
ХЗДХ-ийн сайд харьяа агентлагуудын дэд дарга нарыг томилох бүрэн эрхтэй байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Г.Тэмүүлэн ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ТЦА-ны дарга Б.Ганчулууныг, Дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг шинээр томилж байна. Харин дотоод хяналт, шалгалт хариуцсан Дэд дарга М.Батсайхан хэвээрээ ажиллах юм.