fbpx РИШИ СУНАК: Их Британийн Ази гаралтай анхны Ерөнхий сайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 44 секунд

РИШИ СУНАК: Их Британийн Ази гаралтай анхны Ерөнхий сайд

Ялагдалаар дамжсан ялалт

Консерватив намын удирдагчийн төлөөх өрсөлдөөнд ялагдсанаас хойш долоон долоо хоногийн дараа Риши Сунак хоёр дахь удаагийн өрсөлдөөндөө ялалт байгуулж чадлаа. Түүний цорын ганц өрсөлдөгч нь "марафон"-оос татгалзаж байгаагаа зарласны дараа тэрээр намынхаа гишүүдийн шаардлагатай 100 саналыг авсан цорын ганц оролцогч, бас ялагч болжээ.

Ийнхүү Сунак Тори намын дарга болж, албан ёсны процедур дууссаны дараа түүхэн дэх анхны Ази гаралтай Британийн Ерөнхий сайд болох юм.

Наймдугаар сард Сангийн сайд асан Риши Сунак Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнд фаворитуудын нэг байсан ч Лиз Трасст ялагдсан.

Харин энэ удаад тус улсын хамгийн өндөр албан тушаалын төлөөх хоёр дахь оролдлого Жонсон нэрээ татсаны дараа амжилттай болох нь бараг тодорхой болчихлоо. Одоо түүний өрсөлдөгч нь олонд төдийлөн танигдаагүй Пенни Мордаунт болж хувирав.

Риши Сунак ямар удирдагч байж чадах вэ?
Ерөнхий сайдын төлөөх наймдугаар сарын өрсөлдөөний үеэр Сунак Их Британийн эдийн засагт голчлон анхаарч, хямралаас гаргах төлөвлөгөөгөө санал болгож буй.

Сунак тэр үед BBC-д өгсөн ярилцлагадаа "худал амлалтаар ялахаас" илүүтэй лидерийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан нь дээр гэж хэлсэн нь өрсөлдөгч Лиз Трассын татварыг бууруулах амлалт илэрхий бүтэлгүй гэдгийг хэлсэн хэрэг байв.

Риши Сунак зах зээлд сүүлийн үед үүсээд буй үймээн самууны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд тэрээр улс орноо "эдийн засгийн гүн хямралаас" гаргахын тулд, мөн Тори //намаа нэгтгэхийн тулд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшиж байгаагаа мэдэгдээд буй.

Сунак 2020 оны 2-р сард Сангийн яамны канцлер болж тахлын дэгдэлт болон удаан үргэлжилсэн хөл хорионы нөхцөлд Их Британийн эдийн засгийг удирдах үүрэгтэй тулгарсан.

Олонх британичуудын хувьд тэр архи уудаггүй, харьцангуй залуу хүн. Хөл хорионы эхэн үеэр тэр 40 нас хүрсэн.

2020 оны хавар тэр цар тахлыг даван туулахын тулд улс орныхоо төлөө чадах бүхнээ хийхээ амлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 350 тэрбум фунт стерлингийн дэмжлэг үзүүлэхээ зарласан бөгөөд санал асуулгаар түүний хувийн рейтинг огцом өсч байв.

Гэсэн хэдий ч Их Британийн эдийн засаг шуургатай хэвээр байлаа. Сунак өөрөө 2020 оны 6-р сард Даунинг гудамжинд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр торгууль хүлээж байв.

Үүний зэрэгцээ Сунак болон түүний гэр бүлийн санхүүгийн асуудал олны анхааралд орж, эцгийнхээ Энэтхэгийн Infosys компанид багагүй хувийг эзэмшдэг, өнгөрсөн жил 10 сая фунт стерлингийн ногдол ашиг авсан эхнэр Акшата Муртигийн татварын асуудал шуугиан дэгдээсэн юм.

Мурти татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, нөхрийнхөө улс төрийн дарамт шахалтыг багасгахын тулд тэр хилийн чанад дахь орлогоосоо Британид татвар төлж эхлэхээ мэдэгджээ.

Риши Сунак гэж хэн бэ

Сунакийн эцэг эх Энэтхэгчүүд бөгөөд Зүүн Африкаас Их Британид иржээ. Тэрээр 1980 онд Саутхэмптон хотод төрсөн бөгөөд аав нь ерөнхий эмч, ээж нь эмийн сан эзэмшиж, ажиллуулдаг байжээ.

Тэрээр Винчестер коллеж хэмээх элит хувийн сургуульд суралцжээ, Дараа нь Сунак Оксфордод философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцсан. .

Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа тэрээр ирээдүйн эхнэр, Энэтхэгийн тэрбумтан, мэдээллийн технологийн Infosys компанийн үүсгэн байгуулагч Нараяна Мертигийн охин Акшата Мертитэй танилцжээ.

Хосууд хоёр охинтой. 2001-2004 онд Сунак Goldman Sachs-д шинжээчээр ажиллаж байсан. Түүнийг парламентын хамгийн баян гишүүдийн нэг гэгддэг хөрөнгө орогынхоо талаар олон нийтэд мэдээлдэггүй.

Sky News-ын хөтлөгч Кэй Берли түүнээс өөрийгөө Ерөнхий сайд болоход хэтэрхий баян гэсэн мэдэгдлийг хэрхэн хүлээж авч байгааг асуухад " инфляци бүх иргэдэд нөлөөлж байгаа бөгөөд Лиз Трассаас ялгаатай нь сүүлчийн сонгуульд түүний хөтөлбөр нь ядууст туслах зорилготой байгааг дурджээ.

2015 онд Сунак Йоркшир мужийн Ричмонд хотын парламентын гишүүн болж, Тереза ​​Мэйгийн засгийн газарт албан тушаал хашиж байжээ. Харин Борис Жонсон түүнийг Төрийн сангийн тэргүүн нарийн бичгийн даргаар томилж байв.

2020 оны 2-р сард тэрээр Сангийн сайдаар томилогдсон бөгөөд Жонсоныг эхэндээ хүчтэй дэмжиж байсан ч дараа нь өөрийн эдийн засгийн бодлого нь Ерөнхий сайдынхаас эрс ялгаатай гэж үзэж огцорсон юм.

Эх сурвалж: ВВС

ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна
ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​