fbpx Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг болгож 100 сая ам.долларын зээл авахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 13 секунд

Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг болгож 100 сая ам.долларын зээл авахаар боллоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах яаралтай тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Эрүүл мэндийн хөгжил" төсөл 5-ын нэмэлт санхүүжилт, ковид-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр болон эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төслийн зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээн  гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг боллоо. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүү мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцлоо. Харин Азийн хөгжлийн банкыг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран  нар оролцоо. 

Ёслолын эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Түүний дараа Азийн хөгжлийн банкыг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран "Өнөөдөр Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хооронд гурван чухал зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад амаргүй цаг үед коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь болон бусад чиглэлээр дэмжиж ажиллаж байгаа. Эхний хоёр төсөл шинэ төрлийн вирусийн эсрэг үйл ажиллагааг дэмжих зорилготой маш чухал дэмжлэгийг үзүүлж буй төслүүд. Гурав дахь төсөл буюу дөнгөж сая батлагдаад байгаа 100 сая ам.долларын санхүүжилт нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцлог цаг үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн. 

Ялангуяа эмзэг бүлэг, эмэгтэйчүүд, хүүхдүүд, бичил бизнес эрхлэгчдэд гэх мэт анхаарвал зохих хэсэгт дэмжлэг үзүүлэх юм. Шинээр үүсэн бий болоод байгаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэхэд энэхүү төсөл чухал хувь нэмэр болно гэж бодож байна.  30 сая ам.долларын санхүүжилттэй төслийг онцолж хэлэхэд, нэн хөнгөлөлттэй нөхцлөөр нэмэлтээр олгож байгаа хөрөнгө юм. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын бүх шатлалын эмнэлгүүдийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Эмнэлгийн эм, хэрэгслийг хадгалах агуулах барина. Ковид-19-ийн үе цаг үеэ олсон чухал хөтөлбөр юм.  

Өнөөдөр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нэг төсөл нь маш чухал. Эрчим хүчний салбарт цахилгаан хадгалах зорилготой хураагуурыг барих юм. 125 мВт-ын хүчин чадалтай хураагуурыг барина. Дэлхийд хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох хураагуурыг байгуулна. Үр дүнд нь сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсгүүрүүд бий болох боломжтой. Монголын хүйтэн цаг уурт зохицсон, тохиромжтой технологи орж ирж байгаа. Эцэст нь, гурван сайддаа дахин талархал илэрхийлье. Та бүхний нягт хамтын ажиллаагүйгээр энэ ажил бүтэхгүй байсан" хэмээлээ. 

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусийн халдварын энэ хүнд үед биднийг дэмжих нөхөд байдаг нь юутай сайхан. Сангийн сайд, АХБ-ныхандаа талархал илэрхийлье. Дэлхий дахинд халдвар буурахгүй байна. Нөхцөл байдал хүнд, амаргүй байгааг та бүхэн мэдэж байгаа. 216 оронд халдвар тархлаа. Манай улсын хувьд хүн амын дунд гараагүй ч зөөвөрлөгдөж орж ирж байна. Бид 1800 оюутан татаж авна. Хүн татахын хэрээр зөөвөрлөгдөж ирэх тоо нэмэгдэх юм байна гээд бэлтгэлтэй ажиллаж байгаа. Энэ үед эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмэгдүүлэх төсөлд гарын үсэг зурлаа. ЭМ-ны харьяа 17 том эмнэлэгт ариутгал, дотоод халдваргүйжүүлэлтийн асуудлаа шийдэхээр боллоо. Мөн олон тоног төхөөрөмжтэй болно. 

АХБ-ны хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг болон ХӨСҮТ-д 210 иж бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо" хэмээлээ. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний салбарт түүхэн үйл явдал боллоо. Монголд дэлхийд хамгийн томд тооцогдох эрчим хүч хуримтлуурын станц барих боломжтой боллоо. Энэ станцыг барьснаар бид зуны цагт гаднаас цахилгаан авахгүйгээр зохицуулах боломжтой болно. Гаднаас авах импортын хэмжээ буурна гэсэн үг. Аваарын байдал арилна. Хоёр жилийн өмнөх шиг 2 цаг тог тасардаг байдал үгүй болно. Гэх мэт асар том боломж олгосон бүтээн байгуулалт болно" хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр нийтдээ 233 сая ам.долларын зээлийн болон буцалтгүй тусламжийн 4 гэрээнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгө 30 сая ам.доллар. Зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил. Эхний 10 жил нь зээлээ төлөхгүй, жилийн 1 хувийн хүүтэй. Эрчим хүчний салбарт авч хэрэглэж байгаа 103 сая ам.долларын зээл авч байгаа. 100 сая ам.доллар нь 25 жилийн хугацаатай зээл. Эхний 5 жилд нь үндсэн төлбөр төлөхгүй. Хүү нь жилийн 1.3 хувь. 3 сая нь буцалтгүй тусламж байгаа. 

Дөрөв дэх эх үүсвэр нь төсвийн дэмжлэг болгож 100 сая ам.долларын зээл авч байна. 15 жилийн хугацаатай.  Эхний 3 жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөнө. Жилийн 1.4 орчим хувийн хүүтэй зээл байгаа" хэмээлээ. 

ЦУОШГ:Зүүн аймгийн нутгаар салхи 34 м/с хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно
ЦУОШГ:Зүүн аймгийн нутгаар салхи 34 м/с хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно
 
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн өндөрлөлөө

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​