fbpx Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 30 секунд

Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”-2

Манай улс “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ улсын төсвөөс жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардал 2009 онд 85 сая төгрөг байсныг 2014 онд 210 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн ч 2015-2018 онд буурч 150 сая төгрөг болсон талаар Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 07-ны 78 дугаар тогтоолд дурджээ. Тус тогтоолд дурдсанаар 2017-2021 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 33.8 сая төгрөгийг олон улсын байгууллага, гадаад орны төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв.

Дээрх төсвийн үзүүлэлтээс харвал Монгол Улсын Засгийн газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг 3-5 дахин багасгахын сацуу олон улсын байгууллагаас авахаар болжээ. Гэтэл НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт зогссоноос хойш зорилтот бүлэгт үнэгүй олгох ёстой жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах улсын төсөв ор сураггүй алга болсон асуудлыг бид “Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?” гэсэн эхний нийтлэлээрээ хөндсөн. Өрхийн эмнэлгүүдийг зорьж, сурвалжлага бэлтгэснийхээ дүнд бид дүүргээс өрхийн эмнэлгүүдэд олгодог байсан жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийн “сүлжээ” тасарч, өрхийн эмнэлгүүд өөрсдийн төсвөөс гаргадаг болсныг ил болгосон. Ингэхдээ үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх чухал үүрэгтэй жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж хангалттай бус, жирэмслэлтээс хамгаалах гурван сарын тариа улсын хэмжээнд тасарсныг эмч нарын яриагаар батлан харуулсан билээ. Энэ удаа дүүргийн эмнэлгүүдээс бэлтгэсэн дараагийн сурвалжлагаа уншигч танд хүргэж байна.

“Дүүргийн эмнэлэгт санхүүжилт ирдэггүй учир өрх хариуцдаг”

Манай сурвалжлах баг хамгийн эхэнд 100 айлын автобусны буудлын хойно байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо. Угтах ажилтанд “Зорилтот бүлэгт үнэгүй олгодог жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл авах гэсэн юм” хэмээн учир шалтгаанаа хэлбэл хоёрдугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн эмчтэй уулзахыг зөвлөлөө. Ийн бид эмэгтэйчүүдийн эмчтэй уулзахад “Хариуцсан мэргэжилтэн нь одоогоор алга. Дүүргийн эмнэлгүүдийг өөрсдийн төсөвдөө суулган жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг ав гэдэг. Гэвч манай эмнэлэг тусгай төсөв гаргадаггүй. НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт зогсоод гурван жил болж байна. Үүнээс хойш өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгож байгаа” гэсэн юм. Тэрбээр яг энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь биш учир нэр, албан тушаалаа бидэнд хэлэхээс татгалзсан юм.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төв байр руу очвол “Эрүүл мэндийг дэмжих төв энэ асуудлыг хариуцна” гэв. Тус эмнэлгийн урд байрлах Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төв гэсэн хаягтай байр руу орлоо. Үүдэндээ “Манай эмнэлэг Эрүүл мэндийг дэмжих төв болсноор Баянзүрх дүүргийн бүх хорооны эрт илрүүлгийг хийж эхэлсэн. Эх урвалж тасарсан тул урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээг аравдугаар сарын 17-ноос эхэлж БЗЭМТ-ийн харьяа Дарь-Эх нэгдсэн эмнэлэг дээр авна. 2022 оны есдүгээр сарын 30” гэсэн зарлалын хуудас наажээ.

Ийн дотогш орж тус төвийн поликлиникийн эрхлэгчээс зорилтот бүлэгт үнэгүй олгодог жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн түгээлттэй холбоотой мэдээллийг тодруулахаар ирснээ хэлбэл “Сансар 10 дугаар төв буюу салбар амбулатори 1-д Нөхөн үржихүйн тасаг бий. Тэр газраас тодруулаарай” гэв. Ийн бид Баянзүрх дүүргийн эмнэлгийн Сансар 10 дугаар төв хэмээн олон нийт мэдэх Нэгдсэн эмнэлгийн хоёр давхрын 209 тоот өрөөнд байрлах эмэгтэйчүүдийн эмчтэй уулзвал “Манайхаас жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгодоггүй. Авах шаардлагатай хүн ирвэл өрхийн эмнэлэг рүүгээ явуулдаг.

Охидын спиралыг цөөн тоогоор татдаг. Өмнө нь дүүргээс олгодог байснаа яагаад зогсоосныг Дарь эх төвийн эмч Тунгалаг мэднэ” гэсэн юм. Ийн бид Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн эмч н.Тунгалагтай холбогдвол “Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийг нь авчихсан учир өрхөөс жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгож байгаа. Дүүрэгт санхүүжилт ирдэггүй. Саяхан судалгаа авсан. Ирэх оноос эдгээр хэрэгслийг дүүргээс олгодог болох хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байгаа юм билээ” гэсэн хариу өгсөн юм.

2013 оноос хойш жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл тасалджээ

Улаанбаатарын төвийн хоёр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар ийм зөрүүтэй хариултыг бидэнд өглөө. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч “Дүүргийн эмнэлгийг өөрсдийн төсвөөс зорилтот бүлэгт үнэгүй олгох жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг авахыг тушаасан” хэмээн ярьсан бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Дүүрэгт санхүүжилт ирдэггүй учир эм, хэрэгсэл авах шаардлагатай иргэдээ өрхийн эмнэлэг рүүгээ явуулдаг” гэж ярьсан юм. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 2019 оны долдугаар сарын 5-нд жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл татан авах 45 сая 592 мянган төгрөгийн өртөгт тендер зарласан тухай мэдээлэл tender.gov.mn сайтад ил байна. Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг эрх мэдэл бүхий хэн нэгэн нь “залгичихсан уу” гэсэн асуултад хариулт эрэхэд хүргэсэн юм.

Жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийн санхүүжилт буурч, төвөөс ханган нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор 2013 оноос хойш эрүүл мэндийн байгууллагуудад жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл /ЖСЭХ/ нэлээд тасалдах болсон. Эрүүл мэндийн байгууллагуудын тал гаруй хувьд нь захиалга өгснөөс хойш нэг сараас дээш хугацааны дараа ЖСЭХ-ийг ханган нийлүүлдэг” гэж “Монгол Улс дахь гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ-2016”-д дурджээ. Үүнээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн ч нөхцөл байдал улам дордож, өрхийн эмнэлгүүдээс өөр газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг олгохоо зогсоожээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд төсөвдөө тааруулан 1-1.2 сая төгрөгийг эм, хэрэгсэл авахад зарцуулдаг. Хүмүүс өөрсдөө ирж, сайн дураараа авахгүй бол гэрээр нь очиж тараах гэсэн зохицуулалт байхгүй. Төрийн хайхрамжгүй, хариуцлагагүй энэ үйлдлээс болж хэдэн мянган эх үр хөндүүлж, хэдэн мянган хүүхэд хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хайр, халамжаас хол хөндий өсөн бойжиж байгаа бол.

Гэтэл дэлхийн хэмжээнд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулсан нэг ам.доллар тутамд эрсдэлтэй жирэмсэн үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зардлыг 1.47 ам.доллараар бууруулах боломжтой хэмээн үздэг. Тиймээс бид дараагийн нийтлэлээрээ дэлхийн улс орнууд зорилтот бүлэгтээ жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг хэрхэн олгодог талаарх олон улсын туршлагаас хуваалцах болно.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эдийн засаг өсөж, инфляц буурах төсөв
Эдийн засаг өсөж, инфляц буурах төсөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​