fbpx ХӨСҮТ: Халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй, хоёр өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 48 секунд

ХӨСҮТ: Халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй, хоёр өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа

ЭМЯ  11:00 цагийн хэвлэлийн хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 4.8 сая хүн халдвар авч, 380 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 84 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. ОХУ-д 24 цагийн дотор 8000 гаруй тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна.  Өнөөдөр өглөөний 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын 73 дугаар чуулганд цахимаар оролцож, илтгэл тавьсан. Энэ удаагийн хурлаар зөвхөн коронавирусийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. 

ДЭМБ-аас хүүхдийг гадуур дагуулж явахгүй, шаардлагатай бол амны хаалт зүүлгэхийг сануулж байна. Цахимаар гадаадаас 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан. Иргэд худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ зай барихгүй байна. Европын олон орнуудад хөл хориог сулруулж байгаа. Гэхдээ хоёр шаардлага тавьж байна. Амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг 1.5-2 метрийн зайг барихыг сануулж байгаа юм.  Манай үйлчилгээний байгууллагууд ч үүнийг анхаарах хэрэгтэй байна" хэмээлээ. 

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийг хүртэл тусгайлан ажиглах байранд 7800 хүнийг байрлуулж, тандалт судалгаа авсан. Одоогоор 1769 хүн тусгайлан ажиглах байранд байна. Мөн Сэлэнгэ, Орхон, Дархан, Баян-Өлгий аймагт хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа. Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүсээс бүх төрлийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, үзүүлэх тохиолдол өдөр бүр гарч байна. Очиж үйлчилж байгаа эмч нар бүх дэглэмийг барьж ажиллаж байгаа. Одоогоор 15 хүүхэд тусгаарлан ажиглах байранд бий. Мөн жирэмсэн эмэгтэй 67 эмэгтэй байна. Архаг, хууч өвчтэй иргэд ч цөөнгүй бий.  

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой гурав, тархины хавдартай нэг, нийт дөрвөн хүүхэд эмчлүүлж байна. Вирусгүй, үндсэн өвчнөөсөө болоод хүнд байгаа юм. Өнөөдөр өглөө Делигээс онгоц бууж, 158 хүнийг хүлээж авсан. 5 хүнийг Цэргийн төв эмнэлэгт хүлээж авсан. Хүнд өвчтэй хүмүүс байгаа. Энэтхэгт маш хүнд хагалгаанд орсон, эмчлүүлж байсан хүмүүс юм. Бусад хүмүүсээс шинжилгээ авсан, шаардлагатай газруудад тусгаарласан.  Тусгаарлан ажиглалтад 186 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Орон нутгийн галт тэргэнд 3537 иргэнийг үзэж, асуумж авч, зөвлөгөө өгч ажилласан" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "2020 оны тавдугаар сарын 18-нд нийт 4 лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийсэн, бүгдэд нь сөрөг гарсан.  17 хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо. Эмчилгээнд байгаа 114 хүн байна.  ХӨСҮТ-д одоогоор 182 хүн эмчилгээ, хяналтад байна.  

Тагнуулын Ерөнхий газрын хамт олноос оношлуур хандивласан. Та бүхэн ХӨСҮТ-ийн нийт ажилчдын урмыг сэргээж өглөө. Дэмжиж байгаад маш их баярлаж явдаг шүү, баярлалаа" хэмээлээ. 

С.Баярцогт, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Н.Энхбаяр нарыг СЕХ буцаах магадлалтай
С.Баярцогт, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Н.Энхбаяр нарыг СЕХ буцаах магадлалтай
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​