fbpx Импортыг орлох “удирдлага” өрх бүрт бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 33 секунд

Импортыг орлох “удирдлага” өрх бүрт бий

Улс орны амин сүнс болсон эрчим хүч, тог цахилгааны хязгаарлалт, тасалдал нь өвлийн ид үед анхаарал татсан асуудал хэвээр байна.
Дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, оргил ачааллын хэрэгцээгээ ОХУ-аас импортоор авч хаасаар өнөөдөртэй золгож буй. Өмнө нь бид хойд хөршөөс жилд 130 орчим сая кВт.ц цахилгаан худалдаж авдаг байсан учраас санаа зоволгүй ирсэн байж болно. Харин 2022 оноос хэрэглээ өсөж 500 орчим сая кВт.ц эрчим хүч худалдан авсан бол өнгөрсөн жил уг үзүүлэлт 50 орчим хувиар өсөж 750 сая кВт.ц болж, энэ онд 970 сая кВт.ц-т хүрч цойлох төлөвтэйг албаны хүмүүс тооцоолж сууна. Хот хүрээгээ тэлж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам Монгол орон гаднаас улам хараат болсоор. Ялангуяа 17:00-22:00 цагийн хооронд бүгд хоолоо хийгээд, зурагтаа үзэж эхлэнгүүт хоногийн хэрэглээ 1632 мВт-д хүрч /2023.11.21/ гэнэт өсдөгийг мэргэжилтнүүд хэлж байна. Оргил ачааллын энэ үеийг манай дулааны цахилгаан станцууд зуухаа ажиллуулаад хангачихаж болох ч 16:00 цагийн турш ажиллаж байж хүчин чадлаа авдаг аж. Мөн тэр хэмжээгээрээ ажиллаж байж унтардаг онцлогтой юм байна. Энэ хугацаанд урсах түлш, ажиллах хүчний зардлыг оргил ачааллаа импортоор авч хаах нь хамаагүй хямд тусдаг тухай мэргэжилтнүүд ярьдаг. Гэвч энэ байдлаар явсаар одоо эцэстээ хязгаарлагдмал нөөцийн нэг болох нүүрсээр ажилладаг станцууд дампуурлаа зарлах хэмжээнд алдагдалд оржээ. Энэ нь нэг талаас цахилгааны үнэ тарифыг улсаас тогтоон барьж ирсний уршиг. Түүнчлэн “Ковид-19” үед төрөөс цахилгааны үнийг тэглэсэнтэй холбогдож хэрэглээ 38 хувиар огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрөөс цахилгааны үнийг даах болсон нь иргэдийн сэтгэлгээ, хэрэглээ хэвийн үеийнхээс өөрчлөгдсөн гэсэн үг. Зарим иргэд нохойны үүрэндээ цахилгаан халаагуур оруулсан байсан гэдэг.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд цахилгааны үнийг аж ахуйн нэгжийн хэрэглээнээс хамаарч 14-38 хувиар нэмсэн ч алдагдлаа бүрэн нөхөх хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдөр 1кВ/т цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй бодит өртөг 243 төгрөг. Үүнийг цааш нь айл өрхийн хэрэглээнд нийлүүлэхдээ 140 төгрөг, энгийн хэрэглээтэй аж ахуйн нэгжид 222, уул уурхайн компаниудад 294 төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудад 50 төгрөгөөр илүү харин өрхийн хэрэглээнд 103 төгрөгөөр дутуу, энгийн аж ахуйн нэгжүүдэд 21 төгрөгөөр дутуу нийлүүлсэн гэсэн үг. Хэдийгээр үнэ тарифын зохицуулалт хийж алдагдлыг бууруулж буй ч бүрэн нөхөхгүй байна. Гэхдээ 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан салбар дээрх зохицуулалтыг хэрэгжүүлснээр 2023 онд алдагдал 47 тэрбум төгрөг болж буурчээ. Цаашид бодит өртөгийг 40 хувиар нэмэгдүүлснээр дээрх алдагдлыг нөхөх боломжтой. Тиймээс урт хугацаанд үнэ тарифын зохицуулалтаар шийдэх боломжгүй. Тэгвэл бидэнд олон улсад туршигдсан хэрэглээ талын удирдлага /Demand Side Management/ , хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр арга туршлагыг хэрэгжүүлэх нь оновчтой гэж ЭХЗХ-ны зохицуулагч, доктор (Ph.D) П.Товуудорж ярьж байна.
Орой гэртээ цугларч зурагтын удирдлага булаалцалддаг шиг гал тогоо, ахуйн хэрэглээ дэх эрчим хүчээ удирдаж дадах нь чухал болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний талын удирдлага, хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр аргыг хэрэгжүүлбэл,67 мгВ/т эрчим хүч буюу 120 сая төгрөг хэмнэх боломж бидэнд байгаа аж.

Эрчим хүчний “шимэгч”-ээс ангижирвал жилд 6.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

Хөргөгч, плитка, ус буцалгагчийн ажиллах цагийг богиносгож, телевиз, чийдэнг нэгжийн хүчин чадал багатай хэмнэлттэйгээр сольж тооцоолоход сард нэг өрх 22.113 төгрөгийг хэмнэж буй тооцоо гарчээ. Хоол хийхдээ савны тагийг тавьснаар эрчим хүчийг 2.5 дахин, ус буцалгагчинд зөвхөн хэрэгтэй хэмжээгээр усаа буцалгахад 20 хувь, хоол хийх савны ёроол цэвэр, гөлгөр зуухны халах хэмжээтэй адил байлгахад 60 хувь хэмнэдэг байгаа.Түүнчлэн түргэн буцалгагч цахилгаан ашиглалтыг хоёр дахин бууруулдаг бол гэмтэлтэй цахилгаан зуух хоолны болцыг 50 хувь удаашруулдаг байна. Мөн хөргөгчөө хананд тулгаж тавихгүй байх, хөргөгч рүү халуун зүйл шууд хийхгүй хаалгыг удаан онгойлгохгүй байх, тохируулгыг зөв тохируулах, мөстсөн хөрөгч цахилгаан зарцуулалтыг таван хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах гэм мэт энгийн хэвшлийг гал тогоондоо дадуулахад л эрчим хүчний хэмнэлт болно.
Эрчим хүчний “шимэгч” болох зурагт, компьютер, wifi төхөөрөмж, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч залгуур цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг унтрааж, тэжээлээс нь салгаж өөр дээрээ унтраалгатай олон залгуур ашиглаж хэвших. Аж ахуйн нэгжүүд зардал гаргахгүйгээр эрчим хүчний зардлаа 30 хүртэл хувь бууруулахыг уриалж байна. Эрчим хүчний том хэрэглэгч бүхий 279 компани байна. Тэд технологийн хувьд онц шаардлагатай биш ажлуудыг оргил ачааллын цагаас өөр цагт шилжүүлэх. Мөн хөдөлгүүрүүд, шахуурга зэрэг өндөр ачаалал авч асдаг тоноглол цех албадын ээлж солих үйл ажиллагааг 17:00-22:00 цагаас өөр цагуудад эхлүүлэх. Түүнчлэн хөдөлгүүрүүдийг зэрэг биш ээлж дараалалтай асаах зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авах гэх мэт хэмнэж болох олон аргуудыг нэвтрүүлэхийг хэлж байна. Өрх бүр аж ахуйн нэгж байгууллага бүр ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшилд сургах.Эдгээр дадлыг нийслэлийн 380 мянган өрх зэрэг хэвшүүлж чадвал жилд 213 орчим сая төгрөг хэмнэх боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хот дах 72 мянган аж ахуйн нэгж хэвшүүлвэл жилд 6.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой ажээ.
Дэлхийд газрын тосны хямрал болсон 1970 оны үеэс эрчим хүчний хэмнэлт гэсэн ойлголт эхтэй. 1974-2008 он хүртэл Япон, АНУ, Энэтхэг, Европ, ӨАБНУ, Ойрх дорнод, Африкийн орнуудад газрын тосны шок, хямрал, DSM, эрчим хүчний хомспол, бодлогын өөрчлөлтүүд болжээ. Тэгвэл эдгээр орнууд энэ хямралаас гарахын тулд хэрэглээ талын удирдлага /Demand Side Management/ , хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр арга туршлагыг хэрэгжүүлжээ. Тиймээс бид эдгээр аргуудыг туршиж импортоор авдаг эрчим хүчийг орлуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, тогоо удирдах “удирдлага” өрх бүрт байна.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНУ, Их Британи Йеменд  73 удаа цохилт өгчээ
АНУ, Их Британи Йеменд 73 удаа цохилт өгчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​