Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ.
Хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь нууцлалтай байгаа ч өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн цаг үеийн ноцтой асуудлуудыг хэлэлцэж байгаа мэдээлэл байна. Тодруулбал, Замын-Үүд дэх ариутгалын хаалга, мөн зарим албан тушаалтнуудын авлиган, хүнд суртлын асуудал голлон яригдах бололтой.
Мөн эрүүл мэндийн салбарт гарч байгаа асуудлыг ч зүгээр өнгөрөөхгүй гэнэ. Улмаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын албан тушаалтай холбогдуулан хэлэлцүүлэх асуудал бэлтгэгдсэн гэх мэдээлэл байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон хэмээж байна.
Эх сурвалж: shuurhai.mn