fbpx “...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
 
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
10 минут 23 секунд

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

Б.ГАРЬД

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант улс” байгуулах шахаж явсан хүн байдаг. Харин өдгөө Хөгжлийн банкнаас авсан 174 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй гүрийж, цайрсан “найдваргүй зээлдэгч” болоод байгаа юм. Тэрээр Оюу толгойн гэрээг хийсний дараах эдийн засгийн 17 хувь хүртэлх огцом өсөлтийг залгаад Засгийн газраас “Чингис”, “Самурай” “Дим сам” бондуудыг гаргасантай давхцаж асар их хэмжээний зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тодруулбал, Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 13 жилийн өмнөөс асар их хэмжээний дүнтэй зээлүүдийг авсан. Тухайлбал, 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлсэн. Гэвч “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. Мөн тэрээр 2013-2015 оны хооронд гурван удаа авсан зээлийн төлөлтөө 2017 оны долдугаар сарын 5-наас хойш төлөөгүй байгаа юм. Энэ хооронд нийт өр төлбөрөөсөө ойролцоогоор 1 253 667 776 төгрөгийг төлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 буюу ойролцоогоор 174 орчим төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.

Түүнийг зээлээ төлөлгүй хаяад хоёр жил болсны дараа 2019 оноос хойш өрийг нь төлүүлчих гээд Засгийн газрын түвшинд хүртэл ажиллаж ирсэн байдаг. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрч, Б.Эрдэнэбатын зээлийг төлүүлэх, эсвэл ямар нэг байдлаар хаах арга олж чадаагүй юм. Ер нь бол, түүний барьцаанд тавьсан “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэргээс албадан дуудлага худалдаа зарлахад оролцох хүн гардаггүй байна. Учир нь, Б.Эрдэнэбатын тавьсан барьцааны хөрөнгүүдийг тухайн үеийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ын албан тушаалтнууд бодит бус, хэт хөөргөсөн үнэлгээтэйгээр хүлээн авсантай холбоотой. Түүний гол барьцаа нь гурван га газар бүхий “БҮК-1”-ийнх нь үйлдвэр байдаг. Түүнийгээ тэнгэрт нистэл үнэлсэн. Үнэлгээ нь 270 тэрбум төгрөг гэж байгаа юм. Гэтэл бодит үнэлгээ хийлгэхээр ердөө 40 тэрбум болдог байна. Өөрөөр хэлбэл, 40 тэрбумын үнэлгээтэй барьцааг нь 270 тэрбумаар үнэлчихсэн. Тиймээс Б.Эрдэнэбатын ямар нэг аргаар ингэтэл өндөр үнэлгээ хийлгэсэн гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг бодит болгох хэрэгтэй болсон байна. Энэ нь ШШГЕГ-ныхны хийх ажил юм. Дээрээс нь, Б.Эрдэнэбат үүнийгээ маш сайн мэдэж байгаа нь тодорхой юм. Тиймдээ, өр төлбөр нэхсэн Засгийн газар, Хөгжлийн банкныхны өөдөөс “Миний барьцаанд тавьсан гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг банкандаа авчих. Тэгээд 174 тэрбумын өр төлбөрийг маань хаачих. Нэмээд 100 тэрбумыг өгчих” гэдэг байгаа юм. Үндсэндээ тэр цайрчихсан гэж ойлгож болохоор байна. Яагаад гэвэл, тэрээр 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоол гарч, Иргэдийг орон сууцжуулахын тулд БҮК-д 14 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банк шийдвэрээ гаргаж, “Эрэл” ХХК-д 14 сая ам.долларын зээл өгсөн. Бусад санхүүжилтээ Олон улсын банк санхүүгийн байгууллагаас “Эрэл” ХХК нь өөрөө босгож, Хөгжлийн банкаар дамжуулан “БҮК”-ын тоног төхөөрөмжийг европ стандартаар иж бүрэн шинэчилсэн. Харамсалтай нь “Эрэл” ХХК-ийн “БҮК- 1” үйлдвэрийн хийц эдлэлээр Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эко ногоон орон сууцнуудыг барьж ашиглалтад оруулах ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ төсөл гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ёстой байсан. Үйлдвэр ашиглалтанд орсон. Төр, Засгийн газар шагналаа өгсөн. 2017-2021 он гээд бүтэн дөрвөн жил зогсож байна. Харамсалтай байгаа биз дээ. Дөрвөн жил энэ үйлдвэрийг зогсоосноороо иргэдийн боломжийг булаагаад байна шүү дээ. Өнөөдөр хэрэв барилга бариулсан бол дөрвөн жилд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг хамгийн орчин үеийн хот, тосгон, байр, сургууль, цэцэрлэг, бүх юмаар хангачих байсан” гэж байв. Ингэж ярихдаа тэрээр зээлээ төлөхөө болиод таван жил болж байсан юм. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 17-нд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсгол дээр “Хөгжлийн банкнаас зээл олгохдоо “Зээлийн хүү хамгийн бага, хугацаагүй байна” гэж хэлсэн. “Танай төсөл Улаанбаатар хотод 220 мянган өрхийн орон сууцыг хэзээ барьж дуусна, тэр хүртэл хугацаатай” гэж би тухайн үедээ ойлгосон. 2019 оны нэгдүгээр сард ҮАГ-ын шалгалтаар “Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан” гэж дүгнэсэн. Дараа нь 2016 онд Б.Энхбаяр дарга Хөгжлийн банканд шалгалт хийсний дагуу намайг АТГ шалгасан. 2018 оны арванхоёрдугаар сард прокурорын тогтоолоор хээл хахууль аваагүй, зориулалтын дагуу ашигласан гэдгийг нотолсон. Мөн ЭЦА-наас ч үүнийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Анх зээл авахдаа барьцаа хөрөнгө хангагдаагүй гэж ярьж байна. Би тухайн үед 22 тэрбумын зээл авахын тулд 83 тэрбумын барьцаа тавьсан шүү дээ. Зээл авсны дараа авсан бүх хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмж барьцаалсан. “БҮК”-ын хуучин болон шинэ үйлдвэрийг ч нэмж барьцаалсан. Үл хөдлөхийн зургаан үйлдвэрүүдээ барьцаалсан. Энэ хангалттай. Зээлээс хоёр дахин их барьцаа бий” гэсэн байдаг. Түүнчлэн тэр сонсгол дээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү” гэхэд Б.Эрдэнэбат “Дансны хуулганы энэ асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд ҮАГ-аас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд “БҮК”-ийн мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор, зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн ЭЦА-наас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн “Шинжээчийн дүгнэлтэд “Эрэл” ХХК гурван удаагийн зээлийн төлөх ёстой дүн, алдангийн дүн 203 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг яагаад төлөөгүй вэ” гэсэн асуултад Б.Эрдэнэбат хариулахдаа “Хөгжлийн банкнаас болон дамжуулан зээлдэж авсан мөнгө нийтдээ 36 сая ам.доллар болсон. Тухайн үед ам.долларын үнэ 1300 төгрөг байсан бөгөөд 70 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Харин энэ мөнгө ам.долларын одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг болоод байгаа юм. Би 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлсөн. Харин Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй учраас үргэлжлүүлэн төлж чадаагүй” гэж байжээ. Товчхондоо, Б.Эрдэнэбатад энэ 174 тэрбум төгрөгийн зээлийг төлөх сэдэл санаа алга бололтой. Тэгэхээр "..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбум төгрөгийн өрийг нь өршөөж цайруулах уу. Үгүй л дээ. Тиймээс, ийнхүү “цайчихсан” гэж болохуйц хүнээс зээл, түүний өр төлбөрийн 174 тэрбумыг цайруулалгүй, өр төлбөрийг нь татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэхээ болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үүнд өнөөгийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ынхан онцгой анхаарал хандуулах ёстой. Хийх хүн аргыг нь олдог гэдэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​