fbpx Д.Цогтбаатар: Хятадын цэргийн байгууллагад ажилладаг миний хамаатан гэх хүмүүсийн талаарх баримт нотолгоог Б.Хурц хуулийн байгууллагад гаргаж өгөх биз ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 10 секунд

Д.Цогтбаатар: Хятадын цэргийн байгууллагад ажилладаг миний хамаатан гэх хүмүүсийн талаарх баримт нотолгоог Б.Хурц хуулийн байгууллагад гаргаж өгөх биз ээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц телевизээр ярилцлага өгөх үеэрээ: "Өөрийгөө тагнуулч гээд байгаа Д.Цогтбаатар бол 1947 онд урдаас орж ирсэн хүний хүүхэд. Монгол хүн биш, яаж яваад тагнуулд орсныг мэдэхгүй. Аавынх нь хамаатнууд одоо ч Хятадын цэрэг, армид ажиллаж байгаа" хэмээсэн билээ. Тэгвэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар хариу тайлбар өгч, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, "Б.Хурц гэгч "Парламент ТВ"-д өгсөн ярилцлагадаа Д.Цогтбаатар миний үндэс угсааг дур мэдэн тодорхойлж, намайг монгол хүн биш хэмээн гүтгэн доромжилж улмаар ТЕГ-т яаж орсон нь тодорхойгүй, Сөрөх тагнуулын газрын даргаар ердөө хоёр сар ажилласан мэтээр үндэслэлгүй мэдээллийг түгээж, миний нэр төр, алдар хүндэд халдсан. Энэ хүний тараасан худал мэдээллийг ЦЕГ-ын харъяа Улсын Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн 240200417 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд өмнө нь намайг Германы иргэний болон бусад олон хэрэгт холбож, удаа дараа гүтгэсэн болохыг шүүхээс тухай бүр эцэслэн шийдвэрлэсэн болно.

Миний өвөг дээдэс олон үеэрээ Монгол нутагтаа амьдран сууж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж, гавьяа байгуулж ирсэн эгэл жирийн монгол хүмүүс болохыг нотлох баримт холбогдох төрийн байгууллагуудад бий. Хятадын цэргийн байгууллагад ажилладаг миний хамаатан гэх хүмүүсийн талаарх баримт нотолгоог Б.Хурц хуулийн байгууллагад гаргаж өгөх биз ээ.

Миний бие 1998 онд тухайн үеийн Улсын Аюулгүй байдлыг хангах газар (өнөөгийн ТЕГ) -ын Хүний нөөцийн хэлтсээс Тагнуулын байгууллагад ажиллахыг санал болгосны дагуу анх ажилд орж, тус газарт ажилтнаас тасаг, хэлтэс, газрын дарга хүртэл бүхий л шат дамжлагаар мерит зарчмаар тасралтгүй ажиллаж ирсэн. Намайг сонгон судалж, Тагнуулын байгууллагад ажиллах санал тавьсан УАБХГ-ын холбогдох хэлтсийн дарга, ажилтнууд одоо ч энх тунх, амьд сэрүүн байна.

Би 2007-2009 онд болон 2013 онд ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгээр биелүүлж ирснийг хамт ажиллаж байсан ажилтнууд гэрчилнэ.

Тагнуулын байгууллагын нэр төрд ийнхүү балмадаар халдаж, өөрийн ядмаг хийгээд өнгөц төсөөллөөр зарчим, үйл ажиллагааг нь гутааж, Монголын төр, түүний аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар хохирол учруулж байгаа Б.Хурцын үйлдлийг холбогдох байгууллагууд анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

Б.Хурц нь олон хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүж, амьдралаар нь хохироогоод ханахгүй эдүгээ бусдыг дахин гүтгэн доромжилж, улс төрийн нам бараадан эрх мэдэлд хүрэхээр санаархаж буйг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хуулийн хүрээнд бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ үүгээр мэдэгдье.

Монгол Улсын иргэн

Баяуд овогт Донровын ЦОГТБААТАР" гэжээ.

Украин тэссээр, тэмцсээр байна
Украин тэссээр, тэмцсээр байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​