fbpx SOS: Цар тахлаас болж Энэтхэгт олон зуун хүүхэд өнчирсөөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 18 секунд

SOS: Цар тахлаас болж Энэтхэгт олон зуун хүүхэд өнчирсөөр байна

Таван настай Пратам, түүний 10 настай ах Аюуш нар дөрөвдүгээр сард аавыгаа цар тахлаар алджээ. Түүнээс хойш хэдхэн өдрийн дараа Делигийн өөр нэгэн эмнэлэгт тэдний ээж мөн амьсгал хураасан байна.

Ийнхүү өөрсдөө ч анзаарахаас нь өмнө хүүхдүүдийн ертөнц, амьдрал, ирээдүй орвонгоороо эргэсэн аж. Хүүхдүүд ээж, аав нь яагаад гэртээ ирэхгүй байгааг үргэлж асуудаг гэнэ. Учир нь, хамаатнууд нь тэдэнд ээж, аавыг нь ажилдаа явсан гэж хэлсэн гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал хүнд болж байсан учир тэдний хамаатнууд Делид төвтэй өнчин хүүхэд асрах төрийн бус байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрсэн аж. Тус байгуулла өдгөө Пратам, Аюуш хоёрыг хамтад нь өргөж авах гэр бүл хайж байгаа гэнэ.

Мөн 12 настай Сониа, түүний дүү долоон настай Амит нар өнгөрсөн 2020 оны зургадугаар сард цар тахлын эхний давлагаанд аавыгаа, энэ оны дөрөвдүгээр сард ээжийгээ алджээ. Пратам, Аюуш хоёроос ялгаатай нь тэднийг хүнд өргүүлэхийн оронд эмээ нь асран хамгаалж байгаа аж. Гэхдээ эмээгийн бие муу байгаа учир хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байгаа аж.

Дээрх хоёр жишээ бол Энэтхэгт алхам тутамд тааралдах өнчин хүүхдүүдийн ердөө хоёр жишээ юм. Цар тахлаас болж Энэтхэгийн олон зуун хүүхдүүд өнчирч байна. Энэтхэгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн хамгааллын сайд Смирти Иранигийн хэлснээр дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 25-ны хооронд 577 хүүхэд бүтэн өнчин болсон байна. Гэвч мэргэжилтнүүд дээрх тоог хэтэрхий дарсан үзүүлэлт гэж баталцгааж байгаа юм. Жишээлбэл, Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан Уттар Прадеш мужид 1000 гаруй хүүхэд өнчирснийг бүртгэсэн талаар мужийн хүүхэд хамгааллын газрын мэргэжилтэн мэдээлсэн байна. Тэрбээр 1000 гаруй гэдэг бол зөвхөн нэг мужийн бүрэн тоолж ч дуусаагүй тоо тул улсын хэмжээнд өнчирсөн хүүхдийн тоо үүнээс олон дахин их болохыг дахин сануулсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн амралтын өдрүүдээр өнчирсөн хүүхдүүд тус бүрд 13970 ам.долларын сан үүсгэж, уг сангийн мөнгийг 18-23 нас хүртэл нь тэтгэмж болгон тарааж байхаар шийдсэнээ зарласан юм.

Энэтхэгт муж бүр өөр өөрсдийн гэсэн хүүхэд хамгааллын хороотой бөгөөд хүүхэд өргөж авах талаар маш чанга хуультай билээ. Түүнчлэн Энэтхэгт хүүхэд өргөж авах явдал маш цөөн байдаг юм. Жишээлбэл, 2020 оны гуравдугаар сарын байдлаар Энэтхэгт нийт 3351 хүүхэд шинэ гэр бүлтэй болж байсан гэх тоо бий. Энэ бол тэр үеийг хүртэл өнчирсөн олон арван мянган хүүхдүүдийн ердөө өчүүхэн хувь нь юм. Харьцуулж үзвэл, АНУ-д 2019 он хүртэл нийт 66 мянга гаруй хүүхэд шинэ гэр бүлтэй болж байсан гэнэ.

Зарим мэргэжилтнүүдийн санал болгож байгаагаар өнчирсөн энэ олон мянган хүүхдүүдийг бүгдийг нь гэр бүлтэй болгох нь бараг бүтэхгүй учир асрамжийн өөр арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх нь чухал гэжээ. Тухайлбал, дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр цар тахлын аюултай нөхцөл байдал намжтал хүүхдүүдийг нэг дор бөөгнөрүүлэн асрамжийн газруудын ачааллыг нэмж, эрсдэл үүсгэхийн оронд гэр бүлийн найзууд, хамаатнуудад нь тусламж үзүүлэн хүүхдүүдийг харуулах асуудлыг хөндөх болсон байна.

Эх сурвалж: BBC

САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо
САЙХАН МЭДЭЭ: Б.Ариунболор 9 өнчин дүүтэйгээ байртай боллоо
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​