Загварынхан дундаа хэл аманд тэр бүр өртөөд байдаггүй нам гүмхэн амьдралыг эрхэмлэдэг нэгэн бол Азийн топ модель Т.Туяамаа. Мэргэжил нэгт залууг насны ханиараа сонгож хөөрхөн охины ээж болсон тэрээр өдгөө Австрали улсад амьдарч буй. Жинхэнэ Монгол төрхтэй эрхэмсэг бүсгүй хэмээн олон нийтэд өндрөөр үнэлүүлдэг тэрээр Австралийн томоохон загварын агентлагт харьяалагдан ажиллаж байгаа ажээ. Хайртай залуутайгаа хамт харийн оронд ажиллаж, амьдрахаар одсон мисс, загвар өмсөгч Т.Туяамагийн төрсөн өдөр болж өнгөрчээ. Төрсөн өдрөө танилын хүрээндээ тэмдэглэсэн түүний гайхалтай өдрийн зургуудаас хүргэж байна.