fbpx ОХУ, Украины өнөөгийн нөхцөл байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 49 секунд

ОХУ, Украины өнөөгийн нөхцөл байдал

X зууны эхэн үед Украин Улсын өнөөгийн газар нутагт Украинчуудаас гадна еврей, орос, польш, немц, татар үндэстнүүд зонхилон аж төрдөг байсан бол XX зуунд Зөвлөлт засгийн хүн ам зүйн бодлогын үр дүнд үндэстний бүтэц өөрчлөгдөж оросууд нэмэгдсэн. 1920 онд хүн амын 10 хүрэхгүй хувь нь оросууд байсан бол 1980-аад онд 20 гаруй хувь болж нэмэгдсэн байдаг. 1992 онд 51.7 сая хүн амтай байсан тус улс 2022 он гэхэд 41.7 сая болж буурсан байдаг. Үүний гол үндэс нь хүн ам цагаачлалын асуудалтай холбоотой. Украины нийт хүн амын 43-46% нь орос хэлийг хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, Крымд 97%, Днепропетровск 72%, Донецк 93%, Запорож 81%, Луганск 89%, Николаевск 66%, Одесс 85%, Харьков 74% нь тус тус орос хэлээр ярьдаг. Крым 2 сая, Донецкийн Бүгд найрамдах улс 4 сая, Луханскийн Бүгд найрамдах улс 2 сая, Харьков 2.6 сая, Днепрпетровск 3 сая хүн амтай.

Яагаад Крым, Донецк, Луганск гээд байгаа шалтгаан нь энэ.

1991 онд ЗХУ задрахад Украин, ОХУ нь өөр өөрсдийн бие даасан тустаар улсуудаа байгуулж, цаашдын хөгжлийн замаа сонгосон бөгөөд цөмийн зэвсгийн статусыг ОХУ хадгалж үлдсэн. Зөвлөлтийн орнуудын шилжилтийн бүхий л хүнд үеийг Орос ч, Украин ч туулсан. ОХУ- ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн орнууд болох Украин, Беларусь, Казахстан нь ОХУ-ын хувьд харилцааны амин чухал субъектүүд. Учир нь эдгээр улс нийлээд 200 гаруй сая хүн амтай зах зээл. Нэмээд Төв Ази, Кавказын нурууны улсуудыг оруулбал 250 гаруй сая буюу АНУ-д дөхөж очих хэмжээний Зах зээл. Эдгээр улсгүйгээр ОХУ нь маш хүндэвтэр байдалд орох болно хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Эдгээр улсуудыг өөрийн нөлөөнд, холбоотны хэмжээнд байлгах нь Оросын гадаад бодлогын нэн чухал асуудал. Үүнд нь 2004 оноос хойших Украины үйлдлүүд шууд болон шууд бусаар харшилж эхэлсэн. ЗХУ тэргүүтэй социалист систем задарснаар ОХУ, Өрнөдийн хоорондын жийргэвч бүс болох Зүүн Европын орнууд Өрнөд рүү хандаж НАТО-гийн гишүүн болцгоосон. Ингэснээр Өрнөд, Оросын хоорондын жийргэвч бүсийн тогтолцоог хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улс болох Молдав, Украин, Гүрж, Балтийн тэнгисийн ойр орчмын улсууд мөн Кавказын нурууны улсууд гүйцэтгэх болсон. Энэ л бүсэд Орос, Өрнөдийн орнууд хоорондын далд өрсөлдөөн эхэлсэн. Энэхүү өрсөлдөөн нь Украиныг өөр өөрсдөдөө зөөлөн жийргэвч байлгах нь улс төр, эдийн засгийн бодлогоор тодорч эхэлсэн. 2004 оноос Балтийн тэнгисийн орнууд НАТО-д элссэнээр жийргэвчүүд бүр ч асуудал дагуулж эхэлсэн ба ОХУ нь НАТО-той шууд хиллэх болсон. 2008 онд Украин болон Гүрж Улс НАТО-гийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамрагдах хүсэлтээ гаргасан юм. Энд хамрагдсан улс нь уг эвсэлд элсэх бүрэн боломжтой гэсэн үг. 2009 онд “Восточное партнёрство" (Дорнын түншлэл) хөтөлбөрийг боловсруулж, үүндээ Украин болон хэд хэдэн улсыг улс төр, эдийн засгийн хүрээнд хамруулах чиглэл гаргасан бөгөөд үүгээрээ Украинтай илүү дотно харилцааг бий болгосон. Энэ үеэс л Украин нуруугаа харуулах нь гэсэн ойлголт Орост бий болж эхэлсэн.

ОХУ болон Украин хоорондын дайн /ОХУ нь Цэргийн тусгай ажиллагаа ч гэж нэрлээд байгаа/ нь анх Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 2 дугаар сарын 24-нд ард түмэндээ хандаж Украин Улсын Донбасс хотод тусгай байлдааны ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэнээр эхэлсэн юм. Уг ажиллагааны гол зорилго нь оросууд элэг нэгт ахан дүүсээ доог тохуу, хүчирхийлэл, хоморголон устгал, доромжлолоос хамгаалах байсан юм.

Өнөөдрийг хүртэл хэдийнэ нэг жил гаруй хугацааны турш тус ажиллагаа нь үргэлжилж байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд улс орон бүрт харилцан адилгүйгээр нөлөөлөх болов. Харин манай улсын хувьд харьцангуй мэдрэг байна. Өөрөөр хэлбэл ОХУ нь Монгол Улсын хойд хөрш, гадаад худалдааны томоохон түнш орон тул шууд бус байдлаар нөлөөлөх үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Тухайлбал бараа, материал, түүхий эдийн олдоц муудах, тээвэр ложистикийн саатал гарах, гадаад төлбөр тооцоо гацах зэрэг шууд нөлөөлөл зах зээлд үүсэж байна. Ийнхүү түүхий эдийн хомсдол, тээвэрлэлтийн өртөг нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаануудын нэг болов.

ОХУ-ЫН УКРАИН УЛСАД ЯВУУЛЖ БУЙ ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ?

ОХУ-Украины дайн түүнээс үүдэлтэйгээр АНУ болон Европын улс орнуудаас тавьсан эдийн засаг санхүүгийн хориг арга хэмжээ нь дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх нийлүүлэлтийг бууруулж, үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлж байна. Экспортын хувьд ОХУ байгалийн хий, улаан буудайн 18 орчим хувь, газрын тосны 13, наран цэцгийн тос, бордооны тус бүр 15, хөнгөн цагаан болон зэсийн 10 орчим хувийг тус тус бүрдүүлдэг. Харин Украин Улс дэлхийн наран цэцгийн тосны экспортын 55, эрдэнэ шишийн 18, улаан буудайн 10 орчим хувийг дангаар эзэлдэг. Украинд эдгээр ургамлуудыг тариалдаг гол бүс нутгийн нийт тариалангийн 70 орчим хувь нь дайны хөлд өртөөд байгаа юм. Үүнээс улбаалж 2020 оны тариалалт муу, ургацаар дамжуулан эдгээр хүнсний нийлүүлэлт ирэх онд тааруу байхыг илтгэж, нөөцлөлт хүлээлтээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. ОХУ нэг өдөрт 6,6 сая баррель газрын тос экспортолдог, ОХУ болон Украин Улс хамтдаа дэлхийн улаан буудайн зах зээлийн 30 хувийг бүрдүүлдэг. Мөн наран цэцгийн тосны худалдааны 70 хувийг эзэлдэг. Иймд дайнаас үүдэн ийм их хэмжээний нийлүүлэлт дэлхийн түүхий эдийн зах зээлд буурснаар үнийн өсөлт Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд огцом өсөж байна. Нийлүүлэлт буурснаас болж байгалийн хийн үнэ түүхэндээ хамгийн оргил үнэдээ хүрсэн бол үр тарианы үнэ сүүлийн 10 жилд байгаагүй өндөр үнэд хүрсэн юм. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ложистик, тээврийн зардлын өсөлт дэлхийн үнийн өсөлтөд тусгалаа олоод байсан бол одоо дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол дэлхий дахинд хүнд цохилт болоод байна.

УКРАИНЫ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ

Украины үндэсний эрх ашиг гэдгийг том утгаар нь тус улсын тусгаар тогтнол баталгаатай, газар нутаг нь бүрэн бүтэн байх, үндэсний хэл соёл, шашин шүтлэгээ хамгаалж хөгжүүлэх, иргэдийнхээ аюулгүй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг хангах, дэлхийн олон улс оронтой энхийн харилцааг хөгжүүлэх зэргээр тоймлож болно. Эдгээрийг зөрчсөн аливаа үйлдэл нь Украины үндэсний эрх ашигт заналхийлсэн буюу хор хохирол амсуулсан хэмээн үзэж бүхий л аргаар, түүний дотор цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах учиртай.

Гэтэл өнөөдрийн байдлаар уг цэргийн тусгай ажиллагаа (дайн) эхэлснээс хойш Украин Улсад хүн ам, цагаачлалын томоохон хямрал үүсгэсэн юм. Албаны хүмүүсийн хэлснээр 8 сая орчим иргэн эх орноосоо дүрвэж, 9 сая хүн дотоод шилжилт хөдөлгөөн хийжээ. Гадагшаа дүрвэгсдийн дийлэнх хувь нь Европын холбооны улсыг зорьсон.

Өнөөдрийн хямралын үндэс нь Крымийн аннекси. Учир нь Украины үндэсний эрх ашиг шууд зөрчигдсөн нь харагдаж байгаа. Яагаад Крымийн асуудал үүссэн бэ? Крымийн асуудалд тайлбар хийхийн тулд уг асуудал үүсэхийн өмнөх буюу тухайн үеийн олон улсын харилцаанд анализ хийх ёстой. 1997 онд Орос, Украины хооронд найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээг байгуулж, 1999 онд хүчин төгөлдөр болгосон. 1994 онд ОХУ, АНУ, Их Британи нь Будапештэд болсон олон улсын уулзалтаар Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, батлан даахаа баталгаажуулсан. Түүнчлэн 2 улсын хоорондын хил хязгаараа хүлээн зөвшөөрсөн гэрээ ч бий. Эцэст нь дүгнэхэд Орос, Украины дайн эхэлснээс хойш албаны эх сурвалжуудын мэдээлснээр ойролцоогоор доод тал нь 5000 орчим энгийн иргэн амь насаа алдаж, 7000 гаруй энгийн иргэн шархдаад байгаа бөгөөд бодит хохирол үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байгаа юм. ОХУ болон Украин Улс хоорондоо гурван ч удаа дайныг зогсоох уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулсан боловч хараахан үр дүнд хүрэхгүй байгаагаас авч үзвэл ОХУ болон Украинд өрнөж буй дайн нөгөө талаас цэргийн тусгай ажиллагаа нь ойрын хугацаанд дуусахгүйгээр үл барам цаашид улам ширүүсэх, сунжрах, олон улсыг хамрах магадлал өндөр байгаа юм. Мөн олон улс ялангуяа барууны орнууд болон томоохон аж ахуйн нэгжүүд дайныг шүүмжлэн эсэргүүцэж байгаа бөгөөд Украинд цэрэг зэвсэг, бусад төрлийн тусламж явуулахаас гадна ОХУ болон Беларусь Улсад эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм.

Ахлах дэслэгч Г.ИТГЭЛ

Эх сурвалж: "Соёмбо" сонин

О.Хангай: Хүний амьдралын цаг хугацаа бүрд эрүүл хоол идэж, сайхан хувцаслаж явах ёстой гэж боддог
О.Хангай: Хүний амьдралын цаг хугацаа бүрд эрүүл хоол идэж, сайхан хувцаслаж явах ёстой гэж боддог
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​