fbpx Гудамжинд буун дуу гаргасан этгээдийг саатуулж, үрлэн сумтай бууг нь хураажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Гудамжинд буун дуу гаргасан этгээдийг саатуулж, үрлэн сумтай бууг нь хураажээ

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр согтуурсан иргэн автомашины арын тээшнээс буу гаргаж, гудамжинд гурван удаа буудсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт үйлчлүүлж байсан иргэд хоорондоо маргалдан, буу гаргаж, нэгнээ сүрдүүлсэн байдаг.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба 29 настай эрэгтэйг эрүүлжүүлж, хэргийн газраас үрлэн сумтай буу хураан авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Сэжигтэн этгээдийн тухайд өмнө нь зөрчлийн хэрэгт удаа дараа холбогдож байсан гэх ба тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн этгээд байжээ.

САЙН МЭДЭЭ: Туул голын эрэгт олгосон хууль 19 зөвшөөрлийг цуцалжээ
САЙН МЭДЭЭ: Туул голын эрэгт олгосон хууль 19 зөвшөөрлийг цуцалжээ
 
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ