fbpx Уул уурхайг улсын болон орон нутгийн гэсэн зохицуулалттай болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
9 минут 54 секунд

Уул уурхайг улсын болон орон нутгийн гэсэн зохицуулалттай болгоно

Зүүн бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал III цахим чуулган өчигдөр болсон юм. УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оролцогчдод танилцууллаа. Тус чуулганыг УУХҮЯ, АМГТГ, ОҮИТБС-ын ажлын алба, ОУСК болон Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ЗДТГ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхний хэсгээр Лиценз олголт ба орон нутгийн оролцоо сэдвээр өрнөсөн юм. “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт - орон нутгийн оролцоо, хяналт” илтгэлийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст танилцуулсан юм.

Хуулийн төсөлд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход аймаг, орон нутгийн иргэдээс асуудаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр иргэдээс асуухаа больж солбилцолын дагуу Засгийн газраас баталдаг болж байгаа юм байна. Түүнчлэн уул уурхайг улсын болон орон нутгийн чанартай гэсэн хоёр ангилалд хуваасан байна. Нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргадаггүй уурхайг орон нутгийнх гэх бол экспортод бутээгдэхүүнээ гаргадаг уурхайг улсын зохицуулалтай гэж үзэхээр хуульд тусгасан байна. Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмал болон тухайн орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг уурхайнууд нь орон нутгийн зохицуулалттай уурхайд хамаарна. Бусад нь улсын зохицуулалттай уурхайд хамаарна. Улсын зохицуулалттай уурхай нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулна, ингэхдээ аймаг, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг гэрээнд тусгасан байх зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдвал сум, дүүргийн удирдлагатай ОНХАГ-г орон нутгийн зохицуулалттай уурхайнууд байгуулах аж. Ингэхдээ сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд байгуулна гэж оруулжээ. Улсын зохицуулалттай уурхай нь жил бүр ашиглалтын төлөвлөгөө, тайлангаа батлуулж, хүргүүлэх болон орон нутгийн зохицуулалттай уурхай нь уулын ажлын төлөвлөгөөг гурван жилээр хийж, тайлангаа жил бүр хүргүүлэх юм байна.

Түүнчлэн Дорнод, Өмнөговь, Ховд, Дорноговь зэрэг таван аймагт АМГТГ-ын харьяа нэгж байгуулах бол 21 аймагт Эрдэс баялгийн хэлтэс байгуулахаар тусгажээ. Шинэ хуулийг УУХҮЯ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг холбогдох байгууллагуудаар хэлэлцэж дууссан бол олон нийт болон аймаг орон нутаг, иргэний нийгмийн байгууллага бусад оролцогч талуудыг хамруулж дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний хэлэлцүүлэг өнгөрсөн сарын сүүлээр болж баруун бүсийнхэн хуульд саналаа тусгасан бол өчигдөр зүүн бүсийнхнийг оролцуулсан хэлэлцүүлэг болсон юм. Хуулийн шинэчилсэн найруулгад ил тод байдлыг хангах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийг нэмэгдүүлжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор хоёр жил тутамд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргах зохицуулалтыг оруулсан байна. Одоо мөрдөж байгаа хуульд уурхайн хаалт болон нөхөн сэргээх тухайд бүрхэг заалттай явж ирснээс гарсан муу үр дүн олон байдаг. Харин энэ удаагийн хуулийн шинэчлэлтээр байгаль орчин, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, олборлолт, хайгуулын түвшинд түлхүү анхаарсны зэрэгцээ хайгуулын бодлого, төлөвлөлт, ил тод байх, хяналт зэрэг эерэг үр дүн авчрах заалтуудыг тусгасан нь давуу болсон гэж УУХҮЯ-ны шинжээч онцолж байв. Энэ үеэр оролцогч талуудаас хуульд оруулах саналаа илэрхийлж байв. Тухайлбал, нөхөн сэргээлтийн актыг VII маягтаар Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн гарын үсгээр үйлддэг. Мөн давхар Байгаль орчны сайдын тушаалаар маягтыг бөглүүлдэг. Гэтэл сайдын тушаал гараагүй байхад VII маягтаар хүлээн авах боломжтой байна. Үүнийг нэг мөр болгоогүйгээс хийдэл гарах магадлалтай гэсэн юм. Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Д.Ганцогт хуулийн төсөлд саналаа хэлсэн юм.

Тэрээр” Стратегийн орд газруудын шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх, бусад орны туршлагыг судалж тусгах. Мөн орон нутгийн, улсын чанартай гэсэн ангилалд уул уурхайг оруулсан байна. Хамгийн гол нь орон нутагт ирэх үр өгөөжийн хувь хэмжээг тодорхой болгох. Тухайн ашигт малтмал уул уурхайн хүчин чадал, том жижгээс хамаарч, орон нутагт орох мөнгөн дүнг тодорхой хэмжээний интервалд оруулах шаардлагатай байна. Таван жилийн төлөвлөгөөнд оруулна гэсэн бол хувь хэмжээ нь тодорхойгүй байна.Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй АМГТГтохиролцоод явж байна. Гэрээний ил тод байдлыг хэн шаардах вэ. Орон нутагт ирэх хувь өгөөж тодорхой биш байгаа нь мөн л орон нутгийн хөгжил энэ хэвээрээ байна гэсэн үг. АМНӨАТ-ийн 30 хувийн 10 нь суманд, аймагт 20 нь гээд хуучнаараа л явж байна. Орон нутагт замаа тавьчих хэмжээний өгөөж буюу хөрөнгө оруулалт болох хэмжээний хувь хэрэгтэй. Бусад улс үүнийг шийдсэн байна.Тодорхой өөрчлөлт оруулж байж л энэ хууль өгөөжөө өгнө” гэсэн юм. “Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор “Хайгуулын зөвшөөрлөөр нөөцийг нь тогтоогоод Олон улсын хөрөнгийн биржид баялгийг барьцаалж болох уу. Ийм үзэгдэл сүүлийн үед гарч байна. Хуульд зөвхөн банкинд л барьцаалж болно. 10 хувийг нь дотоодын хөрөнгийн биржид гаргана гэжээ. Үүнд анхаарлаа хандуулж хуульд тусгах түүнчлэн хуулийн хэлэлцүүлгийг дахин хийх хэрэгтэй” гэсэн юм. УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг орон нутагт хэрхэн хангах илтгэлийг танилцуулав. Эрдэс баялгийг хатуу хучилттай замаар зөөнө гэж хуульчилсан нь бодит амьдрал дээр нийцэхгүй байна. Орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг тээвэрлэлт тухайн аймгаас баталсан маршрутаар явна. Заавал хатуу хучилттай замаар гэж заагүй гэдгийг илтгэгч тодотгож байв. Түүнчлэн цахим сайтын мэдээлэл ойлгомжгүй удаан байгаа талаар хөндөж байлаа. Үүнд Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хариулахдаа "2022 оноос эхлэн цахимаар бүртгэл хийж эхэлнэ. Мэргэжлийн хүмүүсээс шалтгаалсан зохицуулалт ихтэй байгаагаас их цаг хугацаа шаардаж удаашралтай байна. Гэхдээ энэ асуудлыг илүү хурдан болгохыг зорьж байна” гэв.

Баяжуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгоно

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төрлийг нэмэгдүүлж, баяжуулах үйлдвэрлэл эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах зохицуулалттай болж буйг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст мэдээллээ. Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн адил үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Ингэхдээ орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтаар орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаануудыг гэрээндээ тусгасан байна. Харин гэрээний ил тод байдлыг хангах үүргийг сум, дүүргийн Засаг дарга хүлээж, гэрээ байгуулахаас өмнө олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна гэж заажээ. Баяжуулах үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болон баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болон үүсмэл орд ашиглагч этгээд баяжуулалтын лиценз эзэмших эрхтэй байна. Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 10 хүртэлх жилээр олгох ба сунгалт нь мөн анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгах юм байна.

Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага нь технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай байх, зураг төсөлтэй, түүхий эдийн нөөцтэй, үүсмэл орд эзэмшиж буй бол нөөц нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн, химийн бодисын хэрэглээ нь тодорхой, газар эзэмших болон ашиглах гэрчилгээтэй, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөтэй байх ёстой гэж заажээ.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс ээ!
Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс ээ!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​