fbpx Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 21 секунд

Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа

Өдгөө 50 насны босго алхаж буй “Тэсо”-гийн босс О.Цогтгэрэл 2012 оноос улс төрд хөл тавьжээ. АН-ын дарга асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр улс төрд хөл тавьснаас хойш мөнгө, царцаа хоёрын хүчээр 2020 он хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдохоор хоёр удаа өрсөлдсөн ч бараагүй. Эцэст нь Увсын ард түмний хүч дэмжлэгээр бус “Тэсо”-гоо тэр чигээр нь Увс руу царцаа болгож нүүлгэснээр арайхийж, 2020 онд УИХ-д хөл тавьж, зургаахан жилийн дотор намынхаа бүлэг, намын даргын албан тушаалд хамтатган суулаа.

Гэрлийн хурдаар дээшилсэн түүний намтар түүхэнд намдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидерийн дүр төрх, хүлээн зөвшөөрөгдөх байдлаас илүүтэй мөнгөөр зодож, албан тушаалыг хүчээр шахуу худалдан авсан түүх л тод бичигддэг гэдгийг сэтгүүлч бид биш намынх нь нөхөд ч хэлэх болжээ.

Лапша гоймон, зайрмаг зарсан мөнгөөрөө бус МАН эрх барьж байх цагт ширхэгчилж түүсэн 50 гаруй тендерээс албан тушаал худалдаж авах мөнгөө босгож, компанийхаа төлөөллийг ҮБХ-нд оруулж ирснийг нь намынх нь гишүүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц өчигдөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлов. Тэрбээр, “Манай намын дарга МАН-ын үед буюу 2018 оноос хойш 50 гаруй том, жижиг тендер авчээ. Манай намын ҮБХ-нд таних хүн байхгүй боллоо. АН-ын эгэл жирийн гишүүд бус түүний компаний төлөөллүүд орж ирсэн. Энэ хүн намын даргаас зайлах ёстой” хэмээн мэдээлэл өгөв.

Тэгвэл хэдхэн өдрийн өмнө надад ширхэг ч тендерийн хулгай байхгүй, цэцэрлэгийн тендер түүж байсан түүх үгүй хэмээн даналзаж байсан О.Цогтгэрэл өөрийн шууд хамааралтай 3 компаниараа насныхаа тоогоор буюу 54 тендер ихэвчлэн эмнэлэг, сургуулиас түүсэн байх бөгөөд дүү нар нь тус бүртээ нэг, нэг компани байгуулан гоймон, бууз, банш үйлдвэрлэдэг байсан бол өдгөө уул уурхай, хотын А зэрэглэлийн бүс дэх том барилгын төслүүд, архины бизнес рүү орж эхэлсэн нь Монголд ямархуу том ар талтайг харуулж буй хэрэг бус уу.

“ААН-үүд дампуурлаа, хаалгаа барьж байна, ар араасаа туйлдаж байна” гэж чуулганы хурал болгонд “үглэдэг” О.Цогтгэрэлийн дүү нарын компани харин шилдэг татвар төлөгч болж, гоймон, буузны бизнесээ барилга, архи, уул уурхай руу оруулан томорч, өргөжиж тэлсээр байдаг нь гайхалтай. ААН-үүд хаагдах бус харин ч таны дүү нарын жишгээр бол өргөжиж, тэлсээр байгаа хэрэг бус уу.

О.Цогтгэрэлийн дүү нар буюу Одонгийн хүүхдүүд Монгол Улсад “Грийн импекс”, “Грийн дистрибьюшн” ХХК, “Грийн индастри” зэрэг компаниудыг “Тэсо”-гоос салаалуулан байгуулж, лапша гоймон, сакура будаа, франц вино, архи зэргээр бизнесээ өргөжүүлж явсаар “Актив гарден” зэрэг барилгын бизнес рүү томорч, одоо уул уурхайн төслүүд эхлүүлэх гээд явж байгааг “opendata”-г ухаад үзсэн хэнбугай ч олж үзэж чадна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, III эмнэлэг, Эх нялхас, ХСҮТ руу хүртэл бараа материал шахаж, тендер авч чаддаг том ар талтай дүү нарынхаа талаар эрхэм дарга юу гэж нүүрээ улалзуулж, тайлбар өгөх нь сонирхолтой байна. О.Цогтгэрэлийн хамаарал бүхий 12 компанид 2022 оны 3-р сараас 2026 оны 1-р сарын хооронд төрийн 47 байгууллагаас 219 удаагийн гүйлгээ хийсэн баримт ч гарч ирэх нь цаг хугацааных болов.

Тендерт ялдаг О.Цогтгэрэлийн хамааралтай компаниуд:

“Грийн импекс”(РД: 6121683) - https://www.opendatalab.mn/search/6121683

•2016 онд үүсгэн байгуулагдсан.

•О.Цогтгэрэл өөрийн төрсөн ах, эгч, дүүс болох О.Дамжин, О.Наранбат, О.Өлзийтөгс, О.Сайнжаргал, иргэн Сайнбуян овогтой Бат-Өлзий, Магсар овогтой Сүхбаатар нартай хамтран үүсгэн байгуулсан.

“Грийн дистрибьюшн” ХХК (РД: 6543499) https://www.opendatalab.mn/search/6543499

•2020 онд “Саяан косметик” ХХК нэрээр үүсгэн байгуулагдсан.

•Одон Наранхүү, иргэн Магсар овогтой Сүхбаатар нар хамтран үүсгэн байгуулсан.

•2023-07-10 өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг “Грийн дистрибьюшн” ХХК болгож өөрчилсөн.

“Грийн индастри” ХХК (РД: 5429935) - https://www.opendatalab.mn/search/5429935

•2010 онд үүсгэн байгуулагдсан.

•Одон Сайнжаргал, Одон Дамжин, иргэн Магсар овогтой Сүхбаатар нар хамтран үүсгэн байгуулсан.

Sonin.mn

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​