fbpx Н.Номтойбаяр гишүүнийг цагаатгахад тусалмааргүй байна уу, Эрхэм гишүүд ээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 38 секунд

Н.Номтойбаяр гишүүнийг цагаатгахад тусалмааргүй байна уу, Эрхэм гишүүд ээ!

Н.Номтойбаяр аа! Эр хүн шиг байхыг чинь олон харлаа. Их хурлын гишүүн шиг байхыг чинь хармаар байна! 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө л 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “АТГ, Прокурорын байгууллагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах” гэж МЭДЭГДЭЛ хийсэн нь тухайн өдөр олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжиж олон нийтэд хүрсэн. АТГ, Прокурор нь Н.Номтойбаярыг буруутгах гэсэндээ төдийгүй түүнд холбогдох хэргүүдийг тултал шалгаж мухарлах үүрэгтэй учраас УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байдаг. 

Энэ мөчөөс эхлээд тэрбээр Прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлт гаргасанд бухимдаж эхэлсэн. Баарны зодоон барьж авч яриад л, тайван бус байдал нэг бус удаа илрээд л байв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн нэг Ч.Улаан “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг чухалчилж бичгээр саналаа өгсөөр байтал улаан нүүрийг нь харж байж хуралдтал арга саам хийсээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо арай гэж бүл бүрдэн хуралдав. Гэтэл хурлын шийдвэр гарахад “Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш улс төрийн шийдвэр гаргадаг юм байна” гэж “гайхав”. УИХ-ын гишүүд улс төрийн биш шийдвэр гаргана гэж яагаад найдав, Н.Номтойбаяр аа! Яагаад нотлох баримтаар баталж байж шийд гэж ярив? 

Мөн “Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй” гэсэн. Уучлаарай, үүнийг шүүх тогтооно. Цааш нь “Одоо Их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй” гэсэн. Чуулганаар асуудлыг нь нүүр нүүрээ хараад ярих нь зүйтэй гэсэн хүсэлт бололтой юм. Өөрөөр хэлбэл түүнд Монголын ард түмэн, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх тэрхүү онцгой чуулганы нэгдсэн хуралдаан дээр “хэлэх үг” бэлдсэн бололтой. Гэхдээ энэ нь Н.Номтойбаяр гишүүний шийдэх асуудал огт биш. 

Улс төрийн талаас нь харвал Н.Номтойбаяр нь хэзээнээс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй бизнесийнхээ эрх ашгийн төлөө “тэмцэлдсээр” ирсэн. Хэрэв санаж байгаа бол 2019 оны тавдугаар сарын 17-ны орой УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Энэ талаарх өдөр тутмын сонины мэдээллийг ч, төрийн ордны камерийг ч шүүсэн болно. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг хэлэх, хэлэхгүй үгээр хэлсэн тэр орой Н.Номтойбаяр үнэн голоосоо Ш.Раднаасэд, Д.Дамба-Очирыг намаас хөөх МАН-ын Хяналтын хорооны шийдвэрт уурлаагүй бололтой юм. Учир нь яг тэр өдөр Засгийн газрын хуралдаанаар Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг татаад авчихсантай холбоотой гэж бүлгийн нэр бүхий гишүүд ярьсныг гэрчээр дуудаад асууна биз. Тэгэхээр улс төрийн талаасаа УИХ-ын гишүүд Халдашгүй байдлын дэд хороон дээр бие даасан шийдвэрээ гаргажээ. Энэ цаг мөчид “33-ынхан” хочит М.Энхболдынхон “туслах”-аар шийдэн, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байгын хороодоор УИХ-н гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүйгээр авч үлдлээ. УИХ-ын нэгдсэн чуулган дээр яахыг харцгаая!

Хамгийн гол нь Н.Номтойбаяр гишүүнийг “ЖДҮЧИН” болон бусад гишүүнээс ижилсүүлж үзэж УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжгүй хэрэг биш шүү дээ. Зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий компанид олгох асуудлыг л шалгах байсан бол нүдээ аниад хамгаалж үлдэхсэн. 

Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр бол “Ордон дотор болсон асуудал”, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хэлснээр бол “Өөрийнх нь задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явуулж буй учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулсан” гэнэ. Өөрөөр хэлбэл “Нотлох баримтын хүрээнд яллах, цагаадах нотлох баримт цуглуулж байгаа” аж. Нэг бол нотолно, эсвэл цагаадна. Яагаад энэ боломжийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо олгосонгүй вэ? Н.Номтойбаяр гишүүн “ордонд болсон асуудал” нотлогдчихвол яана? Эсвэл цагаадчихвал яана? Энэ хоёрын алийг нь хүсээд Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй вэ? 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр эрхэм гишүүд Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал дэмжигдэх үү, унах уу гэдэг нь ингэж л уншигдана. 

Дэмжвэл Н.Номтойбаяр өөрийн итгэл үнэмшлээр гэм зэмгүй гэдгээ нотолно. Тодорхой мэдээллүүдийг өөрөө задалж, өөрөө полиграфийн шинжилгээнд оръё гэж хүсэлт гаргасан нь үнэн бол тэр хүн цагаадмаар байна шүү дээ. Тэгэхэд цагаадуулахгүй, ингээд нэр холбогдоод, ойлгомжгүй байж бай гэсэн үг үү? Талийгаач Г.Батхүү агсны ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлгэж хуулийн дагуу эрхээ эдэлж гомдол саналаа олон нийтэд илэрхийлсэн. Тэд ч эргэлзээтэй асуудлыг эцэслэн шийдэхийг хүлээж байгаа. Өнөөдрийн УИХ талийгаачийн гэр бүлийнхний тухай бодох нь юу л бол. Ядаж Н.Номтойбаярыгаа битгий хорол! Эрхэм гишүүн энэ хэрэгт ямар ч хамаагүй гэдгээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байж л бүрэн дүүрэн шийдүүлнэ. Тийм ч учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй хийхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Энэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэнийг юу гэж хэлээд ямар баримт дэлгэх бол гэдэг нь МАН-ын л асуудал, тэдний л айдас. Харин хуулийн байгууллагын өмнө төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ хураалгаж байгаад иргэний хувиар шалгуулах Н.Номтойбаярын нэр төр, удам судрын нэр хүндийн асуудал нэг талаас, нөгөө талаас амьдралын сүүлчийн мөчөө хүртэл төр, нийгэмд зүтгэсэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн нэгэн улстөрч залуу энэ хэрэгт нэр холбогдоод, тэр нь хүн амьны хэрэгтэй холбоотой ч юм шиг болон хувирч, энэ явцдаа элдвээр доромжлуулж гүтгүүлэхийг тэвчихэд хэцүү байгаа нь ойлгомжтой. 

УИХ энэ асуудлыг заавал нэг тийш шийдэх ёстой. Монголын парламентын түүхэнд хүн амины хэрэгт нэр холбогдсон гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай асуудал орж ирж хэлэлцэгдэж байгаагүй учраас чухал кэйс мөн. Яаж хандахыг, ямар статустайгаар шалгуулахыг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн харуулах гэж байна. Тэр тусмаа УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө “Шударга ёс гэж юу юм бэ? Өнгөрсөн дөрвөн жилд би асуудал бүрт шударга хандаж чадав уу? УИХ-ын гишүүн хуулийн өмнө иргэн, сонгогч тантай тэгш эрхтэй юу, үгүй юу” гэдэгт хариулах гэж байна! 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Та УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш зодоон цохионоос эхлээд олон удаа чих халууцуулсан ч “Эр хүн” гэдэг тайлбараар ёс зүйн зарчмын өмнө эрхэлсээр ирсэн. Харин сүүлийн удаад “Ичихийн ихээр ичив” гээд буруугаа хүлээж бичсэн хоёр өгүүлбэрийг тань уншаад баярласандаа уйлах шахав. Энэ удаагийн парламентад Н.Номтойбаяр гишүүний талаар муугаасаа илүү сайн үг л олныг сонслоо. Энэ удаад ч нэр холбогдсон гэх гурван асуудлаар гэм буруугүйгээ харуулж чадна гэдэгт итгэж байна. Тиймээс Н.Номтойбаяр гишүүнийг “Эр хүн” болсныг олонтаа харсан шигээ улстөрч болсныг хармаар байна. Улс төрийн эр зориг гаргаж, Төрийн хууль, Төрийн шүүхдээ итгэдэг, хүндэлдэг хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүн болсноо мөн харуулж жирийн иргэнтэйгээ, жирийн сонгогчтойгоо ижил эрхтэйгээр Хуулийн өмнө очих Эр зориг харахыг хүсч байна. Та чадах уу?!

Нийтлэлч Оргилмаа 

Д.Дамба-Очир нарын түшээд ЖДҮ-ийг “дээрэмдсэн”-ээс болж Монголд маскны үйлдвэр ч алга
Д.Дамба-Очир нарын түшээд ЖДҮ-ийг “дээрэмдсэн”-ээс болж Монголд маскны үйлдвэр ч алга
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​