fbpx Б.Лхагвасүрэн: Тээврийн зардал цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
3 минут 22 секунд

Б.Лхагвасүрэн: Тээврийн зардал цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тээврийн зардалтай холбоотой асуудал хөндөгдөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн бодлогоо нэгтгэхгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ. Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт элдвийн зүйлсээ зогсоож, тойргийн мөнгөө болиод өг гэж зөндөө хэлсэн. Төсвийн мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй байшин, барилга баригддаг. Барилгын материалыг 600 сая ам.доллароор худалдаж авч байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хийдгийг дэмжье гэсэн боловч одоо тэрхүү үйлдвэрлэлүүд нь үүд хаалгаа хааж байна.

Эрээн дээр ирсэн бараа бүтээгдэхүүн наашаа орж ирэх гэж 30-40 хоног зарцуулагддаг нь хятадуудын буруу юу? энэ асуудлыг хятадуудын буруу гэж яриад байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор тээвэр ложистикийн зардал нэмэгддэг. Үүнийг хэрхэн үнийн өсөлттэй уялдуулж байна вэ? Байгалийн баялгаас ам.доллар олно гэж харж байгаа нь зөв ч гэсэн түүнийг зөөдөг тээвэр ложистик байхгүй нь Хятад улсын буруу биш Монголын Засгийн газрын буруу. Яагаад тээврийн салбарын асуудлаа шийдэхгүй байгаа вэ? Мөн валютын ханш зөвхөн өнөө маргаашийн асуудал биш. Валютын ханш төсвийн мөнгөтэй хэрхэн уялдаж байгаа вэ" гэж асуув.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого хатуурч байгаа нөхцөлд төсвийн бодлого алдагдалгүй, зардал нь бага түвшинд орж ирэх юм бол бодлогын нийцтэй байдал хангагдана. Энэ утгаараа валютын ханш, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад богино хугацааны үр дүн гарна. Төв банк төлбөрийн тэнцэл, гадаад худалдааг ашигтай гаргах бодлогын саналыг гаргаж Сангийн яаманд хүргүүлдэг. Мөн энэ талаар санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэйгөө нээлттэй ярилцдаг.

Тээвэр ложистикийн зардал өсөлттэй байгааг дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байна. Тээврийн зардал 2,000 ам.доллар байсан бол цар тахлын үед 10,000 ам.долларыг давсан. Харин өнөөгийн байдлаар 7,000 ам.доллар болсон нь цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан байна. Гэвч ковидын өмнөх үеэс 4 дахин өсөлттэй байгаа.

Тээврийн зардал импортын бараа бүтээгдэхүүний зардлаар дамжин цуг орж ирдэг тул инфляцын 60-70 хувийг тодорхойлж байгаа юм. Хэсэг хугацааны дараагаар буцаад хэвийн байдалдаа хүрэх байх гэж Төв банкны зүгээс төсөөлж байна. Мөн төсвийн зардал 20 их наяд буюу ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа. Улсын төсөв ДНБ-ий 30 хувиас доогуур байвал мөнгөний бодлогод сайн дэмжлэг болно" хэмээн хариуллаа.

Б.Лхагвасүрэн: Ирэх оноос ипотекийн зээлийг зогсооно

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​