fbpx О.Содбилэгийн сандарсан шалтгаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

О.Содбилэгийн сандарсан шалтгаан

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг хэсэгчлэн улсын нууцаас гаргахаар болсон даруй С.Зоригийн хэргийн захиалагчийг таамаглаж хардах хандлага газар авав. Тэр ч бүү хэл барин тавин захиалагчийг нэрлэж байгаагийн цаана ямар учир шалтгаан байна вэ. Угаасаа 20 шахам жил бусдын таамаг, хардалт дунд өрнөсөн энэ мөрдөх ажиллагаа, уг хэргийн захиалагчаар УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийг сэрдэн таамаглах явдал сүүлийн үед их болжээ. Энэ нь олон талын шалтгаантай байх. С.Зоригийг бусдын гарт амиа алдах үед “Эрдэнэт”-ийн асуудал, захирал асан Ш.Отгонбилэгийн талаархи таагүй мэдээлэл ч бас л яригдаж байсан. Энэ учир битүүлэг хэрэг явдлын тухай сөхөгдөх болгонд эмзэглэж явдаг нэр бүхий хүмүүс буй. Түүний нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Содбилэг билээ. Тиймдээ ч тэрбээр өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард өөрийн цахим хуудсаараа нэгэн зүйлийг бичсэн.

Түүнд өгүүлэхдээ “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ! Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүгрүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна!!! SHARE хийнэүү!!! Та бүхэнд баярлалаа!” гэсэн маш ноцтой зүйл бичсэн.

О.Содбилэгийн энэ бичсэн зүйл нь С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчлах үеэр олонд хүрч байсан нь ч  өөрийн эрхгүй сонирхол татна. Тэгэхээр “айсан хүнд аргал хөдөлнө” гэгч болов уу. Үнэхээр эрхэм гишүүний эцэг энэ хэрэгт ямар нэгэн сэжимээр холбоотой юу гэдэг нь таамаг хэвээр байна. Мөн нэг зүйл гэвэл Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өдгөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа гурван хүн гурвуулаа Эрдэнэтийнх ш дээ хэмээн хэлсэн. Түүнчлэн Хууль зүйн сайдаар тав дахь удаагаа ажиллаж, С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахад хүчин зүтгэсэн Ц.Нямдорж “Хэрэгт холбогдоод байгаа нөхдийг баривчлахдаа тагнуулынхан Эрдэнэтэд тусгай ажиллагаа зохион байгуулсан” гэдгийг бас хэлээд авсан.

Ямартай ч хэргийн эзэд нь шүүхээс ял аваад эдэлж байгаа энэ цаг дор С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргаж байгаа нь захиалагчийг хүссэн хүсээгүй олон нийтэд ил болгож таарна. Тэгэхээр яг ийм цаг мөчид О.Содбилэг гишүүний эцгийг захиалагчийн нэг байх магадлалтай хэмээн хардаж байгаа нь ахиад л сонирхол татна. Яагаад дахин дахин энэ хүнийг хардах таамаглал яваад байгаагийн цаана чухам юу байна вэ. Нөгөө талаар хууль тогтоох дээд байгууллагд төрийн түшээ болж суугаа хүү О.Содбилэг чухам яагаад ийнхүү сандарч мэдэгдэл хийх болов гээд сонирхол татах зүйл олон байна.

Х.Баатар

Эх сурвалж: Шуурхай.мн 

Н.Энхбаяр ахиад л буландуулчихаж
Н.Энхбаяр ахиад л буландуулчихаж
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​