Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,485 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 117,963 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,437 нь Улаанбаатар хотод
- 1,048 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 91,308 тохиолдол, орон нутагт 25,833 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Эх сурвалж: shuurhai.mn