Төв талбайд суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар авсан. Тиймээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй гэдгээ хатуу хэлье.
Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна." гэлээ.
Та хүнд сурталтай хүмүүс одоо боль
энэ Ариунаа гэгч эмч юм бол ажлаа хийхгүй юу гэж хэрүүл өдөөд байгаа юм цалинг олгохгүйгээр ажлаас нь хал
Ариунаа гуай улс төржихөө боль... одоо бол шал дургүй хүрчихлээ... Ажлын байраа суллаж өг ... ажилгүй хүн зөндөө байна. ...
Та нар больдоо. Төр авах арга хэмжээгээ хэллээ. Асуудалд бодитой хандаачээ. Урьд 2 дахин нэмэх талаар ярихгүй юу хийж байсын. Ковидынхоо ард гарчих .. ард түмэн, төр засаг харж байгаа тэд нэмнэ гэж хэллээ... ингэж улс төрчдийн гар хөл болох гэрэг байсан юм уу даа.... Тэмцэл чинь цагаа олсонгүй...