fbpx Онцгой үеийн түр томилгоонууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 25 секунд

Онцгой үеийн түр томилгоонууд

Засгийн газар зарим  агентлагийн дарга,  Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.  Тодруулбал, Засгийн газар  ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар  томилохдоо сонгон шалгаруулалтаа баримталсан. Бусад томилгоог шууд хийгээд байгаа юм. 

Ийнхүү шууд томилгоо хийж буй нь  Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчиж байгаад шүүмжлэлийн гол учир нь оршиж буй. Тухайлбал, яамдын  Төрийн нарийн бичгийн дарга нар л гэхэд олонх нь 2016 оны сонгуулийн дараа сонгон шалгаруулалтад орж  хуулийн дагуу зургаан жилийн хугацаатай томилогдсон. Тэгэхээр 2022 он хүртэл хуулийн дархлаатай гэсэн үг. Иймээс хэвлэлүүд шүүмжлэлт өнцгөөс хандаж байгаа юм. Манай сонин “Хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх Төрийн нарийн бичгийн дарга нар хэн бэ”, “Хуулийн дархлаатай төрийн нарийн бичгийн дарга нарыг ямар “цоорхойгоор” чөлөөлөөд байна вэ” асуудал хөндсөн нийтлэлүүдийг бичиж байв. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд олуулаа ялалт байгуулж, төрийн бараг бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн МАН “Амьтны ферм” шиг  ажиллаад эхэлснийг шүүжилсэн хэрэг. Тэгвэл энэ асуудлаар Засгийн газрын ХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар тайлбар хийжээ. Тэрээр  сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж буй  талаар  "Коронавируст халдвар /Ковид19/-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийг УИХ-аас баталсан байгаа. Энэ хуулийг барьж шийдвэрлэж байгаа  зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл, түр зохицуулалтууд гэж ойлгож болно. Тухайлбал, энэ  хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоонууд түр хийж байна гэж ойлгож болно” гэв.

 

Энэ хуулийн 1.1-т “Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж зорилтоо  тодорхойлжээ. 

Харин тус хуулийн 3.2-т  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заажээ. 

Тэгэхээр сая томилогдсон агентлагийн дарга нар, зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга түр томилогдсон гэсэн үг юм. Энэ нь  сонгон шалгаруулалтын дагуу томилогдож ажлаа хүлээж аваад байгаа  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас бусдад нь хамаатай болж таарч байна. 

Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын  Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарын хэлж байгаагаар бол коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц шууд  томилгоонууд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийх юм байна гэж ойлгогдож байна. УИХ-д 62 суудал авч, төрийн эрхийг үргэлжлүүлэн барьж буй МАН-аас “Төрийн бодлого, залгамж чанарыг хангахад байгууллага бүр онцгой анхаарна” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан.

 

Тухайлбал, тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах ёстой. Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье” хэмээн амлаж байв.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Төрийн алба улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах шинэтгэлийг хийсэн” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэхээ МАН  2020 оны сонгуулийн амлалтдаа ч мөн тусгасан. Тиймээс коронавиурсын хүнд үе дуусч бүх зүйл хэвийн горимд шилжсэний дараа олон нийтийн таамаглаж байгаачлан  орон нутгийн сонгуулийн дараа буюу ирэх намраас  төрийн албаны  шат шатны сонгон шалгаруулалт  эхлэх бололтой.

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД 150 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД 150 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​