fbpx Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв

Ард түмэн эрх баригчдыг сонгосон тогтолцоогоор нь унагадаг... Энэ үгийг хамгийн сүүлд манай нэг судлаач хэлсэн. Сонгуулийн тухай хууль УИХ-аар батлагдахын өмнө. Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед улс төрийн сөрөг намуудын зүгээс хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцооны элементийг сонгуулийн хуульд оруулах, тодруулбал пропорциональ, мажоритари хосолсон системийг хуульд оруулах 

санал гаргасан ч эрх баригч МАН энэ саналыг хүлээж аваагүй билээ. Хэдийгээр өмнөх 76 жижиг тойргийг томсгож, олон мандат бүхий 26 том тойрогт сонгууль явуулахаар хуульчилсан ч тойрог, мандатын хуваарилалт дээр МАН дахиад л ухралт хийж байна.

Ердөө хоёр сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд “Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог хуваарилахдаа хүн ам, газар нутагт түшиглэнэ” хэмээн заасан ч өчигдөр Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн УИХ-ын тогтоолын төсөлд нийслэлийн 28 мандатаас дөрвийг хасч 24 болгох, орон нутагт оногдох мандатыг 52 болгожээ. 

Өмнө жижиг 76 тойрогтой байхад нэг мандаттай байсан аймгууд дээр тус бүр нэг мандат нэмэхээр болсон байна.

Үндэслэл болгож “олон мандат бүхий том тойрог” гэсэн хуулийн заалтыг ярьж байгаа ч үнэн хэрэгтээ “орон нутагт олон мандат хуваарилах нь эрх барьж байгаа намд ашигтай” гэж үзсэнийх. Түүнээс биш хуульд “аймаг тус бүр тойрог тусдаа тойрог болно” гэсэн заалт байхгүй. Хүн ам, сонгогчдын тоо цөөн аймгуудыг нэгтгэх замаар тойрог байгуулах гэх мэтчилэн өөр олон арга зам байлаа.

Гэхдээ “Ард түмэн эрх баригчдын өөрт ашигтай гэж тооцсон тогтолцоогоор унагадаг” гэж үг бий. Үүнийг олон ч удаагийн сонгууль харуулсан л даа. 2016 онд АН яг ийм шалтгаанаар ялагдаж байлаа. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж хамгийн олон суудал авсан АН 2016 онд сонгуулийг жижиг 76 тойргоор явуулаад наймхан суудалтай үлдэж байлаа. Засгийн газраа огцруулж, өвөр түрийдээ хутга ханцуйлсан гэм нүглээ жижиг тойрогт очиж засч залруулна хэмээн тооцсон биз. Гэвч тэр нь эсрэгээрээ эргэж, МАН-д хожоо болсон билээ. Энэ удаа ч гэсэн тоглоомын төгсгөл тэгж эргэхийг үгүйсгэх аргагүй.

Ялангуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын хэлсэн “Улаанбаатар үеийн үедээ 20 мандаттай ярьж ирсэн. Харин бид 24 болгож харж үзлээ” гэх үг лав Улаанбаатарынханд аятайхан тусахгүй нь лав. Хүн амын тоонд нь харьцуулаад үзвэл /улсын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт төвлөрөөд байгаа/ УИХ-ын 76 мандатын тал нь нийслэлчүүдэд ногдох ёстой. Гэтэл одоо өргөн барьсан төслөөр 24х52 болгож хуваасан нь нийслэлийн хоёр сонгогчийн санал орон нутгийн нэг сонгогчийн саналтай ижил жин дарж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл нийслэлийн хоёр сонгогч дундаа нэг саналын эрхтэй гэсэн үг. Ийм ялгаварлалыг нийслэлчүүд хэр удаан тэвчих бол?

Сонгуулийн хуулийг батлахдаа жижиг 76 тойргоо том 26 болгосон нь нэр дэвшигчийн өмнө тавигдах шалгуурыг жаахан ч гэсэн өндөрсгөсөн /2016 оны сонгуулиар хамгийн багадаа 4000 хүний саналаар УИХ-д сонгогдож байлаа/ хэдий ч тойргийн хуваарилалт, мандатын тоог тогтоохдоо “нүдийг нь сохолчихож” байгаа юм. Нөгөө олон улсын хүний эрхийн байгууллагуудаас манайд зөвлөөд байдаг "улс төрийн эрх" буюу сонгох эрх сонгуулийн тойргоор дамжаад хулгайлагдаж байна гэсэн үг. Нэг алхам урагш, хоёр алхам хойш...

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Н.Номтойбаяр гишүүнийг цагаатгахад тусалмааргүй байна уу, Эрхэм гишүүд ээ!
Н.Номтойбаяр гишүүнийг цагаатгахад тусалмааргүй байна уу, Эрхэм гишүүд ээ!
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​