fbpx Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 9 секунд

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Монгол оронд хөвчөөс баавгай бууж ирээд аюул болж байна. Баавгай бол манайдаа л хамгийн том араатан. Ганц манайд ч биш, дэлхий даяар том араатны тоонд орно. Ер нь бол музейд байгаа чихмэлийг нь харахад бяруу шиг хэмжээтэй харагддаг. Тэр чихмэл хатмал байдалтай байдгийг та бид юу эс андах вэ. Жинхэнэ баавгай тийм хэмжээтэй, дээр нь том махчин араатны сүр хүч, уур амьсгал, энерги нэмэгдэхээр ямар сүрлэг, бас аймшигтай амьтан бэ гэдгийг та өөртөө дүрсэлж чадах байх. Бараг төө хэрийн бахим хумс, эрхий хуруу шиг том соёо, түүнийгээ хөдөлгөх хүч чадал гээд. Ийм амьтны өөдөөс гар нүцгэн монголчууд уурга, бугуйлаа бариад л босож байна даа. Тэр том араатанд идүүлэх, уруулах эсэх нь Увсын орлогч дарга Аанхаагийн хэлснээр үнэхээр “цаг хугацааны” асуудал юм.

Баавгай алах хуулиар хориотой, хэрэв албал өндөр торгуультай, дээрээс нь хоригдох ялтай. Дэлхийн хэвлэлээр гар нүцгэн монголчуудыг баавгай хүлж байхыг харуулаад “эмгэнэлтэй” гэж дүгнэсэн байна лээ. Ийм болчхоод байхад төр засаг дүлгэнэж, дүлгэнэж “Баавгай дайрвал буудаж болно” хэмээн зориггүй хэлсэн. Тэрнээс өмнө мөн ч их юм боллоо. Утсаар мэдэгд ч гэх шиг,баримтжуулж ав ч гэх шиг. Нөгөө хэлсэн утас руу нь орой залгахад “Ажлын цаг дууссан байна” гэж цовоо гэгч нь хариулж ч байх шиг. Тэгж тэгж сая Засгийн газрын хуралдаанаас БОУАӨЯ-нд баавгай унтуулах буу, үргээх цацлага, зөөх тээвэрлэх унаа, шатахуун гээд нэг тэрбум төгрөг Засгийн газрын нөөцөөс гаргах болсон. Тэр дор нь “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТНБД Ш.Батбаяр: Нэг нь 32 сая төгрөгийн үнэтэй баавгайг унтуулах 12 бууг ХБНГУ, АНУ-аас шууд гэрээгээр худалдан авна гэж мэдэгдээд байна. Хуучин цагт бол “Нам засагтаа баярлаад ханахгүй” байгаагаа л хэлэх байв. Гэтэл юм бүхэн хөгжсөн одоо цагийн нийгэмд тэр дороо л “Амьтан унтуулах бууны хамгийн үнэтэй нь 2400 евро байна” гээд цахимаар шуугиад унав.Энэ хамгийн үнэтэйдээ 9.924.000 болох нь. Үүнээс нэг бүр нь дөрөв дахин үнэтэй буу авах аж. Сум унтуулах эмтэй тариур зэрэг нь нийлэхээрээ ийм үнэд хүрч байгаа юм гэж төр засгаа өмөөрөх үү. Болох л юм,гэхдээ монголчуудын баавгайд бариулах зовлонгоор мөнгө хийж байна гэж л хардахаар байна. Хэрэв зовлонгоор зоолоогүй л юм бол авсан бууныхаа зураг, сум тариураа бичлэгээр нь ард түмэндээ тайлан тавих хэрэгтэй байна. Үнэ өртөг нь дороо л гараад ирнэ. БОУАӨЯ-ы сайд Ц.Сандаг-Очир гэж УИХ-ын гишүүн байдаг. Нөгөө “арга билэг шиг” гэдгээр нь хүмүүс санах байх. Монголчууд баавгайд бариулах аюулд унасан биш, сайд болон түүний баг татвар төлөгчийн мөнгөнөөс хэдэн төгрөг “унагах” болоод явчихав уу гэсэн яриа нийгэмд үүсэв. Ингээд шооч ард түмэн “Сандагаа сайдын буу баавгайг биш, татвар төлөгчдийг л онилчихлоо” гэж хүртэл ярилцаж байна.

Д.Нацаг Өдрийн сонин

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​