fbpx Замын-Үүдийг “цэвэрлэх” АТГ, ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсгийг томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Замын-Үүдийг “цэвэрлэх” АТГ, ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсгийг томилжээ

Замын-Үүд дэх завхрал албан ёсоор Засгийн газрын анхаарлын төвд оров бололтой. Өнгөрсөн долоо хоногт Зам-Үүдэд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ долоо хоногийн эхний өдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдуулж энэ “сэдэв”-ийг хэлэлцжээ.

ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан том хэмжээний шалгалтын ажлын хэсгийг Замын-Үүдэд томилсон байна. Энэ ажлын хэсэг Замын-Үүдийг “ухна”.

Үүнээс гадна Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход үүсээд байсан хилийн наадах, цаадах ачааны тэрэгнүүдийн бөөгнөрөл, Эрээний боомт дээр гацчихсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг ачаа барааны “гацаа”-тай холбоотой асуудлууд яригджээ.

Ер нь бол Замын-Үүдэд байдал хүндэрчихсэн. Энэ талаар боомт дээр үүрэг гүйцэтгэж буй хил, гааль, мэгэжлийн хяналтынхан хийгээд салбарын яамны дарга нар “...Байдгаараа ажиллаж байна” гэх тайлбарыг хийж буй юм. Харин тэндхийн тээврийн жолооч нар “...Тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна” гэцгээв.

Ерөнхий сайд боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, “...30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэчихээд иржээ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас томилсон хууль хяналтынхны шалгалтын баг өнөөдөр Замын-Үүдэд нэн шаардлагатай. Цаашлаад ийм хяналт шалгалтад Гашуунсухайт боомтыг ч хамруулах хэрэгтэй юм. Кёкүшюзаны алдарт 30 сая ам.долларын хэрэг чинь Гашуунсухайттай холбоотой гэсэн мэдээлэл бий.

Нэмээд “Цагаан хад”-ыг анхаарах шаардлагатай. Гаалийн хяналтын бүс гэдэг бас л асуудал байдаг. Хамгийн гол нь эдгээр боомтод “тусгаар тогтносон” эдийн засгийн дүрэм үйлчилдэг болоод лав 20 жил болчихсон. Энэ утгаараа Замын-Үүд, Гашуунсухайт боомтод маш том авлигын сүлжээ тогтчихсон.

Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтыг онцгойлон авч үзэх хэрэгтэйг эх сурвалжууд хэлж байна. “...Оросыг ухвал татар” гэдэг шиг Замын-Үүдийн байцаагч нарыг “ухвал” хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга, дээрээс нь авлигын үйлдлүүд гарч ирнэ.

Амралтын өдрөөр баривчлагдсан генералын араас бас л Замын-Үүд дэх сүлжээ гарч ирэх бололтой юм.

Тэрчлэн энэ сүлжээгээ тасралтгүй ажиллуулахын тулд бий болгосон олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, гаальтай машин зэргийн арыг сайн “харах” хэрэгтэй.

АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гэж юм бий. Мөн ч их авлигын эх үндэс болсон эд дээ. УИХ-ын гишүүн “А” гэдэг эмэгтэнй энэ С зөвшөөрлөөс болж эрүүгийн хэрэгт орооцолдчихоод байж л байна. АТҮТ-өөс байсгээд л нэг хэлтсийн дарга “С зөвшөөрлийн хэрэг”-ээр шоронд ордог, ял авдаг. С зөвшөөрөл дагасан авлига хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ч бий. Тэрийг Улаанбаатараас удирддаг шинэ, хуучин дарга нар бий гэдэг. Бас АТҮТ-ийн одоогийн даргыг энэ асуудлаар маш сайн шалгах шаардлагатай.

За, гаальтай машин бол олон жил яригдсан. Авлигын том “машин” даа. Бүгд мэддэг. Гэхдээ ямар ч дарга, сайд цэг тавьж, зогсоож чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Цаашлаад төмөр замын тээврийн асуудал бас энд хамаарна. Хэний, ямар компанийн ачаа хилээр саадгүй нэвтэрдэг вэ. Хэн энэ бүхнийг шийддэг вэ. Яг үнэндээ төмөр замын хариуцсан албан хаагч бол юу ч мэдэхгүй. Үүний араас бас л улстөрч гарч ирнэ.

Ийм олон чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулбал, боомтын гацааны бодит шалтгаан ил болно доо. Бас “маажсан” болгоны араас нам нэгтнүүд цухуйхыг үгүйсгэхгүй. Харин энэ Засгийн газар тэр “эрсдэл”-ийг давж, Замын-Үүдийг “цэвэрлээд”, Монголын худалдааны хамгийн том хаалгыг “нээж”, чадвал ард түмэн алга таших болно.

Тэртэй тэргүй та бидний амьдрал Замын-Үүдээс, бас Гашуунсухайтаас хамаардаг болчихсон нь гарцаагүй үнэн юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​