fbpx Ард түмний итгэлээс том албан тушаал үгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
15 минут 10 секунд

Ард түмний итгэлээс том албан тушаал үгүй

АМЬДРАЛЫН СОНГОЛТ: ӨРСӨЛДӨӨН ҮҮ? АЖИЛ УУ?

Улс төр бол нэг талаар амь дүйсэн өрсөлдөөн. Нөгөө талаар өөр ямар ч салбарт олддоггүй агуу боломжуудаар дүүрэн ажлын талбар билээ. Аль талаас нь яаж харахаас улс төрчийн замнал шалтгаална. Улс төрийг албан тушаал ахих алтан шат гэж андуураад халтирч унах нэгэн байна, шударга үнэний хэмжүүр мэт орилсоор яваад хий хоосон шатаж үрэгдэх нэгэн ч байна, давах ёстой давааг нь давж, хийх ёстой ажлыг нь хар бор ялгалгүй хийж явсаар, ард түмний итгэл хэмээх хамгийн агуу том албан тушаалд хүрч чадсан хүн ч байна.

Улс төр хэмээх уртын зайн марафонд хамгийн чухал нь итгэл юм. Нам хамт олныхоо, үзэл санаа нэгтнүүдийнхээ итгэлийг дааж чадсан улс төрчийн өмнө ард түмний итгэлийг олж авах гэсэн хамгийн том даваа үлддэг. Энэ даваа магадгүй насан туршдаа мацаж байж оройд нь гарах ёстой шалгуур байж мэднэ. Баянхонгорын жирийн сэхээтний хүү, Багшийн дээдийн төгсөгч Нацагдоржийн Батсүмбэрэл энэ даваагаар мацаж явна. Түүний амьдрал, түүний замнал, түүний алхмууд түмний нүдэнд илхэн явна. Тэр өрсөлдөхөөсөө өмнө ажиллах сонголт хийжээ. Энэ сонголт нь түүний амьдралын замыг алсуураа бүрэн тодорхойлж, их хотод хөлөө олохын тулд сурахын хажуугаар машин угааж, чингэлэг буулгаж явсан хүү өнөөдөр чухам тэр л хотынхоо нэгэн түүхт дүүргийг удирдаж байна. Энэ боломж, энэ итгэлийг тэр амар олж аваагүй.

Улс төрийг олонх нь сонгуулиар төсөөлдөг. Гэтэл сонгуулиас сонгууль хооронд уртын урт дөрвөн жил бий. Зарим улстөрчид ч энэ цаг хугацааны үнэнийг мартчихдаг. Нацагдоржийн Батсүмбэрэл харин үүнийг мартаагүй. Тийм ч учраас улс төрд хийх ёстой ажил бүхнийг нь хийж, давах ёстой давааг нь давж, итгэлээс итгэл хооронд ажиллаж амьдарч иржээ. “Ажиллах”. Чухам энэ л сонголт Чингэлтэй, Сүхбаатарын иргэдийн итгэлийн өмнө нүдний шилээ засаад зогсож байгаа энэ залуу хүний амьдралын сонголт байжээ.

СОНГОЛТ 1. ХОЛ УУ? ОЙР УУ?

Айлын том хүүгийн өмнө хоёр сонголт тулгардаг. Алс хол нутгийг зорих уу, аль эсвэл эцэг эх, орон нутгаа түшин амьдрах уу? Анх харахад энгийн юм шиг хэрнээ амьдрал дээр тулгарах цагт тун ч хатуу сонголт. Ялангуяа дорнын хүний хувьд, монгол хүний хувьд. Таван хүүхдийн ах Н.Батсүмбэрэл харин холыг зорьжээ.

Конкурсын хоёрт жагссан, нийгэм, олон нийтийн ажилд ихээхэн идэвхтэй “хэнхэг” их хотыг зорив. Хэнхэг хүнд хэрэг болох нь бий, илүүдэх нь ч бий. Холыг зорьсон хүүд хэнхэг нь тус болох байж. Түүх, археологийн ангийн оюутан Н.Батсүмбэрэл богино хугацаанд асуудалд дүгнэлт хийж, суурь мэдлэг, цэгцтэй ярианд тулгуурлан шийдэл гаргадаг мэтгэлцээнд татагдаж, улс төр ч сонирхох болов. Жагсаал цуглаанд ч оройлон оролцож үзлээ. Тэр амьдарч буй нийгмээ зөвхөн оролцогчийн нүдээр биш чиглүүлэгчийн нүдээр харж байгаагаа тухайн үедээ анзаараагүй байж мэдэх ч сонголт нь түүнийг нэг салбарын мэргэжилтэн биш илүү холын үйл хэрэг рүү аль хэдийнэ чиглүүлчихээд байлаа.

СОНГОЛТ 2. ТҮҮХ ҮҮ? НИЙГЭМ ҮҮ?

Монголын түүх, археологийн судалгааны домогт хүмүүсийн нэг Довдойн Баярын ангид Н.Батсүмбэрэл хоёр жил сурчээ. Н.Батсүмбэрэл Германы хамтарсан эскпедицэд багтаж эдүгээ тэнгэр болсон, тэр үедээ амьд домог байсан багшийнхаа дэргэд хээрийн цай ууж, түүхийн жимээр мөшгиж ч үзжээ. Гэхдээ түүний сонирхол, тэмүүлэл өөр чиглэл рүү дуудаж байлаа. Ингээд ахин сонголт хийж, аав ээждээ амлаад гарсан мэргэжлийн чиг шугамаа өөрчлөн, түүх, нийгмийн багшийн ангид суралцах болжээ. МУБИС-ийн оюутны зөвлөлийг удирдаж, мэтгэлцээн, илтгэх урлагийн мөр хөөж явахдаа хожим их улс төрд гар, сэтгэл нийлэх Н.Учрал тэргүүтэй залуустай нөхөрлөх болжээ. Тэр түүхийг судлах биш түүхийг бүтээх эрмэлзлэл сэтгэлдээ тээж байв.

СОНГОЛТ 3. ЦҮНХ ҮҮ? ТАРХИ УУ?

Түүх, нийгэм судлаач Н.Батсүмбэрэл Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлжээ. Энд ч бас түүнийг сонголт хүлээж байлаа. Хэн нэгэн даргын ивээл нөмөрт багтаж, улс төрийн карьераа товчлох уу, товчхондоо цүнх баригч болох уу, аль эсвэл улс төрийн ажлын хатуу зөөлөн хийгээд амт шимтийг мэдэрч, монголын орчин үеийн анхны улс төрчдийн нэг Солийн Данзангийн хэлсэнчлэн өгсөх шатны гишгүүрийг нэгээс эхлэх үү? Батсүмбэрэл хоёр дахь замыг сонгов. Нийслэлийн МАН-д дөрвөн жилийн турш улс төрийн ажилтнаар ажилласны дараа тэр улстөрчийн хувьд дараагийн алхмаа хийж МАН-ын дэргэдэх оюутны байгууллагын генсек болжээ. Энэ үедээ тун сонирхолтой шийдвэр гаргаж, монголын нийгэм улс, төрийн хүчтэй дуу хоолойн нэг С.Дэмбэрэлийн урилгаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын олон нийттэй харилцах ажлыг хийж, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн дуу хоолой болон ажиллаж үзжээ. Дан улс төрийн өнцгөөс бус бизнесийн өнцгөөс асуудлыг хайрцагнаас гарч хардаг болоход энд ажилласан нэг жил орлуулшгүй туршлага байлаа. Н.Батсүмбэрэл нам дотроо жигүүр байгуулах санаачлага гаргаж, хүчтэй сөрөг хүчин байхыг ах нараасаа шаардах болов. Өөрийн тархиараа амьдарч ирсний хүчинд дуу хоолой нь нийгэмд сонсогдож эхлэв.

СОНГОЛТ 4. КАРЬЕР УУ? ТУРШЛАГА УУ?

Зургаан жил намын анхан шатанд ажилласан Н.Батсүмбэрэлийг 2012 онд МАН-ын ирээдүйн 10 жилийг тодорхойлох У.Хүрэлсүх багтаа дуудан зөвлөхөө болгов. Том боломж гарч ирлээ. Харин Н.Батсүмбэрэл дүүрэгт ажиллахыг сонгожээ. Намын улс төрийн газрын даргаар ажиллаж, сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Н.Батсүмбэрэл Засгийн газарт ажиллахыг хүссэнгүй. Орон нутгийн сонгуульд хүч үзэн дүүрэг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Чингэлтэйн иргэдийг төлөөлөн ажиллах болов. 14 жилийн өмнө хөдөөнөөс орж ирсэн хүү хотын сэхээтний дүүрэг 40, 50 мянгантынхны итгэлийг хоёр дахь удаагаа хүлээсэн нь энэ. Түүнд эрх мэдэл, албан тушаал биш ажлын туршлага, ерөнхий мэдлэгээр хүүдэгнэх биш ердийн хүмүүсийн амьдралыг танин мэдэх нь чухал байлаа. Хүмүүсийг танихгүйгээр, амьдралын чанарыг ойлгохгүйгээр улс төр хийдэг, цагаан захтны замналыг тэр тойрон гарахыг хичээж байлаа. Түүхэн дэх хамгийн том хотоо бүтээн босгоод буй монголчуудын хувьд Улаанбаатар бол шинэ туршлага. Энэ туршлага, энэ сургамж, энэ сорилтын нэг хэсэг байхыг Н.Батсүмбэрэл хүсжээ. Үүндээ ч хүрч, Чингэлтэйчүүдийн амьдралаас эхлэн нийслэл хотын онцлог, бэрхшээл, боломжийг ойлгох болов. Газрын асуудал хотод хамгаас илүү тулгамдсаныг энэ чиглэлд нам хамааралгүй хяналтаа чангаруулж, бодлогоо нягтруулах ёстыг Н.Батсүмбэрэл энэ үеэс дотроо томъёолжээ.

СОНГОЛТ 5. ДАРГА УУ? АРГА УУ?

2020 оны ээлжит сонгуулиар Н.Батсүмбэрэл аль хэдийн МАН-ын нийслэл дэх лидерүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдчихөөд байлаа. Гэхдээ аль нэг фракц, бүлэглэлийн түлхээсгүйгээр тэр байр сууриа тэлж чаджээ. Жирийн улс төрийн ажилтан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч гэх мэтээр олны итгэлийн хүрээ, ажлын цар хүрээ нь алгуурхан тэлсээр ирсэн түүний үг нэг л мэдэхэд нам дотроо ч, нийгэмд ч жинтэй дуулдах болжээ. Орон нутгийн сонгуульд ялсны дараа тэр Чингэлтэй дүүргийн засаг даргаар томилогдлоо. Бас л сонголт тулгарав. Дүүргийг хэрхэн удирдах вэ? Даргалж даналзах уу? Арга замыг эрж хайх уу? Тэр энэ удаа ч бас уламжлалт бус хоёр дахь арга замыг сонгов. Тэр иргэдийнхээ дунд ажиллахыг эрмэлзжээ. Нийслэлд өрнөсөн улс төрийн зодооноос хол, дүүргийн иргэд аж ахуйн нэгжийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулахаар анхнаасаа зорьж ажиллав. Үүний үр дүнд эдийн засгийн хүнд сорилттой үед Чингэлтэйн төсөв дөрөв дахин өсжээ. Тэр Чингэлтэй дүүрэгт тулгуурлан Монголын ард түмний тэн хагас нь амьдарч буй нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд эрэмбэлэн гаргаж ирлээ.

Хотын иргэдийн өмнө хамгаас тулгамдсан асуудал болох эрүүл мэнд, боловсролын хүртээмж, утааны асуудалд тэр онцгой анхаарал хандуулж, гарч, шийдэл тодорхойлов. Түүний үед долоон буудлын домогт буудал тэс өөр өнгө төрхтэй болж, Чингэлтэйн 21 мянган иргэн тохилог орон сууцтай болж, улс даяараа цар тахлын дараа ЖиДҮ-гийн хэргээр шуугиж байхад Чингэлтэйн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Япон, Хятадад 1.4 тэрбумын борлуулалт хийж 7 тэрбумын хөрөнгө оруулалт авчихаад байлаа. Гэр хорооллыг хоцрогдол биш боломж гэдгийг “Сэлбэ” дэд төв баригдсаны дараа хот даяараа ойлгож эхлэв.

Н.Батсүмбэрэлийг Чингэлтэйг удирдсан дөрвөн жилд 4 сургууль, 10 цэцэрлэг, 26 цэцэрлэгт хүрээлэн шинээр баригдан үүдээ нээж, хотын төвийнхөн зорин очдог “Хайрхан” спорт цогцолбороор жилд нийслэлийн хүн амын 20 хувьтай тэнцэхүйц хүн үйлчлүүлэх болжээ. Чингэлтэйн харанхуй гудамжууд түүх болон үлдсэн. Энэ бүхэн нийслэлийн нэг дүүрэгт зөвхөн сүүлийн дөрвөн жил гарсан өөрчлөлт. Н.Батсүмбэрэл даргалах гэж биш, арга зам тодорхойлох гэж хичээсний үр дүн.

СОНГОЛТ 6. АСУУДАЛ УУ? ШИЙДЭЛ ҮҮ?

Улс төрчид хоёр янз байдаг. Нэг нь асуудлыг чанга дуугаар ярьж тодордог улс төрч. Нөгөө нь шийдлийг нам дуугаар ярьж, хэрэгжүүлдэг улс төрч. Н.Батсүмбэрэлийн эх, эцгээс авсан хүмүүжил, амьдралын философи, сонголтууд нь түүнийг шийдлийг нам дуугаар ярьдаг улс төрч болох сонголтгүй сонголт руу түлхжээ. Шинэ мянганы эхэнд нийслэлд хөл тавьсан Баянхонгорын “хэнхэг” хүү 20 жилийн дараа эх орныхоо нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэх, түүндээ тулгуурлан улс орондоо хөгжлийн шинэ хуудас нээх бодол, шийдэл, хүсэл гурвыг дотроо тунаруулсан улс төрч болон төлөвшиж, хөл дээрээ бат зогсжээ.

Н.Батсүмбэрэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дүүргийн засаг даргын хувиар Улаанбаатарын хамаг завхралын үүд болсон газрын асуудлаар шүгэл үлээж, сонсгол хийхийг шаардсаар сонгуультай золгож байна. Энэ асуудлаа шийдэхгүйгээр хот урагш алхахгүй гэдгийг тэр улс төрчийн хувиар нийгэмд сануулсаар байгаа. МАН-ын нийслэлийн хөгжилд барьж буй гол шийдэл болох “20 минутын хот”-ын ард буй гол хүмүүсийн нэг нь ч тэр. Энэ бол нийслэл хотыг сүүлийн найман жил удирдаж буй багаас ажлын үр дүндээ тулгуурлан гаргасан бодлого бөгөөд чухам энэ шийдэл, энэ бодлогоо Н.Батсүмбэрэл нам дуугаар ярьсаар яваа.

Хүний хүндэтгэлийг нэг л ажлаар, охор богино хугацаанд хүлээх боломжгүй. Тэгж болно, чадна гэж найдаж байгаа бол буруу замаар будаа тээж буйн шинж. Хүндэтгэл хүлээхийн тулд цаг хугацаа, ноён нуруу, мэдлэг чадвар хамгийн чухал нь эр зориг хэрэгтэй. Ийм зүйлгүй хоосон хийрхэл, пи-арын давалгаанд монгол орон живж байна. Энэ их хөөсрөл дунд хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хураасан туршлага, зорьсон бодлоготой ийм нэгэн залуу ард түмний хаан сонголтын өмнө хүрч ирлээ.Ганц хүний итгэлийг олох хэчнээн хэцүү билээ. Гэтэл хэдэн зуун мянган хүний итгэлийг хүлээх гэдэг асар олон хүчин зүйлээс шалтгаална. Ард түмний итгэл гэдэг тэгэхээр ямар ч албан тушаалаас илүү их хувь заяа, үйл хэрэг юм.

СОНГОЛТЫГ НЬ СОНГОГЧИД НЬ

Хангалттай ихийг бичлээ. Гэхдээ Н.Батсүмбэрэл гэдэг хүний тухай хангалттай, бүрэн дүүрэн ярьж амжаагүй нь мэдээж. Аливаа зүйл цагтай, нартай, цаас гэдэг үнэтэй байхдаа сайхан. Түүний амьдралын сонголтуудын талаар түүж ярихад ийм байна. Одоо харин сонгогч таньд сонголт хийх боломж үлдээе. Ийм нэг жирийн монгол залуу итгэлийг тань хүлээж чадна хэмээн үүдэн дээр тань сонины хуудсаар мэндэлж байна.

Я.Баяраа

Баабар: Ганхаж болохгүй гадаад бодлого
Баабар: Ганхаж болохгүй гадаад бодлого
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​