fbpx УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 15 секунд

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ-ын үйл ажиллагаа доголдоод удаж байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ерөнхий Сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэх илтэд Үндсэн хууль зөрчсөн шаардлага тавьж, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд УИХ-ын гишүүн Э.Ариунзаяа, О.Саранчулуун нараас уучлалт гуйхгүй бол хуралдаа суухгүй ч гэх шиг эрүүл эсэх нь эргэлзээтэй тэнэг зүйл ярин, чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохгүй байгаа билээ. Нөгөөтэйгүүр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд бүлэг дотроо бүлэг байгуулж, Үндсэн хууль зөрчиж буй нь ил болоод байна. Үүнтэй холбоотойгоор нэгэнт ажлаа хийж чадахгүй байгаа УИХ-ыг тараая гэсэн уур амьсгал иргэдийн дунд хүчтэй болж байна. Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "УИХ-ыг тараах тухай Үндсэн хуулийн бус яриа бол буруу. Төрт ёс, парламентын засаглалын үнэ цэн хэн нэгний амны салиагаар урсаж болохгүй. 126 гишүүнтэй, олон намын оролцоотой парламентадмаш өндөр түвшний зөвшилцөл явагдаж байж урагшаа явах ёстой." хэмээв.

Юу яриад байна вэ? УИХ тарах нь Үндсэн хуульд байгаа ердийн л процесс. УИХ тарж чадаж байна гэдэг харин ч ардчилал байгаагийн нэг баталгаа.

Парламент хугацаанаасаа өмнө тарахыг төрийн тогтолцоо сүйрч, парламентын засаглал үгүй болж байгаа мэтээр ойлгуулах нь учир дутагдалтай. Монгол Улсын Үндсэн хууль өөрөө УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах нөхцөл, журмыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, парламент тарах боломж нь Үндсэн хуулийн гадуурх үйлдэл бус, харин Үндсэн хуулийн тогтолцоонд урьдчилан тооцсон механизм юм.

Ардчилсан парламентын тогтолцоонд парламент гэдэг ямар ч нөхцөлд дөрвөн жил суух ёстой, хөдөлгөж болдоггүй байгууллага биш. Улс төрийн нөхцөл байдал мухардалд орж, парламент тогтвортой ажиллах боломжгүй болох, Засгийн газар байгуулах боломж алдагдах зэрэг нөхцөл үүсвэл хугацаанаас өмнө сонгууль явуулах тогтолцоо парламентын засаглалтай олон оронд бий.

Японд гэхэд Төлөөлөгчдийн танхимыг бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа дуусахаас өмнө тарааж, ээлжит бус сонгууль явуулсан тохиолдол олон. Их Британид ч парламентын бүрэн эрхийн хугацаанаас өмнө сонгууль зарлаж байсан түүх бий. Энэ бүхэн тухайн улс ардчилалгүй болсны илрэл биш.

Харин улс төрийн мухардлыг сонгогчдын саналд дахин шилжүүлэн шийдвэрлүүлэх парламентын ардчиллын нэг механизм юм.

Тиймээс “УИХ тарах тухай ярих нь парламентын засаглалын үнэ цэнийг үгүйсгэж байна” гэсэн агуулгаар асуудлыг туйлшруулах шаардлагагүй. Парламентын засаглалын үнэ цэн нь парламент ямар ч нөхцөлд оршин тогтнохдоо бус, харин ард түмний өгсөн мандатыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдгээр хэмжигдэх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим ч үүнийг тодорхой хэлдэг. Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь парламентын аль нэг гишүүн, нам, бүлэг биш, ард түмэн. УИХ-ын гишүүд бол ард түмний өмнөөс төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөл болон ажиллаж байгаа хүмүүс. Д.Амарбаясгалан өөрөө УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, УИХ-ын гишүүд ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлдэг хэмээн онцолж байв.

Тэгвэл парламент өөрөө ард түмний төлөөллийн байгууллага юм бол иргэд парламентын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй байх нь ойлгомжтой.

“Энэ УИХ ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу?”, “Бүрэн эрхээ үргэлжлүүлэх улс төрийн итгэл хүлээлгэх үү?” гэсэн асуултыг тавьж байгаа иргэдийг парламентын эсрэг хүмүүс мэт ойлгох үндэслэлгүй.

Харин УИХ-ын гишүүд өөрсдөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй.

Иргэд яагаад УИХ-ыг тараах тухай ярьж эхлэв?

Энэ асуултын хариуг иргэдээс хайхаасаа өмнө парламент өөрийнхөө үйл ажиллагаанаас хайх ёстой. Хуралдаандаа суухгүй байх, улс төрийн зөрчлөө төрийн ажилтай хутгах, нэг нэгэндээ гомдсон асуудлаа парламентын үйл ажиллагаатай холбох тусам УИХ-д итгэх иргэдийн итгэл нэмэгдэхгүй нь ойлгомжтой.

Тиймээс УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш, ард түмэн өөрсдөө мэднэ.

Б.Намуун

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү
Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​