fbpx Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 55 секунд

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

"ХЯТАДЫН ЭЛЧИН САЙД ХЯТАД УЛСЫН ЗАСАГЛАЛЫН ТАЛААР ӨГҮҮЛЭВ"

ЦАО ЛИ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч

Саяхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалыг дагалдан Ховд голын эрэгт очиж, Хятадын талын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн үйл явцтай танилцах завшаан надад тохиосон юм. Төслийн дурсгалын хөшөөнд «Уснаас гал асааж, галаас хөгжил бадраасан» хэмээн сийлсэн байдаг. Энэ нь Хятад, Монгол хоёр улс гар нийлэн хамтдаа урагшилж, хөгжил дэвшлийг хамтдаа эрмэлзэж буйн тод илэрхийлэл юм гэж би тунгааж байна.

5 жилийн өмнө, дэлхий дахины хөгжил цаашид хааш чиглэх вэ? гэх цаг үеийн асуултын хариу болгож Ши Жиньпин дарга Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн юм. Үүний дараа, өдрөөс өдөрт хурцадмал болж буй энх тайван, аюулгүй байдал, засаглалын алдагдлуудыг шийдвэрлэх зорилгоор Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Даян дэлхийн засаглалын санаачилгыг дараалан дэвшүүлж, илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлооход Хятадын шийдлүүдийг санал болгосон.

Хятад Улс өөрийн хөгжлөөрөө дэлхий дахинд тогтвортой хөгжлийн эрч хүчийг бий болгож байна. Миний төрсөн нутаг болох Хүбэй муж нь есөн мужийг холбосон тээврийн чухал зангилаа болох газарзүйн байршлын давуу талын ачаар гадаад худалдааг эртнээс эхлүүлсэн байдаг бөгөөд экспортын бүтээгдэхүүн голчлон хувцас, тавилга, цахилгаан хэрэгсэл байсан ба эдгээр нь “уламжлалт гурван төрөл” байв. Сүүлийн жилүүдэд, Хятад Улс технологийн инновац, аж үйлдвэрийн шинэчлэлийг эрчимтэй дэмжсэнээр “уламжлалт гурван төрөл” нь цахилгаан автомашин, литийн батерей, нарны хавтан гэсэн “шинэ гурван төрөл” болж өөрчлөгдөв. Харин өдгөө, хиймэл оюун ухаан, робот, инновацлаг эм бэлдмэлээс бүрдсэн “цоо шинэ гурван төрөл” нь Хятадын экспортын шинэ нэрийн хуудас болж байна. Энэ оны эхний хагас жилд, Хятадын нээлттэй эх бүхий хиймэл оюун ухааны том загваруудын татагдсан тоо дэлхийд тогтмол нэгдүгээрт бичигдэв. Дэлхийн эмийн худалдааны эхний аравт Хятадын эм үйлдвэрлэгч 8 компани багтсан бол Хятадын хүн дүрст роботын нийлүүлэлт 150 гаруй улс орон, бүс нутагт борлуулагдаж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 97 хувийг эзэлж байна. Энэ жил Хятад Улсын XV таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний жил юм. Хятад Улс өндөр түвшний нээлттэй гадаад байдлыг хэрэгжүүлж буйн үр дүнд энэхүү төлөвлөгөө нь зөвхөн Хятадын хөгжлийн зураглал төдийгүй, дэлхийн хамтын ажиллагааны жагсаалт болж байна. Хятад Улсын тогтвортой, тууштай хөгжил нь дэлхий дахинд үнэ цэнтэй тодорхой байдлыг бий болгож, Хятадын санал болгож буй “инновацын өгөөж” нь дэлхий дахинд “Хятадын боломж 2.0”-ыг авчирч байна.

Хятад Улс том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Бээжингийн Шяншань форумд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим төлөөлөгч нэг дор цуглаж, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар зөвлөлдлөө. Тус форумын үеэр Их Британийн Зүүн ба Өрнөдийн стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга Iseux «Даян дэлхийн засаглалын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг»-ийг “дэлхийн ирээдүйн гол түлхүүр” хэмээн нэрлэсэн нь форумын төлөөлөгчдийн дунд өргөн хүрээний дэмжлэгийг авав. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, ахиулах дөрвөн зүйлт байр сууриас эхлээд Тайланд, Камбожийн энх тайвныг сэргээн тогтооход дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох, «Даян дэлхийн дата мэдээллийн аюулгүй байдлын санаачилга», «Даян дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга»-ыг дэвшүүлэх хүртэл, Хятад Улс олон улсын аюулгүй байдлын орчныг сайжруулах, олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон улсын аюулгүй байдлын мухардмал байдлыг шийдвэрлэхэд ямагт хүчин чармайлт гаргасаар ирсэн бөгөөд өөрийн үйл хэргээр дамжуулан аюулгүй байдлын төрөл бүрийн сорилтуудыг даван туулах өргөн хүрээний нэгдмэл санал, хүчирхэг хүчийг нэгтгэсээр байна.

Хятад Улс харилцан солилцоо, харилцан суралцах замаар соёл иргэншлүүдийн зөрчилдөөнийг арилгаж байна. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил урьд өмнө байгаагүй сорилтуудтай тулгарч, Хятадын тал харилцан солилцоогоор ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхийг дэмжиж байна. Хятадын тал “Соёл иргэншлүүд хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийг санаачлан бий болгож, улс орнуудыг яриа хэлэлцээгээр дамжуулан эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалсаар байна. Хятад Улс улсын хилээр нэвтрүүлэх бодлогоо тасралтгүй боловсронгуй болгож, 57 улсад 240 цагийн транзит визгүй зорчих эрх, 50 улсад нэг талын визгүй зорчих эрх олгож байна. Энэ оны эхний хагас жилд Хятадад зорчсон гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна. Өнгөрсөн сард Эрээн хот–Замын-Үүд чиглэлийн хил орчмын нэг өдрийн аялал албан ёсоор нээгдсэнээр Хятадын жуулчид Монголд руу төлөвлөсөн аяллаа шууд хэрэгжүүлэхэд хялбар боллоо. “Pew Research Center”-ийн саяхан хийсэн олон нийтийн санал асуулгын судалгаагаар хэд хэдэн улс оронд Хятадыг эерэгээр үнэлэх түвшин нь бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрээд буй нь нээлттэй, хүртээмжтэй, олон ургальч Хятад Улс улам олон хүний итгэл, хүлээн зөвшөөрлийг олж авч байгааг бүрэн нотолж байна.

Хятад Улс яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар дэлхийн засаглалыг боловсронгуй болгож байна. Нэг жилийн өмнө Ши Жиньпин дарга Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлж, улс орнуудад илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог хамтран бүрдүүлэхийг уриалсан бөгөөд уг санаачилга нь богино хугацаанд 160 орчим улс, олон улсын байгууллагын дэмжлэг, хариуг хүлээн аваад байна. Монгол Улс зэрэг 60 гаруй улс “Дэлхийн засаглалын найз нөхдийн бүлэг”-т нэгдлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын тал бодит үйл ажиллагаагаар санаачилгын хэрэгжилтийг ахиулж байна. Олон улсын эвлэрүүлэн зуучлах шүүх албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Дэлхийн дата байгууллага, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага дараалан байгуулагдлаа. 9 дүгээр сард Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад дараалан оролцож, дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг ойлголтыг бэхжүүлэн, дэлхийн засаглалыг шинэчлэн боловсронгуй болгоход улам их үүрэг гүйцэтгэв. Түүнчлэн, дэлхийн далайн засаглалыг ахиулахад илүү их хувь нэмэр оруулах зорилгоор Хятадын тал “Үндэсний эрх мэдлийн хүрээнээс гадуурх бүс нутгийн далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах тухай хэлэлцээр”-ийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Шямэнь хотод байрлуулах хүсэлт гаргаад байна.

Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар дахин уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Даян дэлхийн дөрвөн том санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, дэлхий нийтийн шинжтэй сорилтуудыг даван туулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Монгол Улс БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Түүхийн их чиг хандлагыг даган урагшилж, хүн төрөлхтний зөв замаар замнавал алс хэтэд хүрнэ. Хятадын тал Монгол Улс зэрэг бусад улс орнуудтай гар нийлэн хамтран ажиллаж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын хэрэгжилтийг ахиулан, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоон бүтээхэд бэлэн байна.

Өдрийн сонин

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ
УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​