fbpx “Өвөрхангайн тендерийн ноёд” гэгдсэн ах дүүс хөрөнгө эргэлдсэн суудалд хэдий хүртэл шигдэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

“Өвөрхангайн тендерийн ноёд” гэгдсэн ах дүүс хөрөнгө эргэлдсэн суудалд хэдий хүртэл шигдэх вэ

- Шадар сайд Я.Содбаатар өргөдлөө өгч энэ засгаас холхон суух, эсвэл төрсөн ах Я.Сод-Эрдэнийг нь Хөгжлийн банкнаас салгахгүй бол "Өвөрхангайн тендерийн ноёд" гэх хөзрийн мод шиг гуншин нь улам хүчирхэгжин хөгжихийн биш үү- 


         "Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар "фортуна"  Н.Батбаярын туслах байсан мэдлэг чадваргүй залууг аваачиж тавьсны цаадах зорилго тодорхой болж байна. Дуулгавартай зарц, ямар ч мэдлэггүй залууг тэр чухал ажил дээр зориуд тавьж байгаад булхай, луйвар хийсэн нь тодорхой байна " хэмээн өнөөгийн Шадар сайд Я.Содбаатар одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сарын 20-нд нэгэн хэвлэлд ярилцлага өгч байв. 
          Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг огцруулах бичгийг удаа дараа өргөн барьж байсан үе. Хөгжлийн банкны асуудлаар түүнийг огцруулах бүрэн үндэслэлтэй гэж тэрбээр ярилцлага өгч, хэвлэлийн хурлаар ч удаа дараа мэдэгдэж байлаа. 
Эл ширүүн дайралт, хэмлэлтийн дараахан буюу МАН 2016 оны сонгуулиар олонх болсны хойно тус банкны Хяналт, шалгалт, тамгын газрын захирлаар Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ томилогдсон. Фортуна Н.Батбаярын мэдлэг чадваргүй туслах нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал хийж байна хэмээн шүүмжилж байсан нөхрийн төрсөн ах ийнхүү тус банкинд шингэсэн нь "увайгүй"  зүйл л дээ. "Эхнэр маань ЖДҮ авсныг мэдээгүй гэдэгтэйгээ адил"  "Ах маань Хөгжлийн банкинд дарга болсныг мэдээгүй" гэх нь халаг тайлбарыг тухайн үеийн хэвлэлд ч хэлж байв.
 Ах Я.Сод-Эрдэнэ нь 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд Үндсэн хөрөнгө худалдан авах тухай 3/17 тоот тушаал гаргаж өөртөө "БСБ электороникс" ХХК-иас 6 399 800 төгрөгөөр телевизор авахуулан шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ. Электроникийн инженер мэргэжилтэй тэрбээр "Экспи"  ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр гэнэтхэн орчихсон гэдэг. 

         Ийнхүү дүүгийн "буянаар"  яван чангарсаар эцэстээ Хөгжлийн банкинд өнөө хэр лавсан шингэсэн Я.Сод-Эрдэнэ болон Шадар сайд Я.Содбаатар нарыг Өвөрхангайдаа " тендерийн ноёд"  гэдэг юм билээ. Өвөрхангай аймагт зарлагдсан өндөр үнийн дүнтэй тендерүүдийг урдуураа гаргалгүй шүүрдэг гэх "Химон констракшн"  ХХК-ийн захирал Ш.Энхтөр, Шадар сайд Я.Содбаатар нар нэг ангийнхан.
2018-2019 онд Өвөрхангай аймагт зарлагдсан 10 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий таван тендерийг тус констракшн дараалан хамсныг анхааран шалгахад л асуудлын учиг хөврөөд ирнэ.
 - 2019.03.13-нд зарлагдсан 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий Хархорин суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга
 - 2018.03.21-нд зарлагдсан 3.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Богд суманд 320 суудалтай сургуулийн барилгын ажил
 - 2018.05.04-ний өдөр 1.2 тэрбумын төсөвт өртөг бүхий Баянгол суман дахь 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг авсан гэхчлэн "Химон констракшн" сар бүр, зарим тохиолдолд 2 сар тутамд тендер авна. Харамсалтай нь, барьж байгуулсан ажил нь хэрхэн удааширч, өртгийг хэрхэн өсгөж ажилладаг талаар Цензургүй багийнхан дэлгэрэнгүй сурвалжилж байв.
          Шадар сайд Я.Содбаатарын хувьд миний төрсөн ах аль хэдийнэ төрийн албанд ажиллаж байсан гэх тайлбарыг өгдөг ч түүнийг намынхан нь Хөгжлийн банкны далд "эзэн" гэлцдэг нь нууц биш. "Фортуна"  Н.Батбаяр болон АН-ынханд дайж байсан "Дуулгавартай зарц, ямар ч мэдлэггүй залууг тэр чухал ажил дээр зориуд тавьж байгаад булхай, луйвар хийсэн нь тодорхой байна" гэсэн сэрдэлт шингээсэн хатуухан үгийг нь энэ удаад өөрт нь хэлмээр болж. Үнэндээ ч хөрөнгө мөнгө хамгийн ихээр эргэлддэг чухал салбаруудад төрсөн ах дүүс түм буман хардлага тээн лавшин шигдэхийн учир юув.
         Тэдний хэлхээ холбоо, ажил үйл дэх ашиг сонирхлын зөрчилд анхаарал хандуулах цаг болсон юм биш үү, АТГ-аа!!!

Эх сурвалж: Niigmiintoli.mn

 

ЖДҮ-чнээр ахлуулсан Улсын онцгой комиссын хандивын хяналтыг чангатгаарай
ЖДҮ-чнээр ахлуулсан Улсын онцгой комиссын хандивын хяналтыг чангатгаарай
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​