fbpx Хүний эрхийг тунхагласан 75 жил ба Монгол Улс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 34 секунд

Хүний эрхийг тунхагласан 75 жил ба Монгол Улс

Дэлхий дээрх найман тэрбум хүний эрхийг НҮБ-аас баталгаажуулж өгөөд 75 жилийн ойтойгоо золголоо. Хүний жам ёсны эрхийг баталгаажуулсан 30 зүйл заалттай харахад “авсаархан” мэт боловч утга санаа өргөн дэлгэр энэхүү баримт бичиг бол хүний эрхийг хамгаалах хамгийн хүчтэй тунхаглал юм. Тиймдээ ч НҮБ-ын гишүүн орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг өдөр бүр, цаг минут тутамд чанд мөрдөн хэрэгжүүлэхийг уриалдаг.

Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгохыг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны аравдугаар сарын 10-ны өдөр баталсан. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд түүхт ойтой давхцаж нийтээрээ хүний эрхийн мөн чанар, түүнд тусгасан хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж эрчимжүүлэх, ирэх 25 жилд ахиц дэвшил, эерэг өөрчлөлтийг бий болгох амлалт өгөх ажил өрнүүн байна.

ХЭҮК-ын мэдээлснээр манай улсад сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, хүний эрхийн асуудлаар дүгнэлт хийн, зөвлөмж гаргажээ. Монгол Улсын хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенц зохих түвшинд хүрсэн. Гэвч Монгол хүний амьдралын чанар сайжраагүй. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчгүйтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд хүний эрхтэй холбоотой 10469 өргөдөл гомдол ирсэн гэдгийг комиссынхон тайлагналаа.

Манай улс 2020 оны байдлаар Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт, 2023 оны байдлаар Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116 дугаарт, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт, Хүүхдийн эрхийн индексээр 193 орноос 93 дугаарт, Жендерийн тэгш бус байдлын индексээр 195 орноос 76 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Тэрдундаа Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байрт явж байна. Үүнийг алдаатай ч, ололт бий гэж харж байгааг парламент онцлов.

Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан заавар зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж 2020 онд ХЭҮК-ын хуулийг шинэчилж, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг ч баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон гэдгийг мөн онцолж буй. Товчхондоо, хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай гэдэгт төрийн байгууллагууд санал нэгдэж байгаа.

Бид “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байна вэ?”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал: Хүн бүр сурч боловсрох эрхтэй”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал 75 жил: Хүүхдийн эрх”, “Хүний эрхийг тунхагласан 75 жил ба Монгол Улс”, “Хүний эрхийг тунхаглаад 75 жил болсон ч...”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал: “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, "Иргэдэд эрх олгох биш дарамт болсон хууль баталсаар ирсэн" зэрэг нийтлэл сурвалжлагыг бэлтгээд байна.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа итгэл үнэмшлийн тусгал юм. Дэлхий нийтээр айдсаас ангид, эрх чөлөөтэй, төрийн үйл хэрэгт оролцох ёстой. Үүний тулд тодорхой эрх чөлөөг хангах ёстой гэдгийг гаргаж ирснээрээ энэхүү баримт бичиг үзэл санааны хувьсгал гэж хэлж болно. Хүн сайхан амьдрахын тулд ямар нөхцлүүд хангагдах ёстой вэ гэдгийг харуулсан алсын хараа” гэдгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа манай сонинд ярьсан. Харин хүний эрхийн хуульч, судлаач Л.Галбаатар “Тунхаглалын хувьд олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл заавал дагаж мөрдөх шинж агуулсан баримт бичиг хэдий ч заншлын хэм хэмжээнд тооцогддог. Товчхондоо Монгол Улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэх нэр нүүргүй шахуу болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтууд бол зөвхөн наад захын жишиг хэм хэмжээ бөгөөд түүнээс дээрдүүлэн хэрэгжүүлэх ёстой. Манайд энэ наад захын хэм хэмжээний хэрэгжилт ярихад ч хүндхэн байгаа” хэмээн шүүмжлэлтэй хандсан байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой уламжлал ёсоор арванхоёрдугара сарын 10 буюу бямба гарагт тохионо. Эл өдрийг тохиолдуулан Их Хурлын дарга Г.Занданшатар 196 тоот захирамж гаргалаа. Хүний эрхийг тунхагласан ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо. Парламентын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд морин цагт эхэлнэ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-д “АН-ын хүн” алга уу
АН-д “АН-ын хүн” алга уу
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​