар хүний аминд хүрсэн гэж үзэж байна. Мөн одоо хүртэл эрүүгийн хэрэг үүсгэж компанийн хөрөнгийг битүүмжлээгүй, дарга нь чөлөөтэй хилээр нэвтэрч байгаад бухимдалтай байна" гэв. 

Талийгаач Э.Шижирболд эхнэр, гурван хүүхэдтэйгээ айлын гэр түрээслэн амьдардаг байжээ. Эхнэр нь нурууны хагалгаанд орж байсан тул хөдөлмөр эрхлэх боломжгүй ба бага хүүхэд нь гурван сартай эмнэлгийн хяналтанд байдаг байна. Талийгаач н.Цэгмэд мөн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Талийгаач Г.Батхуяг эхнэр болон 7-15 насны дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. 

Талийгаач Г. Батхуягийн эхнэр Г. Болормаа "Маш хэцүү байна. Гэхдээ хэцүү байлаа гээд яахав. Дөрвөн хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой. Тэжээгчээ алдсан гээд сард 261.000 төгрөгний тэтгэмж авч байгаа. Миний зүгээс бол ядаж хүүхдүүдээ 18 нас хүртэл сар болгон тэтгэмж өгөөсэй гэж хүсч байна. Би өөрөө нуур, бөөр өвдөөд ажил хийхэд хүндрэлтэй байна. Нөхөр маань л ажил хийж биднийгээ тэжээдэг байсан" гэлээ. 

Уурхайд хамт ажиллаж байсан иргэн М. Ганбат "Би “Эрдэнийн Хөгжил” компанид цуг ажиллаж байсан. Дөрөвдүгээр сарын 9-нд Налайх дүүргийн Мэргэжлийн Хяналтын газраас үйл ажиллагааг хааж, уурхайг лацадсан. Тэгтэл дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шалгалт шүүлэг болоод өнгөрсөн, биднийг ажиллахыг зөвшөөрсөн гэж хэлээд лацаа авсан. Гадна хаалганы лацыг аваагүй, өөр хаалгаар оруулж, доторх тоног төхөөрөмж дээрх лацыг аваад биднийг ажиллуулсан. Яагаад ингээд ажиллаж байгаа юм бэ гэж асуухад одоо бол шалгалт шүүлэг байхгүй, та нар ажиллаж болно гэсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр доор ажиллаж байхад манай бригадын дарга н.Оргил “Энэ нэгдүгээр салон руу хэдүүлээ орохгүй. Энд нуралт үүсэхэд бэлэн болсон байна. Энд ажиллахаа болъё” гээд ажиллаагүй. Тэгээд 19-ний өдөр амраад 20-нд ирэхэд н.Оргил дарга байгаагүй, өөр хүн ахалж ажилласан. Тэр өдөр манай ажилчид өөрсдөө за болъё. Энд нуралт үүсэх гэж байгаа юм чинь бид нар орохгүй гэхэд орчуулагч, хөгжил, зааварлагч Шу нар орж ажилла гэсэн. Тэгэхэд мөн орохгүй гэхэд н.Халзан даргатай ярьж мэдэгдсэн. н.Халзан дарга “Ямарч байсан наад руугаа ор, ороод баруун талын ханыг шулаад нүүрсийг нь олборлоод гараад ир” гэсэн. Тэгээд манай ажилчид орж ажилласан. Би өөр салонд явж байсан. Орой 20.00 цаг өнгөрөөд ажлаа зогсоо, болохоо байлаа гэж хэлсэн. Тэгэхэд нэгдүгээр салонд нуралт үүссэн байсан. Дээшээ очиход манай гурван хүн дарагдаад нас барсан. Нэг хүн нь хүнд бэртсэн байсан. Тэгээд нурлагыг сэтлэх гээд шороог зайлуулж байхад дээрээс аврах анги ирж, хамгийн сүүлийн хүнийг шөнийн гурван цагт гаргасан.

Энэ олон өнчин үлдсэн хүүхдүүд, ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Улсаас энэ хүүхдүүдэд өгсөн юм хоёр сар болоход байхгүй л байна. Ганц ажил хийж, амьдрал залгуулж байгаа хүмүүс нь яваад өгсөн болохоор ард үлдсэн гэр бүлд нь хэцүү л байгаа  даа. Ямар ч байсан энэ хэргийг даруйхан шийдэж өгөөч ээ, Ерөнхий прокурорын дарга, цагдаагийн дарга нарт хэлэхэд энэ хэргийг хурдан шийдэж өгөөчээ гэж хүсмээр байна" гэлээ. 

П.Энххүслэн

 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​